“Сондор хилэн” төвийн багш, захирал С.Төмөрбат: Монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэл зүй хэл сурахад их дөхөмтэй байдаг

2016-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Бидний дунд англи хэл сурах гэж оролдоод удаа дараа бүтэлгүйтсэн, өөрийгөө авьяас чадваргүй хэмээн голж шантарч яваа хүн хичнээн их байдгийг таашгүй. Тэдгээр хүмүүст “Нэг сарын хугацаанд англи хэлний дүрэм, цагууд, яриаг маш цэгцтэй сайн зааж сургаад зогсохгүй ямар ч залхуу, тогтож сууж чаддаггүй хүнийг сургаж дөнгөдөг гэнэ” гэх яриа итгэмээргүй “даажигнал” ч юм шиг санагдаж болох. Гэхдээ олны үг ортой гэдэг. “Сондор хилэн” төвийн захирал, С.Төмөрбат багш дээрх сургалтыг явуулдаг бөгөөд үр дүн нь маш сайн гарч байгааг дуулаад эрхгүй сониучирхлаа. Англи хэл сурахыг хүсдэг ч зөв арга барилаа олоогүй, өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй олон хүнд бидний яриа хэрэг болох болов уу. Хэвлэл мэдээллээр төдий л сурталчилгаа хийдэггүй тэдний хувьд төгсөгчдийн сэтгэгдэл, аман яриа хамгийн хүчтэй “PR”. Харин сайн сургаж чаддагийнх нь баталгаа нь хэд хэдэн зузаан хавтас дүүрэн төгсөгчдийн талархсан, санаанд оромгүйгээр англи хэл сурсан тухай гараар бичсэн сэтгэгдлүүд аж.

-Хэд хэдэн сургалт дамжсан ч англи хэл сурсангүй гэх хүмүүс олон байдаг. Харин хүнийг өөрийн эрхгүй мэрийлттэй болгож, үр дүнтэй сайн сургаж байгаа эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад таны олж харсан, үндэслэсэн зүйл юу байв?

-Би 1995 онд их сургуулиа төгссөнөөс хойш англи хэлний багш хүн хаана ажиллаж болох тэр бүх газарт ажиллаж байсан. Тэгэхдээ нэг жил англи хэл үзсэн хүн, 10 жил хэл үзэж, бүр их сургуулиа төгсөөд ирсэн хүн хоёр яг адилхан түвшинд байгаатай олон удаа таарсан. Одооны хүүхдүүд ЕБС-ийн дунд анги буюу 5, 6 дугаар ангиасаа англи хэл үзэж эхлээд, их сургуульд дахиад 3-4 жил үзэж байна. Тэгсэн мөртлөө санал бодлоо энгийн түвшинд илэрхийлж чадахгүй, шалгалт авахад хангалттай дүн өгч чаддаггүй. Энэ олон жил англи хэл сурсан ч биш сураагүй ч биш хоёрын хооронд байгаа хүмүүст зориулж, нэг сарын эрчимжүүлсэн тусгай хөтөлбөр гаргаад сургаж үзье гэж бодон 2006 оны 2 дугаар сард сургалтын төвөө байгуулсан. Тухайн үед яах бол гэсэн эргэлзээ төрж байсан ч сургалтаа явуулаад ирэхэд гайхмаар үр дүн харагдсан. Үүний нууц нь юу байв гээд одоо эргээд бодоход хүмүүсийн хэрэгцээ шаардлага хамгийн гол хүчин зүйл болж өгсөн болов уу. ЕБС , их сургуульд хүүхдүүд зөвхөн англи хэл гэдэг хичээл үзэхгүй. Маш олон хичээл үзэж, өөр өөр шалгалтууд өгнө, англи хэл түүнийх нь л нэг байсан. Харин миний оюутнууд үнэхээр англи хэл сурахгүй бол болохгүй нь гэдгийг эд эсээрээ мэдэрчихсэн, хоолойн дээр нь тулчихсан хүмүүс байдаг. “Би 2500 долларын ажилд ормоор байна. Гэтэл 20 настай жаахан охин миний урдуур орчихлоо. Надаас англи хэлээрээ л илүү” гэдэг ч юм уу. Тэр хүн сурах агуу их хүсэлтэй, би өөрөө заагаад өгье гэсэн асар их хүсэлтэй, энэ хоёр хүсэл нийлээд эцсийн үр дүнд гайхалтай үр дүнг бий болгодог.

