“Сайн оюутан” хөтөлбөрт 118 тэрбумыг төсөвлөжээ

2016-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

БСШУЯ-ны Монгол Улсын Засгийн газрын 229 дүгээр тогтоол гарч, оюутанд сургалтын төлбөрийн зээл олгох “Сайн оюутан” хөтөлбөр батлагдан хэрэгжиж эхэллээ. Өнөөдөр БСШУЯ  төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд, ХААН, “Голомт”, Төрийн банктай хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээ байгуулж, зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламжийг гардуулсан юм.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Өнөөдөр манай улсад нийт 162 мянга 200 оюутан байгаагийн 93 хувь нь хувийн зардлаар суралцаж байна. Хувийн зардлаар суралцаж байгаа 150 мянга 980 оюутны 83 хувь нь эцэг эхийн цалин, тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө хийж байна. Арилжааны банкны зээлийн хүү жилийн 25 хувь байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цалингийн зээлээрээ төлөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хоёр дахин их мөнгийг сар бүр банкинд тушааж байна. Үүнээс гадна зөвхөн сургалтын төлбөрөөс шалтгаалж өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч чадахгүй хаалганы цаана үлдэж байгаа олон сайн залуус бий. “Сайн оюутан” хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие дасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм” гэв.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх хэлбэрээр дахин санхүүжүүлэх юм байна. Мөн хөнгөлөлттэй хүүтэй богино хугацааны болон ирээдүйн орлогоор эргэн төлөгдөх 10 хүртэл жилийн хугацаатай урт хугацааны зээлийг олгох боломжийг нээж байгаа аж.

Ерөнхий боловсролын сургуулийн ирэх гурван жилийн төгсөлт, дээд боловсролын байгууллагад суралцагчдыг харгалзан энэхүү хөтөлбөрт энэ оны төсвөөс 100 тэрбум төгрөг, ирэх онд 118 тэрбум төгрөг, 2018 онд 134 тэрбум төгрөгийг зарцуулахаар урьдчилан тооцоолжээ.   

Дээд боловсролын санхүүжилтийн талаарх 44 орны 64 хөтөлбөрийг судлан үзэхэд 56 хувь нь ийм төрлийн хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлдэг бол 22 хувь нь тусгайлсан сангаас, 10 хувь нь банкны зээлээс санхүүждэг аж.

“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж сургалтын төлбөрийн зээл авах оюутанд тавигдах ерөнхий шаардлага

 Эх сурвалж www.polit.mn

  

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12