05 сарын 25-ны өдрийн зурхай

2016-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 25, Буд гараг. Билгийн тооллын 19, Суулга одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Хонь

Өөр соёлтой, гадаад хүнтэй шинэ романтик харилцаа үүсгэж магадгүй. Дохионы хэлээр ойлголцохыг хичээ. Гадаад руу аяллаар явах хүмүүс бүх бичиг баримт, тийз, даатгалаа шалга. Тухайн нөхцөлдөө дасахыг хичээ. Залуус оюутны зөвлөлд орох саналыг хүлээн авч, туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломжийг алдаж болохгүй.

Үхэр

Төлөвлөсөн уулзалт эсвэл урилгыг эелдгээр хойшлуул. Таны эелдэг зангийн тань эсрэг тохиолдлын танилын зүгээс сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Биеийн хүчний ажлаас зайлсхий. Гэмтэл авах хууч өвчин сэдрэхээс сэргийл. махан хоол болон согтууруулах ундаанаас татгалз. Хайрттайгаа харьцах харьцаа дотно нөхөрсөг байна. Харин үдээс хойш таагүй мэдээ ирж төлөвлөгөө өөрчлөхөд хүргэнэ. Гэнэтийн шийдвэр бүү гаргаарай.

Ихэр

Таны шинэ санаачлага амжилттай болж, бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны  үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан бүрэн төгс итгэлтэй байхыг зөвлөж байна.

Мэлхий

Лхагва гараг. Таны бүтээлч сэтгэлгээ өндөр байна. Хэдийгээр хийсвэр хандлага давамгайлж болох авч таны уран сэтгэмж нэмэгдэх болно. Эерэг зүйлийн тухай бодож, бусдын хуурч мэхлэх хандлагаас болгоомжил. Шүүн тунгаах чадвар чинь сул байгаа учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Бусдын үгэнд шууд л итгэж болох цаг биш гэдгийг анхаар.

Арслан

Та энэ өдрийг ширээний ард сууж өнгөрүүлнэ. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, үйл явдлаас холхон байхыг хичээ. Гэхдээ ажлаа хийхээс илүүтэйгээр ихэнх цагаа интернэтэд өнгөрөөж магадгүй тул анхааралдаа аваарай. Найз нөхдөөс тань шалтгаалж ачаалал нэмэгдэнэ. Тэднээс нуугдаж байгаа шалтгаанаа тодруул. Өөрийн үйл хэргийн талаар дахин эргэцүүлж, үзэх хэрэгтэй. Жинхэнэ найз нөхөд татгалзсан хариу авч чаддаг гэдгийг сана. Харин та өөрийн бодлоо шулуухан хэлэхэд тохиромжгүй байгаа бол тэд жинхэнэ найз нөхөд мөн эсэхийг тунгаа.

Охин

Лхагва гариг. Ямар нэг зүйл таны сэтгэлд нийцэхгүй байвал зөн совиндоо итгэхийг хичээ. Ямар нэг бодит бус санаа болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж оролдох хэрэггүй. Чухал ажлын харилцаа холбоо тогтоох ажлаа түр хойшлуул. Хууль эрх зүйтэй холбоотой асуудалд эргэлзээтэй байдал үүсэх бөгөөд олон нийтийн болон хандив цуглуулах арга хэмжээ алдаатай зар сурталчилгаанаас болж бүтэлгүйтэх магадлалтай.

Жинлүүр

Таны амьдралын урсгал таатай байна. Болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Танд өнөөдөр хэтэрхий их ажил байна. Санхүүгийн орлогын хувьд ханийн тань цалин таныхаас их байх болно. Ганц бие жинлүүрт энэ өдөр олон боломж байна. Ханьтайгаа гоморхуу ярилцсанаар илүү дулаахан харилцаа та хоёрын дунд үүснэ.

Хилэнц

Бүтээлч үйл ажиллагаанд анхаарлаа төвлөрүүлбэл бүх юм бүтэмжтэй, амжилт арвин. Ирж буй бүх чухал мэдээллийг шалгаж баталгаажуул. Зарим нь хуурамч байж магадгүй. буруугаар ойлголцож мэдэх тул алдаа бүрийг нээн илрүүлэхийг хичээ. Хэрэв боломжтой бол энэ өдөр чухал уулзалт, гэрээ хэлэлцээр, ажлын ярилцлагаа хойшлуул. Холион бантан, будлиан гарахаас болгоомжил. Хөгжмийн концерт, шүлгийн тэмцээн эсвэл уран зургийн үзэсгэлэнд очиж, сэтгэл зүрхээ тайвшрулуахыг хичээ.

Нум

Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн зан авир, хандлагын өөрчлөлт болон уруу таталттай холбоотой шүүмжлэлтэй өдөр. Хөндлөнгийн хүмүүстэй ширүүхэн маргалдаж болзошгүй. Тиймээс өнөөдөр та урьдынхаас илүүтэй тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байх шаардлагатай болно. Эс бөгөөс та нэг дор олон зүйлээ алдаж болзошгүй. Хийх ёстой зйүлээ бүгдийг нь хийсэн эсэхийг сайн нягтлаарай.

Матар

Лхагва гараг. Өнөөдөр ажил мэргэжлийн болон хувийн харилцаа дарамттай байх хандлагатай. Өөрийн шаардлагатай гэж үзсэн үйлдлийг хий. Гэхдээ хор уршиггүй байх ёстой. Хуурмаг хандлагатай өдөр. Чухал нууцыг бусдад дэлгэрүүлэхээс болгоомжил. Та гэнэн цайлганаар нууц мэдээллийг ил гаргачихаж болзошгүй тул маш анхаарал болгоомжтой бай.

Хумх

Өнөөдөр ажлаа аажуухан хийж хэр их зүйлд хүрч чадахаа шалга. Хамтран ажиллагч тань хяналт шалгалтаар унагахыг хүслээ гэж таныг хардаж магад. Ажлаа хэвийн үргэлжлүүлэн хий, ингэснээр та сөрөг байдлыг эерэг болгож чадна. Их ажллаж амрахгүй байх нь эрүүл сонгот биш. Спортоор хичээллэ, бусадтай нөхөрлө. Тоглонгоо хөгжилдөх нь дасгал хийсэн юм шиг бие амрахаас гадна бүх дарамтаас сална. Хайртай хүнтэйгэ үдшийг өнгөрөө.

Загас

Жилийн энэ үед ихэнхи Загаснууд аль хэдийн ирээдүйнхээ зорилго, төлөвлөгөөнд хүрэхээр ирээдүйнхээ зорилго, төлөвлөгөөнд хүрэхээр хичээл зүтгэлээ гаргаад эхэлчихсэн байдаг. Амжилттай үр дүнтэй байлгах гэсэн хүсэл таны мөрөөдөл бодитой, биелэгдэх боломжтой тул таньд эерэгээр нөлөөлөх болно. Одоо өөрийн хүчтэй зөн совиндоо найдах цаг биш. Мартахаасаа болгоомжилж чухал уулзалт хэлэлцээрээ тэмдэглэж авахад гэмгүй.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

9 цаг 54 мин
Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Ц.Мөнх-Оргил нарын 13 улсад суух Элчин сайдад Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

11 цаг 53 мин
Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

Парламентын эзэн эрхт ёс ба парламентын халдашгүй дархан байдал

12 цаг 22 мин
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуульд УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа явж байна

13 цаг 24 мин
Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

Дундговь аймгийн боловсролын салбарт 100 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийв

14 цаг 22 мин
Sky News Australia: Австрали улс Ормузын хоолойг бүслэн хаахад оролцохгүй

Австрали улс АНУ-ын Ормузын хоолойг хаахад оролцох талаар бодо

14 цаг 29 мин
АНУ, Иран 21 цагийн хэлэлцээний дараа энхийн тохиролцоонд хүрсэнгүй

АНУ болон Иран Пакистаны нийслэл Исламабад хотод болсон өндөр түвшний хэлэлцээний дараа энхийн хэлэлцээр ба

20 цаг 24 мин
25 дахь илтгэл: Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд ахиц гараагүй байна

ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг өнгөрсөн баасан гарагт танилцуулсан юм.

20 цаг 24 мин
Боловсролын яамны “генсек” МУИС-ийн нэрийг дахин булаалдах боломжийг МҮИС-д гаргаж өгчээ

Өмнө нь ажиллаж байсан яамандаа саяхан буцаж томилогдсон Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт нэлээд бухимдалтай байв.

20 цаг 24 мин
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Уржигдар 11 цаг 39 мин