-Төгсөгчдийн сэтгэгдэлүүдийг харж байхад нэг сарын турш маш их даалгавар өгдөг, нойргүй хонох энүүхэнд байдаг нь ажиглагдсан. Энэ дундаас хүн юм сурна гэхээр үнэндээ амаргүй санагдсан...

-Бид англи хэл сурахаар ирж байгаа хүмүүст нэгдүгээрт ажил, амьдралаа 100 хувь маш сайн зохицуулаад, нэг сарын хугацаанд өөр зүйлд сатаарахгүй байх бүх арга хэмжээг аваад ирээрэй гэж хэлдэг. Өглөөний 9 цагаас оройны 16.30 хүртэл хичээллэж, хариад ч маш их даалгавар хийх учраас баяр тэмдэглэх, найз нөхөдтэйгээ уулзах ямар ч боломж гарахгүй. Хоёрдугаарт англи хэл сурах маш их хэрэгцээ шаардлага, хүсэл зорилготой байх ёстой. “Сарын дотор сурна гэдэг ч худлаа байх, гэхдээ яахав суугаад үзье” гэсэн хүмүүс их зорьж ирдэг. Эхний өдөр хүмүүстэйгээ би та нарт болон, та нар өөрсөддөө ямар шаардлага тавих вэ гэдгээ ярилцдаг. Тэгээд энэ шаардлагыг биелүүлж чадна гэсэн хүмүүс нь үргэлжлүүлж, за би үнэхээр чадахгүй, ачаалал даахгүй, яаж ч бодсон шөнө даалгавар хийгээд нойргүй сууж чадахгүй гэсэн хүмүүс нь явж болно оо гэдэг. Үнэхээр суръя гэж байгаа хүмүүстээ хайр, хал хоёрыг зэрэгцүүлнэ дээ. Болж байгаа хүмүүсээ магтана, урамшуулна, юм хийгээд байгаа мөртлөө үр дүн гарахгүй байгаа хүмүүстэй жич уулзана, өөр арга барил хэрэглэнэ.

Оюутнууддаа би нэг сарын хугацаанд чи үнэхээр зовно, зовсны эцэст жаргана, та нар надад итгэ, өөртөө итгэ, сарын дараа ямар болохоо хараарай гэж хэлдэг. Үр дүнгээ сар бүр үзэж байгаа болохоор би хичээлээ дэндүү итгэлтэй заадаг. Үнэхээр өөрийгөө дайчилж чаддаггүй, юмыг хойш нь тавьдаг цөөн зарим нэг хүн нь замаасаа сэмээрхэн гараад явчихдаг, эсвэл байрандаа үлддэг. Гэтэл дийлэнх нь багштайгаа хамтдаа зүтгээд үр дүн гаргаж чаддаг.

-Таны олон жилийн туршлагаас харж байхад хүмүүс англи хэл сурахдаа юун дээр алдаа гаргаж байна?

-Хамгийн гол зүйл нь сурах арга барил нь буруу байдаг. Арга барил маш чухал шүү дээ. Гэтэл хүмүүс ширээн дээр янз бүрийн юм байлаа гэхэд хоол ч байсан, хор ч байсан ялгаагүй бүгдийг нь аваад ам руугаа хийгээд байгаатай адил англи хэлтэй юу л байна, тэр бүхнийг толгой руугаа хийгээд явдаг. Хэзээ хэрэглэхээ мэдэхгүй, яах гэж хийж байгаагаа мэдэхгүй, толгойгоо хогийн сав шиг болгож орхидог. Харин бид бүгдийг эхнээс нь маш цэгцтэй зааж өгч, нэг дүрэм үзлээ гэхэд юунд хэрэгтэй юм, дараа нь яриатай яаж холбогдох вэ гэдгийг цогцоор нь заадаг. Тэгээд тэрийгээ эргээд нэхэл хатуутай шалгадаг. Үнэндээ дээхнэ үеийн дектатурын аргыг хэрэглэдэг гэх үү дээ. Ер нь монгол хүмүүст их даалгавар өгөөд за чи даалгавраа хийхгүй бол би чамайг хөөнө шүү, хичээлд суулгахгүй шүү гэхээр хийгээд ирдэг. Жаахан даалгавар өгөхөөр хийдэггүй, хичээл дээр ирээд хийх гэж оролддог. Тэр нь өөрийнхөө төлөө биш, зөвхөн багшид үзүүлэхийн төлөө хийж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр заах явцад судалгааны зүйлүүд маш их гарч ирдэг. Багш хүн 400 мэргэжил эзэмшсэн байх ёстой гэдэг шүү дээ. Тэр дагуу заримдаа би дуулна, шүлэг уншина, жүжиглэнэ, орилно, гадаад хүний сэтгэл хөдлөлийг гаргаж ярина гээд. Оюутнууддаа би галзуу юм шиг чөлөөтэй бай, монгол бүрэг ичимтгий, даруухан зан гаргаад хэл сурахгүй шүү гэж хэлдэг. Хэдэн галзуу солиотой хүн авчраад хашчихсан юм шиг л орилолдож өгнө шүү дээ бид чинь. Товчхондоо хэл сурах гэж байгаа хүмүүс амаа л хөдөлгөж байж хэлтэй болноо л гэсэн үг.

-Хүмүүсийн сэтгэгдэлүүдийг уншиж байхад ийм сургалтын үр дүнд хүн зөвхөн хэл сурах биш маш олон зүйлийг суралцаад гардаг нь ажиглагдсан. Би юу ч хийсэн чадах юм байна гэдэг итгэл найдвар, цаашдын хүсэл мөрөөдөл гэх мэт?

-Тийм ээ. Хүмүүс цаг сайн барьж, тогтож сууж, өөрийгөө дайчилж сурах, зорилготой байх, өөрөө өөрийгөө ялдаг болох гэх мэт олон зүйлийг сурдаг. Зарим хүмүүс эхлээд сууж сурч байж, дараа нь хэл сурах асуудал яригдахаар байдаг. Тэгээд ч хүнийг сурахаас, хийхээс өөр аргагүй байдалд оруулж байгаа болохоор дээрх байдал их нөлөөлдөг байх. Аргагүй байдалд яагаад хүрч байна гэхээр нэг ангид байгаа 20 хүнээс өдөр болгон шалгалт авна, авангуутаа байр эзлүүлээд жагсаана, даалгавраа хийгээгүйгээс хангалтгүй дүн авсан хүмүүсийн нэрийг маш чангаар дуудна. Ингээд ирэхээр хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай нэг юм бодно. Хамт сурч байгаа хүмүүс нь адилхан юу ч мэдэхгүй орж ирсэн хэрнээ мэрийгээд, сайн үр дүн гаргаж чадаж байхад би яагаад чаддаггүй юм гэсэн бодолд эрхгүй автуулдаг. Ингэж монгол хүний нэр төрөө эрхэмлэдэг сэтгэлзүй дээр нь тоглох нь маш үр дүнтэй байдаг.

-Бүтэн өдрийн гүнзгий  ангиа нээгээд удаагүй юм байна. Энэ ангийнхаа хөтөлбөрийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Манай төв бүтэн өдрийн 2 дугаар шат буюу гүнзгий шатны  ангиа  нээгээд байна. Бүтэн өдрийн 1 дүгээр шатны ангийг төгссөн оюутнууд маань, олж авсан мэдлэгээ гүнзгийрүүлэн энэ эрчээрээ илүү ихийг сурмаар байна гэсэн хүсэлт тавьдаг байсан. Шавь нарынхаа удаа дараагийн хүсэлтээр сүүлийн 5 жилд судалгаа хийн сургалтын хөтөлбөрөө боловруулсаны дүнд энэ ангиа нээгээд байна. Гэхдээ заавал манай төвийн нэгдүгээр шатны төгсөгчид гэлтгүй англи хэлний ахисан дунд түвшиний мэдлэгтэй хүмүүст зориулсан анги гэж хэлж болно.

- Энэ ангид сурснаар ямар шатны  мэдлэг олж  авах вэ?

- Бүтэн өдрийн 1 дүгээр шатны  сургалтад анхан, завсар дунд, ахисан дунд зэрэг 4 шатны  ангийг эзэмшээд төгсдөг бол, бүтэн өдрийн 2 дугаар шатны сургалтад, ахисан дунд гүнзгий гэсэн  хоёр шатны мэдлэгийг эзэмшээд төгсөнө. Өөрөөр хэлбэл энэ сургалтыг төгсөөд TOEFL,  IELTS-ийн бэлтгэлд шууд сурах боломжтой гэсэн үг. Нэг ёсондоо  дүрэм, орчуулга, сонсгол ярианы  хичээлүүдээ мэдээлэл, мэдлэг, чадвар, дадал болтол нь цогцоор заадгаараа  энэхүү сургалт маань онцлог болж байна.

