Хорт хавдар үүсгэгч хуванцар савнаас татгалзъя

2016-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

“Зууны мэдээ” сонин хуванцар сав эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулж байгаа, мөн ус зөөх зориулалтаар ашиглаж буй цэнхэр, ногоон, шар өнгийн хуванцар савууд хилээр химийн хорт бодистой орж ирдгийг олон удаагийн цуврал сурвалжлага, нийтлэлээр хүргэсэн. Гэвч хүмүүс өдөр тутам айраг, сүү, ус зөөх хадгалахдаа хуванцар савыг хэрэглэсээр байна. Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж, дэлхийн дунджаас найм дахин илүү болсон. Тиймээс хөдөө орон нутгийн оюутнууд хуванцар савнаас татгалзаж, эрүүл эко савыг хэрэглэхийг уриалж өчигдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарласан юм. 

Хөдөө орон нутгийн иргэд, Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд усаа худгаас зөөвөрлөж уудаг. Гэтэл тэдний хэрэглэж буй савны хотод 78.1 хувь, хөдөөд 50.4 хувь нь тосны болон химийн бодис хадгалах зориулалт бүхий угааж цэвэрлэхэд тохиромжгүй хуванцар сав байна.

Энэхүү судалгаанд тосны канистер болон ус хадгалдаг том цэнхэр хуванцар савыг шинжилж үзэхэд хар тугалганы шилжилтийн хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон “Ундны ус, Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” МNS 900:2005 үндэсний стандартад заасан заалтнаас (0.01 мг/л) маш өндөр гарсан байна.

Хэдийгээр эрүүл мэндэд нь муу гэж мэдсэн ч хар тугалга, хорт бодис агуулсан, хавдрын өвчин үүсгээд байгаа хуванцар савнуудаа хаяж чадахгүй байгаа нь илүү сайн сонголттой усны савны олдоц муу, байгааг нь худалдан авах чадваргүй байгаатай холбоотой юм.

“Химийн хортой хуванцар савны хэрэглээг халъя” уриалгыг гаргаж буй оюутнуудын төлөөлөл Ж.Хатанбаатар ярихдаа “Зөөврийн ус хэрэглэдэг айл өрхүүд усаа удаан хугацаагаар хадгалж, дээрх хорт бодистой ус хэрэглэж байгаа нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Наад зах нь орон сууцанд амьдардаг айл өрхийн хүүхдүүд гэр хорооллын хүүхдүүдээс бага өвчилдөг, тэр ч бүү хэл сэтгэн бодох чадвар, оюуны хөгжлөөрөө ч давуу байдаг гэх судалгаа байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-ны дарга С.Өнөрсайхан тэргүүтэй судлаачид 2012 онд судалгаагаар ундны ус савлаж, зөөвөрлөх, хадгалах явцад бохирдоод байгааг тогтоосон байдаг.

Усны гэгдээд байгаа шар, цэнхэр өнгийн канистр, хятадаас орж ирж байгаа өнгө өнгийн хуванцар шанага, 100, 200 литрийн цэнхэр савнуудаас висвеннол А буюу хорт хавдар үүсгэдэг В8А гэж олон улсад тэмдэглэгддэг, маш хүчтэй бодис ялгардаг юм билээ. Мэргэжлийн хүний хэлснээр бол хор нь бага бага дозоор шилжсээр байгаад өдөрт 2.5 литр усыг энэ савнаас уухад 70 кг жинтэй хүн 5-10 жилийн дараа хавдраар өвчлөх магадлалтай.

Тиймээс бид хөдөө орон нутгийн оюутнуудыг сургуулиа тараад гэртээ харихдаа аав ээж, гэр бүлдээ чихэр жимс биш эрүүл ахуйн шаардлага хангасан эко усны сав, шанага, түмпэн авч очихыг уриалж байгаа юм” гэв.

Эрүүл байхын тулд өдөр тутмын хэрэглээндээ анхаарч, хорт хавдар үүсгэдэг хуванцар савнаас татгалзаж эрүүл эко савыг хэрэглэхийг уриалж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12