Г.Ариунгэрэл: Зуслангийн эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга” –аас борлуулна

2016-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Удахгүй хүүхэд, багачуудын амралт эхэлж зуслангууд амрагчдаа хүлээж авна. Хүүхдийн зуслангууд хэзээнээс хэрхэн үйл ажиллагаагаа эхлэх талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Ариунгэрэлээс  тодрууллаа.

- Нийслэлийн хэмжээнд энэ жил хэдэн зуслан амрагчдыг хүлээж авах вэ?

-Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдгаас сүүлийн гурван  жил 20 зуслан тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Сонгинохайрхан дүүрэгт гурав, Сүхбаатарт зургаа, Баянзүрхэд хоёр, Налайхад хоёр, Багануурт нэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт долоон зуслан байна. Эдгээрээс Төрийн болон байгууллагын дэргэдэх зургаа, хувийн хэвшлийн 16 зуслан байна.  Энэ жил  24 зуслан үйл ажиллагаа явуулах саналаа өгсөн байна.

-Зуслангуудын төлбөрийн талаар мэдээлэл өгвөл?

-Эрхийн бичгийн нэг өдрийн дундаж үнэ 23-25 мянган төгрөг байна. Зуслангууд эхний ээлжээ ирэх сарын  08-ны өдрөөс хүлээж авна. Зуслангийн эрхийн бичгийг “Улаанбаатар чуулга” –аас борлуулж,  “SKY” их дэлгүүрийн үүднээс нэгдсэн унаагаар хөдөлнө.

-Өнгөрсөн онд хэдэн хүүхэд амарсан бэ. Эрүүл ахуй стандартыг хэрхэн сахиулах вэ?

-Өнгөрсөн жил 17831 хүүхэд зусланд амарсан байна. Хүүхдийн зуслангийн эмч, тогооч нарт “Хүүхдийн зуслангийн эрүүл ахуй” сургалтыг энэ сарын 26-нд НЭМГ, НМХГ гэсэн байгууллагуудтай хамтарч сургалт явуулна. Мөн нийслэлийн ногоон бүсийн 24 зуслангийн бэлтгэл ажил, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ сарын сүүлчээр холбогдох байгууллагууд хамтраад шалгалт хийнэ. Зуслангийн тоо, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зуслангийн үйл ажиллагааг дэмжин, урамшуулж 12 шалгуур үзүүлэлт, амрагч хүүхдүүдийн сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн  “Хүүхдэд ээлтэй зуслан”-г өнгөрсөн жилээс  шалгаруулж эхэлсэн.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12