“Нуур хамгаалагч”

2016-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

(Тэмдэглэл)

Уран зохиолын төлөө хүндэт шагналт, зохиолч Ц.Ням-Осор

Би Хатгал тосгон дундуур явж байтал “Алаг цар” гэсэн нэртэй хүнсний барааны дэлгүүр байна. Дэлгүүрт орвол худалдагч нь 30 эргэм насны бүсгүй байв. Энэ бүсгүйн нэрийг  Цэвэлмаа гэнэ. Хөвсгөл нуурын хамгаалагч Батжаргалын гэргий ажээ. Түүнээс

-Танай нөхөр Батжаргал байгаа юу гэхэд
-Байгаа, байгаа. Хэд хоног яваад саяхан ирлээ. Манайх энэ угсраа байшин шүү дээ. Та ор ор гэж уриалгахан хэлэв. Тэдний гадна уралдаанд ирсэн хурдан морь шиг час улаан мотоцикль тоос шороогоо сэгсэрч дүүхэлзэн зогсч байх шиг харагдав. Би гэрт нь ороход Батжаргал дөнгөж сая гэртээ ирээд хувцсаа сольж, нүүрээ угааж байв. Түүнтэй мэнд мэдэлцээд хөөрөг зөрүүлсний дараа

-За ядрав уу. Хаагуур хаагуур яваад ирэв гэвэл
-Би ядарна гэдгийг мэддэггүй хүн шүү дээ. Далай ээжийнхээ зүүн талаар явж “Алаг цар” хүрээд ирлээ. Далай ээжийнхээ рашаан цэнхэр усыг хүртэж, чийглэг сайхан агаарыг нь амьсгалдаг болохоор дандаа энерги авдаг юм гэв.

Тэдний гэр маш тохилог цэвэрхэн. Хоймор хананд нь зүүсэн урт улаан туузан дээр олон медаль байна. Энэ медалиуд өөрийнх чинь үү гэхэд “Минийх биш ээ. Манай охин Бурмаагийн медаль. Охин маань тэшүүрчин. Аймаг, улсын тэмцээнд оролцоод медаль зүүгээд ирдэг юм. Одоо ШУТИС-д сурч байгаа” гэв. Манайх гурван хүүхэдтэй гэлээ. Хөвсгөл нуур хамгаалагч Д.Батжаргалынх өнөр өтгөн ийм л ажилсаг сайхан гэр бүл юм байна.

Х Х Х

Хөвсгөл далай ээжийн зүүн хөвөөнд байдаг “Алаг цар” хэмээх газарт далай руу цутган ордог голын захад нэг хүн хэвтэж байв. Нутгийн малчин өвгөн түүнийг хараад ихэд гайхан очиход

-Өвөө минь туслаарай

-Тусламж гуйгаад яаж хэвтэх чинь энэ вэ гэвэл

-Хүнд хутгалуулчихаад цус алдаад хэвтэж байна.

-Чи хэн гэдэг хүн бэ. Яахаараа хүнд хутгалуулдаг билээ?

-Би нуур хамгаалагч Батжаргал байна. Та бараг мэдэх байлгүй. Танихгүй хоёр хүн энэ голоос загас барьж байхад нь болохгүй гэхэд “Чиний юм биш байгалийн баялаг. Хуцалгүй үх гээд хутгалчихаад зугтаачихлаа. Лав манай нутгийн хүмүүс биш. Ядаж байхад морь минь алдуураад явчихлаа” гэв. Өвгөн Батжаргалын шархыг боож өгөөд ойролцоох нэг айлд хүргэж өгөөд “Би цагдаагийн газарт мэдэгдэнэ” гээд явав. Энэ явдал олон жилийн өмнө болсон хэрэг.

Батжаргал Хөвсгөл нуурын хамгаалагчаар 30 шахам жил ажиллахдаа сайн муу олон юм үзсэний зөвхөн нэг нь энэ байна.

Х Х Х

Хөвсгөл нуурыг олон мянган жилийн тэртээгээс нүүдэлчин овог аймгууд “Хөх сувд” гэж бишрэн шүтсээр иржээ. Хөвсгөл нуур нь 136 км урт, 20.40 км өргөнтэй 260 метр орчим гүн бөгөөд Монгол орны цэвэр усны нөөцийн 70 орчим хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн нэг хувийг бүрдүүлдэг. Дэлхий дээрх хамгийн эртний 17 нуурын нэг бөгөөд ойролцоогоор 2-5 сая жилийн настай. Нуураас эх авсан Эгийн гол, Сэлэнгэ мөрөнтэй нийлэн дэлхийн хамгийн гүн нуурын нэг Байгаль нуурт цутгадаг. Нутгийн зон олон Хөвсгөл нуураа бишрэн “Далай ээж” хэмээн хүндэлдэг. Хойд зүгт орших мөнх сарьдаг уулын оргил Бүрэн Хаан уулыг Хаан аав, зүүн талд нь байрлах таван оргил Саранхүү, Наранхүү, Одхүү, Галхүү, Эрдэнэхүү уулыг аав ээжийн хүүхдүүд гэдэг. Хатан ээж, хайрхан аавыгаа амьдралын эх булаг хэмээн монголчууд шүтэн биширч хайрлан хамгаалдаг юм. Дархан цаазтай Хөвсгөл нуур,  уул, тайгаа хамгаалагчдын нэг нь Доржийн Батжаргал юм.

