“Онолгүй төр, номгүй ламтай адил байдаг”

2016-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Уншигч таны гарт нэгэн шинэ ном очиж байна. “Эвийн хэрэм” үндэсний хөдөл­гөөний тэргүүн, анагаах ухааны доктор, профессор Н.Удвал “Эв судар” хураангуй номоо өлгийдөн авлаа. Тэрээр номынхоо талаар “Өнөөдрийн эвдрэл, хагарал хямралаас маргаашийн эвлэрэл, хөгжилд хүрэх эвийн арга зам, эвийн эрдмийг тусгасан эш ухаан. Монгол төрийн онол, эв эеийн ухаан, шударга журмын онол. Өнөөдөр төрийн хямралын гол шалтгаан нь талцал, хуваагдал, онолгүйдээ байгаа юм. Өвөг дээдэс маань харийн онолоор засаглаж болохгүй. Онолгүй төр номгүй ламтай адил байдаг гэж сургасан.

Монгол төр өөрийн гэсэн үндэсний үзэл, онолтой байх ёстой. Бид харийн онолоор засаглаж ирсэн. Ганцхан Монгол ч бус аливаа улс өөрийн гэсэн орон зай, үндэсний онол, суртахуунтай байх ёстой. Хэрэв өөрийн онолгүй, харийн онолоор засаглавал төрийн тусгаар тогтнолоо алдана. Тиймээс эв эеийн эш ухааныг, өнөөдрийн эрдэмгүй, эзэнгүй төрийг анагаах эвийн 35 эрдмийг энэ номд багтаасан. Зовсон олон түмнийг жаргааж, энэрэх, тэр зовлонг арилгах жор ч гэсэн багтсан” гэв.

“Эв судар” нь гадаад, дотоодын 200 гаруй эрдэмтэн мэргэд, улстөрчдийн дүгнэлт, байр сууриа илэрхийлсэн эх үүсвэрийг ашиглан нийт 450 орчим хуудаст багтаан туурвисан “Эв эеийн эш ухаан” буюу “Шударга журам”-ын онолыг 92 хуудаст бүрэн эхээр нь багтаасан ном ажээ.

Түүний номын нээлтэд ах дүү, найз нөхөд болон МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар хүрэлцэн ирсэн байв. Тэрээр номын мялаалга өргөж  “Өнөөдөр улс төр, төр засгийн үйл ажиллагаа, эдийн засаг яагаад хямарсан бэ гэвэл төр засаг нь ард түмнээ боддоггүй. Тэнд шургалсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг төр засаг болсон учраас хямралтай болсон. Бусдыг бодохгүй амиа боддог учраас бид хагаралдаж, хэрэлддэг. Хүн бүр урваж, шарваж байна. Би албан тушаал, мөнгөтэй болох, сонгогдохоо, нэг нам, нэг хүнийг бодож байна. Би барьцаалагдсан учраас үүнээс салахын тулд өөрийгөө бодож урваж байна. Тэгэхээр бусдыгаа бодож эхэлбэл энэ арилна. Амиа бодсон эв нэгдлийг хаанаас ч хайгаад олохгүй.

Би амиа бодсон бол заавал хэрэлдэж маргалдана, санаа бодол зөрчилдөнө, бие биеэ дийлж, чадах гэж оролдоно. Иймд  би эхлээд нөгөө хүнээ сонсч, үүнийг ард түмнийхээ төлөө бодох ёстой юм байна. Тиймээс бүгдээрээ бусдын төлөө, монголчуудынхаа төлөө бодож суръя. Бусдыг боддог хүн би гэж ярихаа больж бид, бид нар, монголчууд гэж ярьдаг. Бусдын төлөө бодож эхэлье, бусдын төлөө бодол дээрээ шударга ёсыг тогтооё, шударга ёсон дээрээ тогтоосон эв нэгдлийг бий болгоё. Эв нэгдэлтэй байвал монголчууд хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Надтай адил өөрийгөө боддог хүмүүс байвал өнөөдрөөс эхлээд бусдыг боддог эрдэмд сурч, энэ судрыг уншиж үүндээ тулгуурласан шударга ёс, эв нэгдлийг бий болгож, энэ улс орны төлөө зүтгэе” гэж хэлсэн юм.

 

МОНГОЛЧУУД ЭВ ЭЕГҮЙГЭЭСЭЭ ОЛОН АСУУДАЛД ОРЖ БАЙГАА

Шинжлэх ухааны академич, МУБИС-ийн доктор, профессор Б.Жадамба:

-Өнөөдөр бид монгол ахуйгаасаа салчихсан. Бид эрдмийг дээдлэхээ больж эд хөрөнгийг дээдэлдэг буруу тойрогт татагдаад орчихсон. Бид Чингисийн тухай ярьдаг ч түүний “Алд бие минь алдарвал алдартугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн сургаалийг нь дагадаггүй. Энэ нь юун дээр тогтдог вэ гэвэл эв эрдэм. Өнөөдөр монголчууд эв эегүйгээсээ болж олон асуудалд орж байгаа. Энэ нь  эрдэмгүй боловсролтой хүмүүс бэлдсэнтэй холбоотой. Тиймээс эрдэм боловсролтой хүн болгоно гэдэг их чухал. Эрдэм гэхээр заавал өндөр боловсролтой биш. Та бүхэн энэ номыг заавал уншаарай хэмээв.      

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

2 цаг 34 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

2 цаг 34 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

14 цаг 35 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

19 цаг 9 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

22 цаг 29 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин