Ойрын өдрүүдэд дараах замыг хааж, автобусны чиглэлийг өөрчиллөө

2016-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өнөөдрөөс нийслэлийн зарим замыг хааж, нийтийн тээврийн автобусны чиглэлийг дараах байдлаар өөрчлөх тул бүхэн нийтийн тээврээр үйлчлүүлэх болон замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарна уу.

М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын хойд урсгалыг “Home plaza” дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /V.24-ний 00:00 цагаас/ 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл, замын урд хэсэгт аюулгүйн тойргоос зүүн чигт  “Home plaza” дэлгүүр хүртэл 05 сарын 31-ний 00:00 цагаас 06 сарын 05-ны 23:00 цагийн хооронд хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө. Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд 1 талдаа Нийслэлийн гудамжаар явж үйлчилнэ.   

Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд талын авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд “Home plaza” дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд урсгалын хөдөлгөөнийг 05 сарын 23-ны  23:00 цагаас 05 сарын 29-ний 23:00 цаг хүртэл бүрэн хааж хязгаарлахтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Сансар-Мишээл экспо төв”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

Зам засварын ажлын үеэр Ч:10, Ч:32, Ч:44 чиглэлийн автобусууд Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэл Нийслэлийн гудамжаар явж үндсэн маршрутандаа орно.

Харин Ч:28 чиглэлийн автобусууд хот руу явах чиглэлдээ Хүннүгийн гудамжаар явахгүй тул Баянмонгол, Сүмбэр орд хорооллын иргэд бусад чиглэлийн автобусаар үйлчлүүлэхийг  мэдэгдэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12