Хуульч, өмгөөлөгч Ц.Монголын хос номын нээлт боллоо

2016-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ОЧИР

Хуульч, өмгөөлөгч Цэрэнгийн Монгол “Бодит ардчилал” онол, судалгааны бүтээл болон “Үнэний эрэлд...” товхимлынхоо нээлтийг өнөөдөр “Аз хур” номын их дэлгүүрт хийлээ. Тэрээр “Бодит ардчилал” бүтээлээ манай ардчилсан тогтолцооны гажуудал, түүнээс гарах арга зам хийгээд бодит ардчилсан нийгмийн бүтэц, зохион байгуулалт, үндсэн хэлбэр, түүний төлөвшлийн талаар судалгаанд үндэслэн, өөрийн орны болон өрнөдийн сонгогдог онол, практикт тулгуурлан бичжээ.Монгол Улсын Үндсэн хуулиар тунхаглаж, хэрэгжүүлэхээр тодорхойлсон ардчилсан зарчим гажуудсан, ардчиллын үнэт зүйлс аажмаар үгүй болж дарангуйллас дор үр дагаварт хүргэх болсон шалтгаан, нөхцөл, түүнээс гарах арга замын талаар “Бодит ардчилал” номд өгүүлнэ. Харин “Үнэний эрэлд...” товхимолд хуульч, өмгөөлөгч Ц.Монголын сүүлийн арваад жилийн турш стратегийн өмгөөллийн хүрээнд ажилласан улсын хэмжээнд эмх замбараагүй тархсан Цианит, мөнгөн усны хор хөнөөл, Автомашин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Оросын гэх орон сууцанд амьдарч байгаа иргэд, ГССҮТ болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчид, Зээлийн хүүг бууруулах, Иргэд хуулийн этгээдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөөх асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, нийтэлсэн мэдээ материалуудаас түүвэрлэн багтаажээ. Энэхүү номоос Амьд эрх зүй буюу хууль хэрэглэх арга зүй, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хохирлыг арилгахад чиглэсэн эрх зүйн туслалцааны ач холбогдолыг бодит баримттайгаар унших болно.

Хуульч Ц.Монголын хос номын нээлтэд иргэн Д.Ламжав, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Цэвээнжав нарын олон хүн оролцсон юм. Иргэн Д.Ламжав хэлэхдээ “Хуульч Ц.Монголын “Бодит ардчилал” номд Монголын өнөөгийн ардчиллын үнэн нүүр царай ямар байгааг, энэ нь Үндсэн хуулийг яаж зөрчиж байгааг тодорхой тусгасан байна. Энэ номыг уншихад өнөө нэгэнт бий болсон дүр үзүүлсэн ардчиллаас бодит ардчилал руу хэрхэн шилжих ёстой вэ гэсэн гарцыг олох юм. Харин “Үнэний эрэлд...” номоос нь ямархуу хэмжээний хуульч вэ, хүний эрх, эрх чөлөөний төлөө хэрхэн тэмцэж ирж вэ гэдгийг харах юм байна. Ер нь Ц.Монгол бол сайн хуульч гэдгийг мэднэ. Гэхдээ хүнийхээ хувьд ихээхэн сонирхолтой хүн болохыг олж мэдлээ” гэсэн юм. Ер нь нээлтэд оролцогсод хуульч, өмгөөлөгч Ц.Монголыг эх орныхоо газар нутаг, нийтийн эрх ашиг, байгаль орчин, хүний эрхийг хамгаалж олон зуун өмгөөлөл явуулсан, хууль дээдлэх үзэл, гударга ёсны төлөө тэмцдэг хуульч хэмээн дүгнэж байсан юм.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12