БНСУ руу хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолно

2016-05-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2016.05.19/ өглөө БНСУ-ын ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хөх ордноо угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр хоёр орны төрийн дуулал эгшиглэж, Монгол улсын ерөнхийлөгч БНСУ-ын холбогдох албаны хүмүүс мөн хүүхэд багачуудтай мэндчиллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНСУ-ын Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнд Монгол Улсын Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яамд болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар БНСУ-ын хилийн хорио цээрийн агентлаг хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү санамж бичиг байгуулснаар БНСУ-ын хилээр дулааны аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг хил гаалийн бичигтэй байгаа бол ямар нэг саадгүй нэвтрүүлэхээр болж байна. Харин хоёр улсын Сангийн яам хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд 300 сая ам.доллараар цахилгаан станц байгуулах бүтээн байгуулалтын ажил хийхээр боллоо. Мөн Улаанбаатар-Пусаны чиглэлд шууд нислэгтэй болохоос гадна БНСУ-ын хөрөнгө оруулалттай шинэ эмнэлэг Улаанбаатар хотноо байгуулах юм. Ингэснээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарийн оношлогооны эмнэлэгтэй болж, гадаад руу явж өндөр зардлаар оношлуулж, эмчлүүлэх шаардлагагүй болох юм.  

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12