-Шавь нарынхаа хүсэлтээр энэ  ангиа  нээсэн гэсэн. Төгсөгчид нь хэр  сэтгэл  хангалуун байна вэ?

- Үнэндээ миний төсөөлж байснаас ч илүү сэтгэл хангалуун төгсч байгаад багш хүний хувьд баяртай байна. “Сондор хилэн” сургалтын төв маань сүүлийн үеийн судалгаан дээр тулгуурлан сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг.

 Сүүлийн 5 жилд судалсаны үндсэнд, гарсан хөтөлбөр учраас төгссөн оюутнууд маань яг бидний хүсч хүлээж байсан сургалт боллоо гэлцэж байна.

Яагаад энэ анги маань хүмүүсийг  баярлуулаад байна вэ гэхээр, боловсруулсан хөтөлбөртөө байгаа юм.  Оюутнуудаа дадлагажуулах дүрмээ өөрийн болгох хүртэл нь, өдөр бүр дүрмийн хичээл ордог. Нэг сэдвийн хүрээнд гурван улсыг харьцуулсан орчуулгыг орчуулна.  Тухайн улсын түүх соёл,  төрийн  дуулал, ёс заншил нь ямар байдаг талаар харьцуулсан сэдвийн хүрээнд мэдээлэл өгдөг. Мэдээллийг нь мэдлэг болгож, мэдлэгийг нь чадвар, чадварыг нь дадал болтол унших, бичих,  ярих, сонсох гэсэн 4 дадлыг цогцоор нь орж байгаа учраас энэхүү сургалт маань үр дүнтэй болж байна. Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тэр ч утгаараа нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, сүүлийн үед  гарч байгаа мэдээллүүдийг орчуулан сургалтын хөтөлбөртөө ашиглахыг бид гол зорилгоо болгон ажилладаг.

- Бүтэн өдрийн гүнзгий ангид ямар мэдлэгтэй хүн  суралцаж болох вэ. Таны сургалтад суугаагүй ч, гүнзгийрүүлсэн мэдлэг олж  авахыг хүсч байгаа хүмүүс  хамрагдаж болно биз дээ?

-Бололгүй яахав. Манай бүтэн өдрийн 1 дүгээр шатны сургалтад хамрагдаагүй ч, дундаас дээш  шатны  англи хэлний мэдлэгтэй хүмүүс, манай сургалтын төвд ирээд шалгалт өгөх хэрэгтэй. Шалгалт өгөөд тэнцвэл бүтэн өдрийн гүнзгий ангид хамрагдах боломжтой. Ер нь аль ч сургалтын төвүүдэд очсон дахиад л 26 цагийг давтан заадаг өөр юм сурмаар байдаг гэсэн олон хүнтэй таарч байлаа. Яалтчгүй үзэж судалсан зүйлээ дахин дахин үзэх сонирхолтой биш шүү дээ. Тиймээс манай бүтэн өдрийн гүнзгий анги нь 26 цагийг заахгүй харин 26 цаг дээр суурилаад англи хэлний гүнзгий түвшиний бүх дүрмийг үзэж судалж дуусгана.

  - Бүтэн өдрийн ангиудаараа алдартай “Сондор хилэн” төв мөн элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх ангиа шинээр нээгээд байгаа юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын ангийн онцлог юу вэ?