Х Х Х

Д.Батжаргал Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Хөвсгөл далай ээжийн хөвөөн дээр 1966 онд мэндэлж, торнин тунгалаг ариун усыг нь ууж, толин цэнхэр мөсийг нь чихэр шиг хүлхэж өссөн болохоор Хөвсгөл далайгаа төрсөн ээжтэйгээ адил бодож хайрлаж хамгаалж явахаа миний насан туршийн үүрэг гэсэн сэтгэл зүрхээр ажилладаг хүн. Тэрээр 1993 оноос эхлэн нуур хамгаалалтын албанд орсон. 1998 онд Эрхүү хотод ан амьтан тоолох мэргэжил эзэмшиж 2008 онд Улаанбаатар хотод Эко-Ази байгаль орчны хамгаалалтын дээд сургуульд сурч экологич мэргэжилтэй болсон. 2005 онд ‘‘Байгаль орчны тэргүүний ажилтан‘‘ болж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны улаан номонд нэрээ бичүүлсэн гавьяатай хүн. Батжаргал Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан үүр сумын байгаль орчныг хамгаалдаг. Тийм болохоор тус сумдын байгаль орчин, нуур далай, уул тайга, ус горхи, ан амьтад, эрдэс баялаг, хүн зон, мал сүрэг, зам харгуй, өвс ургамал хаана юу байдаг нь бүгд Батжаргалын нүдэнд ил байдаг. Тиймээс энэ орчинд элдэв зөрчил гарах нь ховор. Хааяа их, бага зөрчил гарвал Батжаргал түүнийг ер андахгүй олж илрүүлж засч зална. Тухайлбал, зун цаг байж нэг залуу шөнөжин мараа сахиж байгаад гөрөөс агнасан сураг дуулдав. Батжаргал тэр айлд очоод асуухад эзэн залуу “Би ан ав хийгээгүй” гэж мэлзэж байхад нь тэдний хойморын авдар хавьд ялаа батгана үймэлдээд байхад нь очиж үзсэнд анчин залуу авдрынхаа арын хананд гөрөөсний шинэ мах борцлоод дүүжилчихсэн байжээ. Батжаргал тийм л мэдрэмтгий гярхай хүн. Үүнийг нь баталж манай Батжаргалын хурц мэлмий, соргог чихнээс өчүүхэн ч зөрчил мултрахгүй гэж нутгийн хүмүүс магтдаг нь үнэн билээ. Батжаргал жилийн дөрвөн улиралд морь мотоциклийн нуруунаас буух нь цөөн. Тэрээр байгальд ийм хайртай ээлтэй байдаг болохоор байгаль түүнд тэр аяндаа яруу найраг мэт харагддаг байна. Тэрээр байгаль усаа магтаж

Цэнхэр хөх тэнгэртэй цэг нийлж
Цэнхэрлэн харагддаг далай ээж минь
Цэлэлзэн байдаг рашаан цэнхэр ус нь
Цэнгэг ариунаараа дэлхий  ээжийн дэлэнтэй сүү

Тэнгис их далай ээжийг минь
Тэлмэн шар наран элгээрээ дулаацуулж
Тэргэл цагаан саран туяагаараа гийгүүлж
Тэнгэрийн долоон бурхан эрхэс дээрээ залдаг...хэмээн бичжээ.

Тэрээр манай ард түмэн Хөвсгөл нуураа хэзээний дээдлэн шүтэж элдэв хир буртаг оруулахаас сэргийлсээр ирсэн. Гэтэл далайн баруун зүүн талаар дүүрэн аялал жуулчлалын бааз, бизнес эрхлэгчдийн амралт сувилал гээд эх захгүй замбараагаа алдсан нь шинэхэн тансаг сайхан байгалийг минь бохирдуулж байгаа нь харамсаар харагддаг. Төр засгаас нэгэнт дархалсан газраа эргэн харж чанга хатуу дэглэм тогтоож байх нь онц чухал шаардлагатай байна. Миний хувийн нэг арга хэмжээ гэвэл зөрчил гаргасан гаргаагүй далайн захад ажиллаж буй хүмүүст “Би далай ээжийн хамгаалагч” гэсэн бичигтэй санамж зүүж өгдөг. Түүнийг авсан хүнд хайрлах сэтгэл төрсөн байдаг гэж ярив. 

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

5 цаг 4 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

6 цаг 27 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

9 цаг 54 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

18 цаг 14 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

18 цаг 14 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

Уржигдар 19 цаг 12 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Уржигдар 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Уржигдар 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Уржигдар 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Уржигдар 17 цаг 35 мин