Хилээр аялсан олимпийн бамбарыг угтан авлаа

2016-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас  хилийн отрядуудад аялуулсан “Дархан хил-Олимп” бамбарыг МҮОХ-нд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /05.20/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн хилийн отрядаар аялан, олон мянган км замыг туулжээ. Бамбар хүлээлгэж өгөх ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ХХЕГ-ын удирдлагууд, Гавьяат тамирчин С.Батцэцэг нарын “Хилчин” спорт хороо, хөнгөн атлетикийн тамирчид оролцсон юм.

Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн: Галт бамбар маань спортоор хичээллэж амжилтад хүрэх хүслийг олон хилчинд төрүүлсэн байх

-Одоогоос яг хоёр жилийн өмнө энэ талбайгаас бид бамбараа үдэн гаргаж байлаа.  Өнгөрсөн хугацаанд хилийн бүх л отрядуудаар тойрон аялсан байна.  Тайлан, үзэсгэлэнг харахад үнэхээр сайхан байлаа.  Эх оронч хилчин эрсийн сэтгэлийг хөглөж, Монгол улсаа гэсэн үзлийг нь улам бадрааж өгсөн болов уу. Мөн спортын төрлөөр хичээллэх, амжилтад хүрэх  сэдлийг олон хилчинд төрүүлсэн байх. Манай галт бамбарыг чаргаар, мориор авч явж, нисэхийн цэргийн анги маань Монголын хамгийн өндөр оргилд хүртэл хүргэсэн байна. Аливаа зүйлд хийморь сүлд гэж бий.  Удахгүй олимпийн наадам болох гэж байна.  Хилчин дайчин эрсийн маань эрч хүч энергиэр бид 2016 оны олимпод амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Олимпийн өдрийг угтан гүйлтийн тэмцээн зохион байгуулав

Мөн энэ үеэр Олимпийн өдөрт зориулсан бүх нийтийн гүйлт боллоо. Олимпийн өдрийн жил бүрийн зургадугаар сарын 23-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг угтан өнөөдөр МҮОХ-ноос  13-15 насны, 16-17 насны гэсэн хоёр ангилалд гүйлтийн тэмцээн зохион байгуулав. 1894 оны 6 сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргасан юм. Орчин үеийн олимпизмийн хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг ба 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ. Өдгөө Олон улсын олимпийн хорооны 205 орон энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12