-Манай энэхүү анги нь элсэлтийн ерөнхий шалгалтанд хүссэн оноогоо авч хүссэн сургуульдаа элсэн орох зорилгыг өөртөө тавьж түүнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэйгээр шамдан суралцаж байгаа сурагчдад зориулсан анги юм. Ер нь ажиглаад байхад дунд сургуулийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийг ажилладаг боловч яг утгыг нь ойлгож ажиллахгүйгээр автоматаар тогтоох явдал түгээмэл байдаг. Энэ нь яг тэдний буруу ч бас биш. Учир нь тухайн тестийн дүрэм эсвэл учир холбогдолыг нь ойлгоогүйгээс таамаглаж бөглөх эсвэл тэр чигээр нь цээжлэхээс өөр арга байхгүй. Манай төвийн зүгээс элсэлтийн ерөнхий шалгалтын 2006- 2015 оны бүх тестүүдэд судалгаа анализ хийж түүн дээрээ үндэслэн тухайн шалгалтад багтсан бүх дүрмүүдийг цэгцтэйгээр олгох хөтөлбөр боловсруулсан байгаа. Энэ нь сурагчид эхлээд дүрмээ үзээд дараа нь тухайн дүрмээ бататгаж холбогдолтой ямар ч тестийг ажиллаж чаддаг болно гэсэн үг юм. Тухайн дүрмийг л ойлгочихсон байхад дараа нь тест ямар ч хэлбэрээр орж ирсэн төвөггүй зөв гүйцэтгэж чаддаг болно гэсэн үг юм. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын ерөнхий бүтэц болоод бүх хэсгүүдийг маш сайтар нягтлан ажиллаж дуусгадгаараа онцлог.

- Энэхүү ангид сууснаар сурагчид ямар мэдлэгийг олж авах вэ?

-Сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын талаар ерөнхий төсөөлөл ойлголттой болж дадал эзэмших, англи хэлний дунд болон ахисан дунд шатны дүрмүүдийг цэгцтэйгээр сурч,  холбогдолтой тестээр баталгаажуулж өөрийн болгон эзэмших болно. Мөн англи хэлний үгийн сангийн өргөн хүрээний мэдлэгтэй болох ба элсэлтийн ерөнхий шалгалтын тестний бүтэцтэй танилцах хэсэг тус бүрийг ажиллах арга барилд суралцана. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг тестээр өөрийгөө шалган өөрийн төвшинг тогтоон, ахиулах боломжтой. Хамгийн гол нь тестийг хэрхэн цаг алдалгүйгээр зөв арга техникээр ажиллаж, цагаа зөв зохицуулах арга барилыг эзэмших юм.

 - Энэ ангид хамрагдахад тавигдах шаардлага бий юу?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтыг Англи хэлний хичээлээр өгөх хүсэл, сонирхолтой бүх сурагчид хамрагдах боломжтой. Зөвхөн 12 –р ангийн сурагчид гэлтгүй 10, 11-р ангийн сурагчид маань ч гэсэн эртнээс өөрийгөө дайчилж ЭЕШ-ийн арга техникийг эзэмшихийг хүсвэл бидэнд хандаж болно. Ингэхдээ англи хэлний дунд төвшний мэдлэгтэй байхад л болно. Ер нь өөрийн англи хэлний мэдлэгээ эрс сайжруулах хүсэл эрмэлзэлтэй, оролдлоготой, тууштай ачаалал даах чадвартай элсэлтийн Ерөнхий шалгалтад Англи хэлний хичээлээр өндөр оноо авахыг хүссэн хэн бүхэн хамрагдах боломжтой юм.

- Энэ жилээс сонсоод ойлгох чадварыг шалгах дасгал нэмэгдсэн гэж сонссон. Энэ тухайд?

-Тийм. Ер нь дунд сургуулийн англи хэлний хичээлийн хөтөлбөрт сонсох чадварыг хөгжүүлэх дасгал бараг байдаггүй. Манай сургалтын төвийн бүх чиглэлүүдэд сонсох чадварыг хөгжүүлэх хичээлүүд байнга ордог. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ангийн тухайд бид жишиг сонсголын тестийг сонсгож мөн нэмэлт дасгал тестүүд ажиллуулж нилээн өргөн хүрээнд эрчимтэйгээр сонсголыг сайжруулах хөтөлбөр боловсруулсан байгаа.

-Орон нутгаас суралцахыг хүсэгчид хэр их ирдэг вэ. Ажлаа зохицуулаад сурья гэвэл танай сургалт орон нутгийнханд илүү тохиромжтой санагдлаа?

-Тэгэлгүй яахав. Орон нутгаас хүмүүс цаг заваа зарцуулаад очвол яах вэ гэж их ярьдаг. Манай сургалтын төвийн бүх сургалтуудын  эхлэх өдөр, дуусах өдөр нь тодорхой байдаг. Яг эхлэх өдрөө эхлэдэг болохоор орон нутгийнхан  ажил амьдралаа зохицуулаад суралцах бүрэн боломжтой. Энэ дашрамд хэлэхэд зуны гурван сарын хуваарь гарсан байгаа.

