“Төр хурахын тунхаглал” гаргалаа

2016-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ОЛДОХ

“Эвлэн мандуулах хүч”, Бие даагч иргэдийн холбоо хамтран “Бие даагчдын үндэсний анхдугаар хурилдай’’-г өнгөрсөн баасан гаригт  Төр хурахын аманд зохион байгуулав.  Хурилдайд 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших  30 гаруй хүн нэгджээ. Анхдугаар хурилдайн эхний сэдэв  бие даагчдад тулгамдсан асуудал байв. Бие даагчдыг дэмжиж гарын үсэг зурсан  иргэдийг дарамтлах, утсаар ярьж сүрдүүлэх зэрэг дарамт шахалт үзүүлж байгаа нь эрх баригчдын зүгээс явуулж буй явуулга гэдгийг тэмдэглэв. Хурилдайн төгсгөлд  “Нэр дэвшигчдийн ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ”-нд гарын үсэг зурж, “Төр хурахын тунхаглал’’-ыг  батлав. “Нэр дэвшигчдийн ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ”-нд УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлээд буй Ц.Мөнхбаяр, Б.Батбаатар, Л.Өнөрчимэг, Ц.Үүрцайх, н.Пүрэвжав, Д.Азжаргал, н.Нэргүй, Д.Батбаяр, Д.Уламбаяр, Б.Түмэнжаргал, Т.Цоож, Г.Баасан, П.Шинжээравдан тэргүүтэй хүмүүс гарын үсэг зурж, андгай өргөв.  Төр Хурахын тунхаг бичигт “Монгол орон хүн төрөлхтний түгээмэл чиг хандлага ардчилал, олон намын тогтолцоо, чөлөөт зах зээлийн харилцааг сонгоод 26 жил өнгөрлөө. Энэхүү сонголт нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр ард түмний амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байна. Хэдхэн мянган айл өрх баян тарганы туйлд хүрсэн авч хүн амын үлэмж хэсэг үгээгүй ядуугийн эгнээнд шилжиж, улсаараа өрийн дарамтанд орж, ирээдүйнхээ өмнө асар том хар нүх ухаж байна. Улсын баялгийн тодорхой хувь оффшор дансанд нуугдаж, газар нутгийн нэг хэсэг нь харийнхны мэдэлд шилжиж, ард түмний мэдэлд байх ёстой баялаг гадагш урссаар байна. Монголд төрт ёс алдагдаж, шударга бус явдал газар авч, монгол хүний сэтгэлд жавар хургаж байна. Түүхэн ийм цаг үед түмнээ нэгтгэж, төрөө цэвэрлэж, Монголоо мандуулах эрхэм зорилготой Эвлэн Мандуулах Хүч түмэн олондоо хандаж байна. Үүнд:

Нэг. Үндсэн хуулийг өөрчилж, төрийн тогтолцоог намын дарамтаас чөлөөтэй, ард түмний төлөөллөөс бүрдүүлэх зорилготой бие даан нэр дэвшигчдийг Эвлэн Мандуулах Хүч дэмжиж, түмнээ нэгтгэхээ тунхаглаж байна.

Хоёр. Ямар ч хулгайч төрд гараад үнэнч шударгаар ажиллахаас өөр аргагүй тунгалаг, хяналттай төрийн тогтолцоог бүрдүүлэх нь энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эрхэм зорилго болохыг нотолж, төрөө цэвэрлэхээ тунхаглаж байна.

Гурав. “Эвлэн Мандуулах Хүч”-тэй Ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ байгуулсан, намын биш улс орон, ард түмний эрх ашгийг дээд эрэмбэ болгосон бие даан нэр дэвшигчдийг дэмжин төрийн жолоо атгуулахыг нийт сонгогчдоос чин сэтгэлээсээ уриалж байна.

Дөрөв. Чингисийн их төр үеийн үед эрхэмсэг ариун орших учиртайг Монголын ард түмэн бид цаг ямагт санаж, энэ цагийн өнгөн дээр Монголоо мандан бадруулж явахаа тунхаглаж байна” гэжээ. Бие даагчдын Анхдугаар хурилдайн төлөөлөгчид ингэж ярьж байна.

 

Ц.Мөнхбаяр/ “Эвлэн мандуулах хүч”-ийн тэргүүн/:  УЛС ҮНДЭСНИЙХЭЭ  ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДЛАА

-Өнөөдөр бие даагчдыг шахах бодлого хүчтэй  явж  байна. Бие даагчдыг шоглож, баалж байгаа энэ алхам бол  эрх баригчдын зүгээс хийж байгаа явуулга. Бие даагчдыг гаргахгүй байх, эхнээс нь  нухчин дарах гэсэн бодлого нь хэрэгжиж байна. Тэгвэл үүнд өгөх хариу, тэмцлийн хэлбэр нь  бид зорилгоороо нэгдэж, тэр дундаа улс үндэсний нийтлэг эрх ашиг, язгуур эрх ашгийн төлөө нэгдэж зохион байгуулалтад орж, УИХ-д гараад үүнийгээ биелүүлэхээ ёсчилж чадсан явдал.

