ӨНДГӨВЧНИЙ ХОРТ ХАВДРЫН ШИНЖ ТЭМДГҮҮД

2016-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Жил бүр 20.000 орчим эмэгтэй өндгөвчний хорт хавдраар өвчилдөг гэсэн судалгаа байдаг. Нэн ялангуяа 55-аас дээш насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог өндгөвчний хорт хавдар эмэгтэйчүүдийн хамгийн их тусдаг өвчний 5-рт жагсдаг.

Бүсгүй хүн та өөрийн өндгөвчийг эрүүл эсэхээ дор дурдагдах 10 шинжээр тодорхойлоорой.

1. Нуруу үе үе өвдөх

Нурууны өвдөлтийн шалтгаан олон төрөл. Хэрэв таны нуруу үе мөчний өвчлөлөөс шалтгаалалгүй ойр ойрхон өвдөөд байвал заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээрэй.

2. Гэдэс, хэвлийн хөндийн доод хэсэг болон аарцагны орчим өвдөх

Аарцагны орчимд хүнд зүйл байгаа мэт мэдрэгдэх, хэвлийн хөндийн доод хэсэгт өвдөж байгаа бол нэн даруй эмчид үзүүл. Өндгөвчний үрэвсэл болон хавдрын үед хамгийн түгээмэл шинж тэмдэг энэ юм.

3. Сарын тэмдэгийн мөчлөг алдагдах

Хэдийгээр 55-аас дээш насны буюу цэвэршсэн эмэгтэйчүүд өндгөвчний хорт хавдраар өвдөх эрсдэл их байдаг ч залуу бүсгүйчүүдийн дунд ч энэ аюул бий. Хэрэв таны сарын тэмдэг мөчлөгөө алдаж, ирээгүй үед үтрээнээс цус гарах тохиолдол байдаг бол нэн даруй эмчид ханд.

4. Амархан сульдаж ядрах

Хоолны дуршил буурах, дотор муухайрах, амьсгаа давхцах, амархан сульдах зэрэг шинж тэмдгүүд өндгөвчтэй хамаарна.

5. Амархан цадах

Амархан цадах, хоолны дуршил буурах зэрэг нь өндгөвчний үрэвсэлийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Ихэнхи хүмүүс үүнийг хоол боловсруулах эрхтэн системтэй андуурдаг ч, өндгөвчний үрэвсэл эсхүл хавдар ийм маягаар илэрдэг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.

6. Бэлгийн харьцааны үеэр өвдөлт мэдрэгдэх

Бэлгийн харьцааны үеэр зовиур, өвдөлт мэдрэгдэх нь тоолгүй өнгөрөөж огт болохгүй асуудал. Хэрвээ бэлгийн харьцааны үеэр эсвэл дараа нь гэдэс хэвлий орчмоор маш тавгүйрхдэг бол та заавал эмчид үзүүл.

7. Дотор муухайрч, бөөлжих

Дотор муухайрч, бөөлжиж огих нь олон шалтгаантай. Тэдний нэг нь өндгөвчний хорт хавдар, Хэрэв энэ жагсаалтад дурдагдаж буй бусад шинж тэмдгийн хамт дотор муухайрч, бөөлжих шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмэгтэйчүүдийн эмчид ханд.

Эмэгтэйчүүдийн эмч нарын үздэгээр хүндэрсэн түвшний өндгөвчний хорт хавдар нь гэдэс өвдөлт, дотор муухайралт, огцом турах зэрэгээр илэрдэг аж.

8. Гэдэс хавагнах

Хэрэв танд 9 дугаарт бичсэн шинж тэмдэг илэрч, мөн дээрээс нь гэдэс орчмоор тань хавагнаж байвал энэ нь өндгөвчний хорт хавдар туссаны хамгийн ил тод шинж тэмдэг. Зарим хүмүүсийнх гэдэс хөл хүнд болсон мэт томрох тохиолдол байдаг.

9. Өтгөн, ширүүн, хар үс ургаж эхлэх

Зарим бүсгүйчүүдийн үс гэнэт өтгөн, ширүүн болж ургах тохиолдол байдаг. Энэ нь өндгөвчний үрэвсэлтэй холбоотой бөгөөд харин эсрэгээрээ үс улам унаж, шингэрэх тохиолдол ч бий.

10. Байнга өтгөн хатдаг болох

Хавдрын эхэн үед өтгөн хатах шинж тэмдэг илрэх тохиолдол түгээмэл байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12