05 сарын 22-ны өдрийн зурхай

2016-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Зураг, хөгжим гээд урлагийн ертөнцөөр дамжуулан амьдралын гайхамшигтай талыг мэдрэх боломж олдоно. Хамтрагч, найз нөхрийн тусламжтайгаар холбоо харилцаагаа тэлнэ гэж тооцоолоход алдахгүй. Бизнесийн гэрээг эргэн харах хэрэг гарна. Санаанд таарсан үр дүнд хүрэх боловч хуулийн зөвлөгөө авахда зардлаа хэмнэх хэрэггүй. Учир нь гэрээнд заасан нөхцөлүүдтэй холбоотой асуудал үүсэх байх.

Үхэр

Хайртай дотны хүмүүстэйгээ зургаа авахуул. Бизнесийн салбарт гэрээ хэлэлцээр хийхэд маш амжилттай. Тиймээс дунд хэмжээний уулзалт цуглаанд бэлэн бай. Эдийн засгийн асуудалд ахиц гарна. Та сэтгэл хангалуун байх болно. Төлбөрийн картан дахь мөнгөө тооцоолж зарцуул.

Ихэр

Зарим зүйлийг хэтрүүлэхээс сэрэмжил. Эс тэгвэл ирээдүйд санхүүгийн болон хувийн асуудал үүсгэхээс гадна таны харилцаанд сөргөөр нөлөөлөх болно. Таньд хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж гарч ирж байна. Эдгээр ажил таньд төсөөлж байгаагүй их ашиг өгөх болно. Энэ бүхэн таны амьдралд өөрчлөлт оруулах болно. Зарим эргэлзэж байсан асуудлаа цэгцэлж шийдвэр гаргана.

Мэлхий

Ням гараг. Бизнес юм уу ажил мэргэжилтэй холбоотой таны санхүүгийн боломжийг дээшлүүлэх аз завшаан, гэнэтийн орлого орж ирж болзошгүйг анхаарвал зохино. Энэ үеэр сайн дурын ажилд оролцвол сэтгэлийн их баяр баясгалан эдлэл бололтой. Зиндаа нэгтнүүдийн чинь хүндлэл таныг хүлээн зөвшөөрч, тэндээс илүү байр суурьтай болж байгаагаа та мэдрэх болно. Хэлэх гэсэн үгээ хэлэхдээ цагаа зөв сонгох нь чухал. Үл ойголцолд хүрэхгүйн тулд хэлэх үгээ сонгохдоо бодолтой хандах хэрэгтэй.

Арслан

Найз нөхдийн холбоо бэхжинэ. Дурлалын шинэ холбоо үүсэхийг харуулж байна. Өөртөө итгэлтэй бардам алхах арслангууд бусдын нүдэнд өртөхөөр хувцаслах байх. Гадна дүр төрхөө бүрдүүлсэний дараа олны өмнө гардаг хүн. Тиймээс бусдын анхааралд байхыг хүсвэл олны хөлийн газар яваарай. Хамтын санг хэлэлцэх үед та гаргасан зардалдаа тайлбар тавих шаардлага гарна. Хүүхдийн асудал таны анхаарлыг татаж эхэлнэ. Энэ сэдвээр нухацтай ярилцаад үзээрэй.

Охин

Ням гариг. Ямар нэг асуудал шүүхээр шийдвэрлүүлэх гэж байсан бол үр дүнд хүрнэ. Гадны зах зээлд хүч сорьж, худалдаа наймаа хийх гэж байгаа хүмүүс маш азтай байх болно. Мөн аялалын төлөвлөгөө боловсруулж, сургалтанд суух, урт хугацааны аялалд явахад таатай. Хэрвээ шинээр сургуульд орох, шалгалтын хариу хүлээх, цалингаа өсгөх талаар ямар нэг мэдээ хүлээж байгаа бол сайн мэдээ сонсоно.

Жинлүүр

Хажуугаар тань өнгөрсөн хэн нэгэнтэй холбогдож болно. Та нарын зарим нь хуучин амрагтайгаа тааралдаж хүслээ нээнэ. Хэрвээ та яг одоо шинэ харилцаанд орж байгаа бол цагийг тань маш ихээр сатааруулна. Хуримтлалаа сайжруулахын тулд бэл бэнчингээ хяна. Таны гаргасан шийдвэр өөрийн тань сонирхолд нийцэхгүй байвал татгалзахдаа бүү эргэлз.

Хилэнц

Эрдэм мэдлэгтэй хилэнцүүдийн аз хийморь гийх гайхалтай цаг. Сайхан боломж, амжилт бүтээл ирэхэд бэлд. Тушаал дэвшинэ гэж итгэлтэйгээр амралтын өдрөөр ч ажиллах байх. Та гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт цагийг гайхалтай өнгөрөөнө. Эсвэл өмнө уулзаж байгаагүй хүмүүстэй уулзана. Таныг гэсэн бусдын сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн ажил хийж мөнгө цуглуулдаг бол их ажлыг амжуулж чадна.

Нум

Гэр бүлийн гишүүдийн харилцаанд зөрчилдөөн үүсэх хандлагатай байна. Гэхдээ од эрхэс таныг өөрийн үзэл бодлоосоо ухралгүй, бат зогсохыг зөвлөж байна. Учир нь нэгэнт алдсан байр суурийг эргүүлэн олж авахад тун хүндрэлтэй, бараг боломжгүй байх бололтой. Ажил хэргээ гүйцэтгэж биелүүлэхээр урд буй зам өөд алх. Эргэж ирсэн хайрт тань таны амьдралд будлиан үүсгэж болзошгүй тул болгоомжтой ханд.

Матар

Ням гараг. Матрынхны сэтгэхүйн чадвар нэмэгдэж өөртөөө итгэх итгэлтэй, ихээхэн зоригтой байх нь. Одоо амьдралыг шинээр харах цаг нь нэгэнт иржээ. Амжилт олох боломжууд хязгаарлагдамал ч таны амьдралд шинэ эерэг хандлага орж ирнэ. Сайхан мэдээ гэвэл нэг боломж хаагдахад нөгөө боломж нэн даруй нээгдэнэ. Эрүүл мэндээ сайжруулахын тулд фитнесээр хичээллэх нь бусад аргаар оролдсоноос хавьгүй дээр.

Хумх

Сар болон сугар гарагууд ойртсоноор эргэн тойрнд эерэг харилцаа үүсэн. Ганц бие хумхууд сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авах бололтой. Хүүхдүүдийнхээ хичээлд туслахын зэрэгцээ хобби, спортоор хичээллэх боломж тэдэнд олгоорой. Хумхууд тоглоом наргиан хийхдээ болгоомжтой бай. Учир нь танд даргатайгаа асуудал үүсгэх хэрэг байхгүй.

Загас

Хэрсүү, бодолтой Буд гараг, Бархасбадьтай  нийлснээр өнөөдөр их хэмжээний гэрэл гэгээтэй уур амьсгал зонхилж, өөртөө итгэлтэй байдал тань дээшилнэ. Энэ эерэг сайхан хандлагаа үр бүтээлтэй байдалд ашигла. Эргэн тойрны хүмүүстэйгээ онигоо ярьж инээлдэхээсээ бүү татгалз. Өнөөдөр аливаа оюуны бүтээл туурвих, урлагын шинэ зохиол эхлүүлэх, шинээр дүр авах зэрэгт өлзийтэй сайн байхыг одод амлаж байна.

 

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12