
Т.САЙХАН
Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн хүрээнд Монголын автомашин мотоциклын холбоотой хамтран Монгол улсыг мотоциклоор тойрох аяллыг зохион байгуулж байна. Ийнхүү тамирчид 9000км-ийн аялалыг МҮОХ-ноос эхлүүллээ. Мөн тус аялал нь Сэлэнгэ аймгаас төрсөн мотоциклын шилдэг тамирчид, спортын гавъяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилготой юм байна.
Эх сурвалж:www.polit.mn