С.Наранцэцэг: 5-9 дүгээр ангийнханд үнэ төлбөргүй давтлага өгнө

2016-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Улсын шалгалттай гээд тэвдэж суугаа тав, есдүгээр ангийнханд боломж олгох зорилгоор “Эм ай юу” дээд сургуулийн лицей “Итгэл” бүрэн дунд сургууль  үнэ төлбөргүй сургалт явуулж эхэлжээ. Энэ талаар тус сургуулийн Сургалтын албаны дарга С.Наранцэцэгтэй ярилцсан юм.

- Тав, есдүгээр ангийн сурагчдаас авдаг улсын шалгалт энэ сарын 26-нд албан ёсоор эхэлнэ. Хамгийн гол нь энэ улсын шалгалтын дүн дунд, ахлах анги дэвшин суралцахад чухал нөлөөтэй гэдгийг анги удирдсан багш нар нь хэлж байгаа. Тиймээс та “Итгэл” бүрэн дунд сургуулиас зохион байгуулж буй сургалтын талаар мэдээлэл өгөөч?

-Манай сургууль 2014 оноос  9-12 дугаар ангидаа элсэлт авч, сургалтын  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Анги дүүргэлт 20-25 хүүхэдтэй учир багш, хүүхэд хоёр зэрэг хөгжих  боломжоор хангагдсан, үндэсний хэмжээнд чанартай сургалт явуулж буй цөөхөн лицей сургуулийн нэг. Дээрээс нь манай “Итгэл” бүрэн дунд сургууль англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай учир энэ хоёр хичээлийг түлхүү ордог. Гадаад багш нар ажилладаг болохоор хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэг, яриа дуудлага харьцангуй сайн хөгжсөн. Сургалт ч сонирхолтой хэлбэрээр явагддаг. Энэ нь хүүхдийг илэн далангүй нээлттэй болгох, англиар чөлөөтэй ярих чадварыг хөгжүүлдэг. Тиймээс бид сургалтынхаа энэ арга барилаар улсын шалгалттай 5-9 дүгээр ангийнханд тавдугаар сарыг дуустал англи хэл, математикийн хичээлээр үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж эхлээд байгаа юм. Сургалт энэ сарын 8-наас эхэлсэн. Тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ. Тиймээс бямба, ням гаригт хүссэн хүүхэд бүр манай сургууль дээр ирж, англи хэл, математикийн хичээлээр үнэ төлбөргүй давтлага авч хичээлийн хоцрогдлоо нөхөх, хичээлээ давтах бүрэн боломжтой. Сонирхсон эцэг, эхчүүд ч бас хүрэлцэн ирж, багш нараас маань зөвлөгөө авч болно.

-Эхний сургалтад хэр олон хүүхэд ирсэн бэ. Яагаад энэ сургалтыг зохион байгуулах болов. Үнэ төлбөргүй гэхээр зарим эцэг, эхчүүд гайхаад байсан?

- Эхний сургалтанд 87 хүүхэд ирсэн. Олон хүүхэд ирж байгаад бид баяртай байгаа. Эцэг, эхчүүд ч бас цөөнгүй ирсэн. Улсын шалгалттай гээд тэвдэж байхад хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, үнэ төлбөргүй хэрнээ чанартай, сайн сургалт зохион байгуулж байгаад баяртай байна гээд бидний ажилд урам өгсөн. Манай сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай болохоор. Энэ чиглэлээр дугуйлан хичээллэдэг, багш нар маань багаар хамтарч ажилладаг. Заах аргын нэгдлийнхэн өглөө 08:00-17:00 цаг хүртэл ажилладаг учраас багш нарын хүүхэдтэй ажиллах цаг, зав хангалттай байдаг. Өөрөөр хэлбэл, багш нар маань үдээс хойшхи хичээлийн бус цагийг сурагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Иймд багш нарынхаа заах арга барил, сургуулийнхаа сургалтын үйл ажиллагааг сурталчлах, ялангуяа улсын шалгалттай тав, есдүгээр ангийн сурагчдад боломж олгох, сургалт арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулсан хэрэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12