Д.Уламбаяр: ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЗӨВХӨН БИЕ ДААГЧ ГЭЛТГҮЙ БҮГДЭЭРЭЭ ТЭМЦЭЕ

-СЕХ болон дүүрэг, хороодын намд үйлчилдэг байгууллагуудад 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон гэж сонссон. Тэд бие даан нэр дэвшихээр зэхэж байгаа хүмүүсийг яавал нэр дэвшүүлэхгүй байх вэ гэсэн бүх гажуудлыг хийх, өө сэв илрүүлэх зорилготой судалж байгаа гэсэн. НИТХ-д бие дааж дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн хүмүүсийг бүгдийг хассан. Цуглуулсан гарын үсгүүдийг магадалж, алдаа хайж олохыг хичээж байх шиг байна. Хүмүүс рүү утасдаж, чи намын гишүүн юм бол яахаараа эргүүтсэн юм шиг бие даахаар явж байгаа хүнийг дэмжиж гарын үсэг зурдаг юм бэ. Намаар чинь дамжуулж хариуцлага тооцно гэж дарамталж байна. Дэмжсэн хүмүүсийг ийм байдлаар дарамтлах, хэсэг бүлгээр очиж мөрдөн шалгах  явдал газар авлаа. Өнөөдөр ардчилал, шударга ёс, эрхийнхээ төлөө зөвхөн  бие даагчид биш ард түмэн хамтран тэмцэх цаг ирлээ. 

 

Б.Батбаатар: БИЕ ДААГЧДЫГ ДАЙСАН МЭТЭЭР СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Үндсэн хуульд иргэд шууд сонгогдох, сонгох эрхтэй гэж заасан. Гэтэл Сонгуулийн хуульд бие даагчдыг хавчсан заалтууд оруулсан. Гарын үсэг цуглуулахыг хязгаарласан. НИТХ дээр бие даагчдыг ийм байдлаар хассан нь Үндсэн хуулийг зөрчсөн. Мөн бие даагчдыг дайсан мэтээр сурталчлах явдал газар авлаа. Бие даагчид Монголынхоо төлөө зүтгэе, улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэлтэй хүмүүс шүү. Тиймээс төр засагт хандаж  биднийг хавчиж байгаа бодлогоо боль гэж хэлье. Ард түмэн минь бие даагчдаа дэмжээрэй. 

 

Г.Баасан: АРД ТҮМЭН НАМУУДАД ИТГЭЛ АЛДАРСАН

-Бид иргэний нийгэм байгуулж байгаа. Иргэн хүн төрөө барилцах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. Энэ удаагийн сонгуулиар  намууд ард түмний хувь заяаг авч явж чадахгүй гэдгээ харуулсан. Тиймээс бие даагчид бид  эвлэлдэн нэгдэж, Их хуралд гарч  гэмээ нь төрийн нурууг төвшин барилцана, эв найртай ажиллана, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхийн төлөө итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Л.Өнөрчимэг : БИД НАМ БУСЧУУДЫН  ТӨЛӨӨЛӨЛ ЮМ ШҮҮ 

-Монголчуудын ихэнх нь нам бус, иргэдийн  99 хувь бие даан амьдарч байна. Тэдгээр иргэдийн төлөөлөл болж 76 бие даагч гарч, ард иргэдийнхээ төлөө  ажиллах цаг ирсэн. Иймээс  бие даагчид “Нэр дэвшигчдийн ёс зүй, хамтын хариуцлагын гэрээ”’-нд гарын үсэг зурж, “Төр хурахын тунхаглал”-аа баталлаа. Бие даагчид нэг зорилготой гэдгээ харууллаа. Монголчууд бүх бие даагчдаа  дэмжсэн цагт намын систем  устана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

2025-07-08
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08
Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

Х.Нямбаатар: АТГ-ынхаан намайг сайн шалгаарай

2025-07-08
“Улс төрийн намнаа” хийгээд байсан 7.3 их наядын учир нь олдов

Унагасан улстөрчдөө улам “намнах” ажиллагаа Монголын улс төрд үргэлжилсээр л байн

2025-07-08
“...Парламентын дархлаа”-г Ц.Даваасүрэнд даалгажээ

Сүүлийн үед “...Парламентын дархлаа суларч байна” гэх үгс илүү тод яригдах болов.

2025-07-08
SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

SOS: Ерөнхий сайд аа! “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд “Чайна энержи”-г шантаажилж л байг уу?

2025-07-07
Тавтай морил, эрхэм Нарүхито

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дэ

2025-07-07
Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын ар

2025-07-07
Баяр наадмын хүндэт зочин Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитог угтан авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нар м

Уржигдар 06 цаг 00 мин