АПУ, “Сүү”, УБ-БҮК-ийн хувьцаа хараахан хуваагдаагүй л байна

2016-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Хувьцаат компанийн нэгж хувьцааны ханш өндөр байгаагаас зарим компани өөрийн хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хувьцааг хуваадаг юм байна. Тухайлбал, 2008 онд АПУ ХК-ийн нэгж хувьцааны зах зээлийн ханш 54 төгрөг болж хөрвөх чадвар нь мууджээ. Тиймээс тус компанийн зүгээс хувьцааг 1:100 хувааж нэгж хувьцааны үнийг 540 төгрөг болгосон юм байна. Энэ нь тухайн компанийн хувьцааны эрэлтийг өсгөж, хөврөх чадварыг нэмэгдүүлж дараагийн гурван сард хувьцааны ханш 70 гаруй хувиар өсчээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн нэгж хувьцааны хаалтын ханш 3700 төгрөг байна.

Мөн “Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 730 мянган төгрөгийн үнэтэй болж хөрвөх чадвар нь муудсан тул хувьцааг 1:100 болгож хувааснаар нэгж хувьцааны үнэ 7300 төгрөг болгожээ. Ингэснээр хувьцааны эрэлт нэмэгдэж, нэг жилийн дотор хувьцааны ханш 42.8 хувиар өсч, зах зээлийн үнэлгээ 500 тэрбум төгрөгт хүрч, Монголын Хөрөнгийн биржийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болж байжээ.

Харин энэ онд АПУ, “Сүү”, УБ-БҮК зэрэг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас хувьцааг хуваах шийдвэрийг гаргаад байгаа юм. 

Монголын Хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд “Хувьцааг хувааснаар зах зээл дэх эрэлт нэмэгдэж, компанийн зах зээлийн үнэлгээ бодитоор тогтоогдон хөрөнгө оруулагчдын эзэмшиж буй хувьцааны үнэ цэнэ өснө. Мөн хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчдийн тоо нэмэгдсэнээр компанийн засаглал сайжирна” гэж мэдэгдэж байгаа ч одоохондоо хараахан тус компаниудын хувьцаа албан ёсоор хуваагдаагүй л байна.

 Эх сурвалж www.polit.mn

 

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12