05 сарын 20-ны өдрийн зурхай

2016-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 20, Сугар гараг. Билгийн тооллын 14, Салхины эх одтой, хар бар өдөр. Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Хонь

Баасан гараг. Амьдралыг тэтгэгч нар нь Хамтатгахын орд руу хөдөлнө. Энэ нь өөртөө итгэлтэй байхад нөлөөлж, найз нөхөд дээрээ зочлох буюу нийгмийн үйл ажиллагаанд оролцоно. Найзтайгаа нийгмийн үйл ажиллагаанд оролцоно. Найзтайгаа дэлгүүр хэсч, худалдаа хий. Эсвэл хөршдөө туслах зэргээр хэрэтэй хүн гэдгээ мэдэр. Гэхдээ хэт бардам загнах хэрэггүй, нэр төрөө сайнаар батлахыг хичээ.

Үхэр

Өглөө босонгуутаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгоорой. Удаан хугацаанд зочлоогүй найз нөхөд зэрэг чухал хүмүүстэй уулзах гэж байгаа бол эхлээд гоо сайхны салонд орж массаж хийлгэ. Дэлгүүрээс дуртай хувцсаа худалдан ав. Гэхдээ эдийн засаг мөнгөтэй холбоотой асуудлууд үүсч болзошгүй. Ухаалаг байж чадвал зохицуулахад хэцүү биш бөгөөд энэ нь танд сайхан ирээдүйг авчрах болно.

Ихэр

Шинэ санаа, шинэ эрч хүч таньд амьдралдаа чухал өөрчлөлт хийх боломж өгөх болно. Гэхдээ ихрийнхний олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч, түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Хэрвээ та өөрийн санаа, хүсэл зорилгоо бусдад илэрхийлэхийг хүсдэг бол яг одоо хамгийн тохиромжтой үе. Бусдад хэр их тусална төдий чинээ тэдний тусыг хүртэх болно

Мэлхий

 Од гарагийн зохилдлогоор өнөөдөр та тун завгүй байх нь. Өнөөдөр аль болохоор их зүйлийг амжуулахыг хичээ. Үдээс хойш нар, сар хоёр хоёулаа таны тайван бус байдал, ганцаардлылн гэр болох ихрийн ордод орох тул эрч хүч чинь буурах болно. Өнөөдөр шинэ сар ихрийн ордод байгаа нь мэлхийн ордныхны хувьд сэтгэл хөдлөм үйл явдалү юм. Бие махбод, эрүүл мэнд, оюунлаг үзэл бодол ба бүтээлч эрэл хайгуулын гэх мэт бүх л талбарт шинэ эхлэл тавихыг чинь од гарагийн тохироо хөхиүлэн дэмжих болно.

Арслан

Ихрийн ордны зүг харсан шинэ сар нарны хиртэлтийг тэтгэх нь улс орны хэмжээнд нөлөө үзүүлэхийн илрэл гэдгийг та мэдэж байгаа байх. Энэ хиртэлт арслангийн ордныхон шинэ нөхөрлөл хамтын ажиллагааг авчирна. Та юу хүлээв? гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Гадагш гарч олны үймээнд хутгалдаж бужигна. Та олон янзын ааштайгаас гадна хувирал ихтэй ч хэн нэгэн таны хайр халамжийг мэдрэх байх .

Охин

Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Таны ажил төрөлд гайхалтай сайн нөлөө үзүүлэх болно. Нэр хүнд өсөх бөгөөд мэргэжлийн хүрээнд нэлээд ахиц дэвшил гарна. Ойрын өдрүүдэд тушаал дэвших магадлал маш өндөр байх бөгөдө цалингаа нэмүүлэх талаар саналаа хэлэх, ашигтай бизнес хэлэлцээр хийхэд таатай байх болно. Та сэтгэл санаагаа сэргээж, мөрөөдлийн ажилдаа орохоор төлөвлөж байгаа бол энэ үеийг алдах хэрэггүй.

Жинлүүр

Юунд итгэнэ, түүнийгээ бүтээнэ. Ажлынхаа хоцрогдлыг арилгах хэрэгтэй ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй, харин хайртай хүмүүс тань өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх өөр нэг хүн олж магадгүй. Хамт амралтанд явахаар төлөвлөгөө боловсруул, өөрсдийн мөрөөдлөө ярилц. Үдшийг хамтдаа ая тухтай өнгөрүүлээрэй.

Хилэнц

Баасан гараг. Юунд итгэнэ, түүнийгээ бүтээнэ. Ажлынхаа хоцрогдлыг арилгах хэрэгтэй ч хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй, харин хайртай хүмүүс тань өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх өөр нэг хүн олж магадгүй. Хамт амралтанд явахаар төлөвлөгөө боловсруул, өөрсдийн мөрөөдлөө ярилц. Үдшийг хамтдаа ая тухтай өнгөрүүлээрэй.

Нум

Өнөөдөр та арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийгтун амжилттай хийж чадах бололтой. Бусдын хувьд энэ нь ихээхэн эрсдэл дагуулах байсан ч та өөрөөр харж, улмаар ашигтайгаар эргүүлж чадах нь ээ. Үдшийг эрүүл мэнддээ анхааран, жингээ барихад зориулахыг зөвлөе. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелэх магадлалтай байна. Хүнсний ногоо эсвэл ногоон талбай зүүдэлбэл зүүд биелэнэ.

Матар

Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтах бололтой. Та сэргэлэн байж, ирэх долоо хоногийг стрессгүй төвөггүй давж чадахаар байна. Найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Залуус спортын арга хэмжээнд оролцох нь танд бахархах сэтгэл төрүүлнэ. Зарим матрынхны хүүхдүүд албан ёсны арга хэмжээнэс шагнал гардан авна.

Хумх

Өнөөдөр ажлын ерөнхий дүр зургийг харах таны чадвар гаргууд байна. Бусдын шинэ санаагаар баяжуул. Нар ихрийн ордруу очиж, таныг хайрын гэрлээр ээж байна. Гэр бүл, спорт, нийгмийн ажлыг зохицуулахдаа эмх замбараатай, хөгжилтэй байлгахыг бод. Үдэш шинэ бүтээлч ажил эхлүүлэх эсвэл романтик хайр дурлалтай учрах бололтой. Өөрийн мэдлэг чадвараа зөв үнэлснээр шинэ төсөл дээр ажиллах боломж нээгдэнэ. 

Загас

Баяр хөөрийг хайж байгаа Загаснууд өнөөдөр өөрийгөө зоригжуулах хангалттай сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чадна. Та зүгээр суугаад, залхуу хүн шиг байхыг хүсэхгүй. Харин өдөр тийшээ Шинэ сар Ихрийн ордыг дайрсанаар, таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж хоёр дахин өснө. Гэртээ цахилгаан хэрэгсэл, тавилга худалдан авахаасаа өмнө үнийг нь сайн харьцуулж хараарай.

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

5 цаг 42 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

7 цаг 5 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

10 цаг 32 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

18 цаг 52 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

18 цаг 52 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

Уржигдар 19 цаг 12 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Уржигдар 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Уржигдар 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Уржигдар 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Уржигдар 17 цаг 35 мин