Танай сургалтын төвийн орчин их сайхан юм.  Сурахад орчин бас их  чухал байх шүү?

- Мэдээж сайн багш, шилдэг аргачилал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин  их  чухал. Улаанбаатар хотын  А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд  талд,  Сөүл рестораны баруун талд  шинээр баригдсан 13 давхарын 6-н давхарт “Сондор хилэн”  төв маань саяхан нүүж ирсэн. Шинэ байранд ороод суралцагсдынхаа цаг зав, түвшинд тааруулсан шинэ шинэ сургалтын  хөтөлбөрүүд боловсруулж, суралцагсдаа хүлээж авахад  бэлэн болоод байна. ЭЕШ-д  бэлтгэх  ОРОЙН ЦАГИЙН  16.30 цагаас эхлэх ангиудаа шинээр элсэлт авч байна. 2006 -2015 оны ЭЕШ-д бэлтгэх номоос хөтөлбөрөө боловсруулсан.  Мөн Монгол багштай  ЯРИАНЫ АНГИ  16.30 -18.30, цагийн оройн ангиуд,  эртэч хүмүүстээ зориулж ӨГЛӨӨ АНГИ 6.15 – 8.15 миний өөрийн заах 60 цагийн сургалт гээд шинэ шинэ сургалтаа эхлэхэд  бэлэн  болоод байна. Хотын төвд, тохилог орчинд англи хэлийг үр дүнтэй сурах боломж та  бүхэнд байна.

 

2016 оны зуны сургалтууд 06 сарын 06, 07 сарын 04, 08 сарын 01 -нд эхлэнэ.

БҮТЭН ӨДРИЙН АНГИУД

1.         Насанд хүрэгчдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

 

2.         Хүүхдүүдэд зориулсан

БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ

 

3.         Бүтэн өдрийн ангийг төгсөгчидөд зориулсан БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙ АНГИ

 

ЦАГИЙН АНГИУД

1.         Өглөөний анги            06.30-08.30     08.30-10.30

2.         Өдрийн анги               10.30-12.30     12.30-14.30     14.30-16.30    

3.         Оройн цагийн анги      16.30-18.30    18.30-20.30    20.30-22.30                                                       

 

ТУСГАЙ СУРГАЛТУУД

 

1.         VIP СУРГАЛТ

2.         БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ

3.         ЭЕШ-д БЭЛТГЭХ АНГИ

4.         Монгол багштай ЯРИАНЫ АНГИ

5.         Гадаад багштай ЯРИАНЫ АНГИ

6.         ХҮҮХДИЙН АНГИ

7.         ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

8.         Радио ТВ-ийн ЗАЙНЫ СУРГАЛТУУД-ыг явуулж байна.

9.         ХАГАС САЙН ӨДРИЙН СУРГАЛТ

10.       БҮТЭН САЙН ӨДРИЙН СУРГАЛТ

11.       МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ

 

 

Ø  Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн 6 давхарт. (Шинээр баригдсан 13-н давхар барилга)

Ø  Утас:   9911-2414,   9999-2414,      99283293,          98103020.

Ø  www.sondorkhilen.mn

Ø  http://www.facebook.com/Sondor khilen English language  center

 

Хэл сурахад өөрийн хичээл зүтгэл яах аргагүй чухал нөлөөтэй ч нөгөө талаас өөрийг нь эрхгүй хурцалж, дайчлуулж чадах багшийн уран арга чухал түлхэц болдог гэлтэй. “Багшлах бол миний ясны хобби” гэж хэлсэн Төмөрөө багш 7 дугаар ангиасаа эхэлж багш болохыг мөрөөдөж, түүндээ ч хүрчээ. Зөвхөн хичээл заах биш хүмүүст давхар итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг өгч чаддаг ийм хүн л хүнд юм сургаж чаддаг юм байна даа гэж эрхгүй бодсон билээ.

 

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

1 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

4 цаг 34 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

12 цаг 54 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

12 цаг 54 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

23 цаг 42 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Өчигдөр 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Өчигдөр 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Өчигдөр 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Өчигдөр 17 цаг 35 мин
"Итгэл найдварын ой" аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Дэндийн амыг цэвэрлэлээ

Энэ онд 60 жилийн ойгоо тэмдэглэж буй Баянзүрх дүүрэг энэхүү онцгой тэмдэглэлт ойгоо т

Өчигдөр 16 цаг 10 мин