Чингисийн талбай номоор гоёжээ

2016-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд“Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингисийн талбайд нээлтээ хийлээ.  “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна.  Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болж байна. Мөн  ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байгаа нь номонд дуртай иргэдийг баярлуулж байв. Мөн ардын уран зохиолч П.Бадарч, Б.Бааст, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нар уншигчидтай уулзан гарын үсгээ зурж номоо борлуулж байна.     Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.

Гэрэл зургийг Д.ЦЭРЭННАДМИД

 


ULAANBAATAR BOOK FAIR 2016-ОЛОН УЛСЫН НОМЫН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

Хэзээ: 2016.05.20 
Хаана: Чингисийн талбай 
10.20-10.30 “Хорвоогийн олон өнгө” Флаш моб
10.30-11.15 Нээлтийн ёслол
11.15-11.25 “Мэндчилгээ” ардын бүжиг
11.25-12.25 Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
12.25-13.00 Номын танилцуулга
13.00-14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30-15.00 Хөгжөөнт тоглоом
15.00-15.30 Зохиолын дүрийн баатруудын тоглолт
15.30-16.00 Урлагийн тоглолт
16.00-16.30 “Хүүхдийн номын өргөө”-нд хандив цуглуулах
16.30-17.30 “Залуу нас” яруу найргийн уншлага
17.30-17.55 Хөгжөөнт тоглоом
17.55-18.00 Хаалтын арга хэмжээ
10.00-20.00 НОМЫН ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА

Хэзээ: 2016.05.21 
Хаана: Чингисийн талбай 
11.40 - 11.45 Хөтлөгч арга хэмжээ нээнэ.
11.45 - 12.25 Урлагийн тоглолт
12.25 - 13.00 Хөгжөөнт тоглоом
13.00 -14.30 “Хорвоогийн олон өнгө” олон улсын урлагийн тоглолт
14.30 -15.00 “Яруу найраг, яруусал” бүлгэмийн чөлөөт уншлага
15.00 -15.30 Урлагийн тоглолт
15.30 -16.30Хүүхдийн зохиолчдын бүтээлийн уншлага
16.30-17.00Шинэ номын танилцуулга
17.00-17.30Хөгжөөнт тоглоом
17.30 -18.00Хаалтын арга хэмжээ 
Улаанбаатар чуулгын урлагийн тоглолт
10.00 -20.00 Номын хямдралтай худалдаа явагдсаар байна

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12