
Өдрийн өнгө
Аргын тооллын 5 сарын 21, Санчир гараг. Билгийн тооллын 15, Хонгорцог одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хонь
Бямба гараг. Энэ өглөө гадагш гарахаасаа өмнө сайхан хувцаслахаа мартав. Уулзсан хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлээрэй. Юм сурч, мэдлэгээ тэлэх зайлшгүй шаардлага үүснэ. Хонины ордын оюутан сурагчид хичээлийнхээ чиглэлээр бүлэг үүсгэх бололтой. Ганц бие Хонь романтик болзоонд явна. Таны дур булаам байдал болоод харилцан ярилцах чадвар гайхалтай.
Үхэр
Тогтвортой өдөр. Уян хатан байдал давамгайлна. Гэхдээ үнэ өртөг шаардах зүйл авахад тохиромжгүй болохыг анхаар. Зөвхөн найз нөхөддөө юм худалдан авахад нь зөвлөгөө өгч зарим зүйлийг санал болго. Уран бүтээлч үхрүүд онцгой анхааралтай байхыг зөвлөе. Дотны хүнтэйгээ харилцах харьцаа найрсаг байна. Гэнэтийн огцом шийдвэр гаргах гэж бүү ярь.
Ихэр
Та эрч хүчээр дүүрэн байх болно. Хариуцлагыг гартаа авч, бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжыг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан, мөн тэдний тусламжийг авангаа өөрийгөө сэргээж бага зэргийн эмчилгээ хийхэд гэмгүй.
Мэлхий
Од гарагийн зохилдлогоор өнөөдөр та тун завгүй байх нь. Өнөөдөр тааламжтай уур амьсгал ноёлж таны бодит ажиллагааг дэмжих болно. Ирж буй 4 долоо хоногийн турш нар таны 12-р гэр ихрийн орд руу шилжих болно. Тиймээс хойш тавьсан хуучин асуудлуудаа цэгцэлж, анхаарал тавилгүй орхисон хүмүүстэйгээ уулзаж тулгарсан асуудлыг нь шийдэлц. Өөрийгөө эерэг зөв бодолтой хүмүүсээр хүрээлүүл. Тайвшруулах хөгжим с онсож, өөрийнхөө бие махбодь, оюун ухаан, сэтгэл санааны дотоод энергиэ хангалттай цэнэглэ.
Арслан
Сайхан сэтгэл, баяр баясал нийтэч зан чанар арслангийнхэнд зонхилно. Олонтойгоо нэгдэх гэсэн хүсэл тань өөрчлөлт шинэчлэлийг бүтээх гэж байгаа орон нутгийн бүлгэмд элсэн ороход хүргэнэ. Хэвшил дадал болоогүй зүйл таны сонирхлыг татах ба аливаа өөрчлөлт таалагдана. Сайн таньж мэдэхгүй хүндээ бодол санаагаа шулуухан илэрхийлж, буцлам халуун ус руу өөрийгөө түлхэх хэрэггүй.
Охин
Бизнес ажил хэргийн хүрээнд шинэ боломж нээгдэх бөгөөд энэ боломжийг алдахгүй байхыг хичээ. Өнөөдөр таны нэр хүнд өсч, шагнал урамшуулал хүртэх бөгөөд олон нийтийн дунд яриа хийх, худалдаа найман болон бичиг хэрэгтэй холбоотой ажилд таатай байх болно. Аз туршсан ажил нэлээд амжилттай байх бөгөөд таны бичсэн зохиол бүтээл шагнагдах магадлалтай. Ажил дээрээ ямар нэг онцгой санал хүлээж авна. Өөрийнхөө хэлж буй үг, үйлдэлд хянамгай бай.
Жинлүүр
Бямба гараг. Шинэ санаанууд болон сонирхолтой хүмүүстэй уулзана. Таны дур булаам сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Та ирээдүйд яах тухайгаа бодож төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Ганц бие жинлүүрүүдийн хувьд зүгээр л нэг санамсаргүй учрал тань урт хугацааны жинхэнэ хайр дурлал болж хувирна. Боломжийг битгий алдаарай. Шинэ боломжууд хаврын анхны цэцэг шиг л дэлбээлж байна.
Хилэнц
Байдал тогтвортой байна. Одоо та аз жаргал, тав тухыг мэдрүүлдэг амьдралынхаа төлөө урагшилж, хувь заяагаа удирдах цаг болсон. Багаараа ажиллавал ажил үйлс амжилттай, та удирдаагүй ч тусалсан гэдэг нь чухал. Гэрийнхээ ханын шүүгээ, шургуулга, зоорь болон хөргөгч, дээвэр, хашаа хороо гэсэн эдгээр газраа сайн цэвэрлэ. Ойрд ашиглаагүй эд зүйлсээ эмхэлж янзал. Энэ бүхэн та болон таны хайртай хүмүүсийг урт наслахад тустай.
Нум
Санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Хайр сэтгэлийн асуудалд анхаарал болгоомжтой байхыг од эрхэс таньд сануулж байна. Түүнчлэн өөрийг тань тойрон хүрээлж буй дотны хүмүүстэйгээ харилцахдаа болгоомжтой бай. Учир нь та хувь заяаны гэнэтийн эргэлтэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй болох нь. Өнөөдөр ачаалал ихтэй байх ба бага ч болов суух цаг гарвал гүнзгий амьсгаа аваад тархи толгойгоо сэргээхийг бод.
Матар
Бямба гараг. Ирэх сарын туршид өөрийгөө бөөцийлөхөд анхаар. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой байж мэднэ. Та эрүүл мэндээ үл хайхарвал хууч өвчинтэй болж бие махбодь тань доройтно. Ажлын хэт их стресс, гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Дараагийн хэдэн өдөр болгоомжтой байж биеэ барь.
Хумх
Гэртээ эсвэл ажил дээр ч гэсэн багаар ажллахгы эрхэмлэ. Хувь нийлүүлсэн компаниас өгсөн үүрэг даалгаварт анхаарах шаардлагатай. Урам зориг буурч шахуу төлөвлөгөөгөө үргэлжлүүлэхэд хүндрэл гарч магадгүй. Гүн ухаан, шашны хичээл судлахыг хүснэ. Зарим нь йог хийж эхлэх буюу эрүүл мэндийн талаар судлах бололтой. Гэрийн эзэгтэй нар гадаадын сонирхол татам хоолыг хийж сурахыг хүснэ.
Загас
Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй ч харьцангуй үр бүтээлтэй бахй ба та ийм зүйл хаана хэрэгтэй байдгийг мэдэх болно. Удирдах ажил хийдэг Загаснууд аливаа шүүмжлэл бүхэнд тайван хандаж, хэлэх үгээ чухал ач холбогдолтой үеийг нь олж хэлэх хэрэгтэй. Өөрийн юу хэлж байгаагаа сайн хянаж, хэлэлцүүлэг маргааныг тогтвортой байлгах тал дээр анхаар.