Үрийн буудайн маргаан үргэлжилсээр...

2016-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУНЧИМЭГ

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалангийн холбоо”-ноос ОХУ-аас импортолсон үрийн буудай чанаргүй, үр хөврөл харлах өвчтэй байгаа тухай өчигдөр мэдээллээ.

ӨӨР, ӨӨР ДҮГНЭЛТ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур орж ирсэн импортын буудайнд мэргэжлийн хяналтын хоёр байцаагч өөр, өөр дүгнэлт гаргасан тухай “Газар тариалан холбоо”-ны тэргүүн Б.Эрдэнэбат хэлэв.

Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нарын дүгнэлтэд “Алтайская Жница” сортын үрийн буудай нь чанаргүй, манай улсад нутагшаагүй, хог ургамлын хэмжээ заасан стандартаас хэтэрсэн байгааг тогтоожээ. Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын ахлах байцаагч П.Болормаа хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно гэсэн байна. Үүнээс маргаан эхэлсэн хэрэг. “Газар тариалан холбоо”-ноос тариаланчдаа төлөөлөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хуулийн бусад байгууллагуудад хандахад үл ойшоож, ажлыг нь гацааж байгааг тус холбооны тэргүүн Б.Эрдэнбат онцолсон юм. Тэрээр хаврын тариалалт хийх хугацаа тулсан энэ үед чанаргүй үрийн буудайг ийнхүү шахах гэж байгаа нь нэг талаас тариалан эрхлэгчдийг хохироох, цаашлаад үндэс­ний аюулгүй бай­далд ч муугаар нөлөөлж болзошгүй хэмээ­лээ. Түүнчлэн үүнийг мэргэжлийн байгууллагынхан үнэн зөвөөр шийдэхгүй бол тариаланчид өөрсдийн хэмжээнд арга хэмжээ авна гэж байлаа.

 

ИМПОРТЫН ҮРИЙН БУУДАЙГААР ТАРИАЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Уг нь ХХААЯ-наас 8000 тонн үрийн буудайг ОХУ-аас оруулж ирэх эрхийг “Милл хаус”, “Хангайн гурил”, “Нямбайгаль Даваа” гэсэн гурван аж ахуйн нэгжид олгожээ. Хэдийгээр 20 мянган тоннын квот өгсөн боловч гарах эрсдлийг нь үүрч чадахгүйгээ илэрхийлсэн зарим аж ахуйн нэгж хийсэн гэрээгээ цуцалсан байна. Ингээд гэрээний хүрээнд 6000 тонн буудайг хоёр компани оруулж ирэх болсон аж. Үүнээс “Нямбайгаль Даваа” компани 2000 тонн буудайг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд вагоноор ОХУ-аас оруулж ирэн Хөтөл дэх ТЭДС-гийн салбарт буулгажээ. Хуулиараа Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар өөрийн харьяаллын дагуу Хөтөл дэх ТЭДС-ийн агуулахаас гэрчийн хамтаар импортын буудайнаас дээж авч, шинжлэх ёстой. Гэвч Сэлэнгэ аймгийн МХГ-ын байцаагч Д.Цэрэндулам, А.Бямбадорж нар буудай ачсан вагоноос албан тушаалаа урвуулан ашиглаж, зөвшөөрөлгүй дээж авч, чанаргүй гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль бус хэмээн МХЕГ-ын хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан хэлэв.

Мөн тус компанийн оруулж ирсэн үрийн буудайн чанарт эргэлзсэн зарим иргэд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар тус газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 3-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагч, ТЭДС, “Нямбайгаль Даваа” компанийн төлөөллүүдийг байлцуулж импортын буудайг дахин таван удаа шинжилсэн бөгөөд тариалж болно гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

ҮРИЙН БУУДАЙН ХЭРЭГЦЭЭНИЙ 10 ХУВИЙГ ИМПОРТООР ХАНГАНА

Энэ жил тариалалтад 20 мянган тонн үрийн буудай дутна гэсэн тоо­цоог үндэслэн тө­сөвт санхүүжилтийг тусгуу­лах саналыг оруулсан ч эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор суулгуулж чадаагүй. Тиймээс төр худалдан авалт хийх боломжгүйн улмаас хувийн хэвшилд импортын зөвшөөрөл олгохоор болсон байна. Ингээд аж ахуйн нэгж өөрийн зардлаар буудай оруулж ирсэн ажээ. Одоогоор “Нямбайгаль Даваа” компанийн оруулж ирэх 4000 тонн буудайн борлуулалтын орлого 3.2 тэрбум төгрөг болно. Гэтэл дөрвөн тэрбумын ашиг оллоо гэдэг ташаа мэдээлэл гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Улсын хэмжээнд 48 мянган тонн үрийн буудай тариалалтад шаардлагатай аж. Импор­тоор оруулж ирсэн үрийн буудай тариалалтын хэрэгцээний 12.5 хувийг хангах учиртай юм байна. Нөгөө талаас хойд хөрш тэжээлийн болон товарын буудайг үрийнх гэж гаргахгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байлаа. Салбарын яам Хаврын тариалалтын хугацааг тулган хоёр дахин өндөр үнээр шахаж байна гэж үзвэл зах зээлийн зарчмаар ажиллахыг хэн ч хориглоогүй гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12