05 сарын 17-ны өдрийн зурхай

2016-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 11, Тугчин одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Хонь

Мягмар гараг. Хайртай хүмүүсийнхээ санаанд тааруулахыг оролдсон ч тэд таныг дутуу үнэлж магадгүй. Ойр дотны хүмүүс завгүй байгаа учраас танд тусламж хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Ажилдаа анхаарлаа хандуул. Өндөр хүүтэй зээл авахаас өмнө бүх сонголтыг нягталж үзээрэй. Хамаатан садан,хөршүүдээсээ асууж лавла. Биеийн дасгал хий, фитнест яв.

Үхэр

Өглөөгүүр цагийг ганцаараа өнгөрөөнө. Харин үд дунд ажилд дарагдах төлөвтэй байна. Танихгүй шахам хүмүүсийн дунд байхдаа анхаарал болгоомжтой бай. Маш олон гэр бүлд нас өндөр эцэг эх, хамаатан садантай холбоотой асуудал үүсч цаг заваа зарцуулах болно. Ажил дээрээ хялбар бус зүйлтэй тулгарах тул хүчээ дайчил. Олон хүний санхүүгийн байдал тогтворгүй байна. Эрсдэлтэй алхам хийж байснаас хүлээж байсан нь дээр гэдгийг од эрхэс сануулж байна.

Ихэр

Та өнөөдөр ажлаа ямар ч саадгүй дуусгах болно. Тиймээс өдрийг үр бүтээлтэй өнгөрүүл. Таны танилын хүрээ гайхамшигтай юм. Та үүний тусламжтайгаар богино хугацаанд ихийг амжуулах болно. Бизнес үйл ажиллагаа амжилттай байж, таны орлого огцом өснө. Ямар нэг том төлөвлөгөө эхлэхээс өмнө зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэж дуусга. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар бизнес тань амжилт олно.

Мэлхий

Ажил бизнест чинь саад болох хэд хэдэн хандлага өнөөдөр ажиглагдана. Үүнд уур уцаар цухал чинь хүрч, сэтгэлийн хямрал тань улам нэмэгдэх вий. Гэр орондоо болон ажил дээрээ үүрэх хариуцлага чинь хоорондоо харшсанаас болж гэрт чинь болоод ажил дээрх хэл ам, дарамт ачаалал нэмэгдэнэ. Санхүүгийн маргаантай асуудал таныг бусдаар асуудлаа шийдүүлэхэд хүрч болзошгүй. Бага зэрэг мөнгө орж ирж болзошгүй:

Арслан

Хайртай хүндээ юм уу найз нөхөртөө сэтгэл зовинон ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй санагдана. Оюутнууд хичээлдээ анхаарч, тархи толгойгоо сэргээ. Замын түгжрэл таныг чухал уулзалтаас хожимдуулж болзошгүй тул утсаа сайн цэнэглээд яаралтай дуудлага хийхэд бэлэн байгаарай. Таны ойрхон хэн нэгэн хууль цаазтай холбоотой хэрэгт хутгалдсан бол тэндний өмнөөс мэдүүлэг өгч, шүүхийн өмнө хаацайлан гарахыг хүсэх байх.

Охин

Мягмар гариг. Хэрэв ажлаа хийх цаг нь хийж чадвал санхүүгийн асуудалд таатай нөлөө үзүүлнэ. Хандивын арга хэмжээнд боломжтой байхыг сануулж байна. Чухал нөлөө үзүүлэх ашигтай гэрээ хэлцэл байгуулах болно. Хэрвээ мөнгөө хадгалахад хүндрэлтэй байгаа бол зардлаа хянаж, хэт их мөнгө үрэхээ болих хэрэгтэй. Удирдлагатайгаа тэрсэлдэхээс болгоомжил. Таны гаргасан хүсэлт, санаачлага амжилттай хэрэгжих бөгөөд ямар нэг шүүмжлэлд өртөхгүй байж чадна.

Жинлүүр

Та өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд хүч зоригоо олж ав. Өнгөрснөө эргэцүүлэн бод, ирээдүйг тодоор дүрслэхэд тус болж юуны магад. Ахмадуудын үгийг сонс, тэд гэр бүлийн гишүүдээс илүү туршлагатай нь шүү дээ. Хэдий нэг зүйлээ давтдаг ч тэдний зөвлөгөөг дага. Хамгийн чухал нь юу болохыг тунгаахын тулд бага зэрэг цаг гарга.

Хилэнц

Боломж, бололцоо гарч ирнэ. Явах ёстой зам, чиг хандлага сонгох нь таны төсөөлсөн шиг амархан сонголт биш. Хилэнцийн ордод төрсөн таньд өөрчлөгдөж хувьсашгүй шинж чанар бий. Тиймээс та хувьсал өөрчлөлтийг хүлээн авах хэрэггүй. Сар эрүүл мэндийг тань илтгэдэг хонины орд руу гулсан орох энэ үед хангалттай унтаж амран, байнгын дасгал сургуулилт хийж, зөв хоолны дэглэм сахь.

Нум

Сэтгэл санаа тогтворгүй, уур уцаартай байх нь ажил дээрээ алдаа гаргахад хүргэж болзошгүй. Гэхдээ саад бэрхшээлд тэгтлээ анхаарах хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Зүгээр л хувь заяа таны зан чанарын тогтвортой эсэхийг шалгаж байгаа хэрэг. Хайр дурлалын асуудлаа өнөөдөр хойш тавих хэрэгтэй бөгөөд өнөөдөр таныг эрсдлийн хар сүүдэр дагах болно. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд оройг зүгээр ганцаар өнгөрөөхийг хичээ.

Матар

Мягмар гараг. Өнөөдрийн хувьд гэр бүлийнхээ хэрэгцээг тэргүүнд тавь. Таны чармайлтын үр дүнд талархал ирнэ. Одоо гэр орныхоо орчныг сайжруулах цаг. Гэрийнхээ тав тухтайг байдлыг нэмэгдүүлэх илүү орон зайг бий болгох санаануудыг амархан олно. Юу хэрэгтэй байгааг та аяндаа олж мэднэ. Зохион байгуулах урлагийн ур чадварууд нь бүхэлдээ бүтээлч сэтгэхүйтэй холбоотой. Нэг ажлаас нөгөө рүү шилжин ажиллахдаа болгоомжтой бай.

Хумх

Амрагийн харилцаанд ямар нэгэн асуудал үүсвэл одоо л учир шалтгааныг нь ярилцах цаг. Ингэснээр та хоёр гомдол, гунихралаа арилгаж бие биеэ хайрлах хайр улам бэхжинэ. Хумхын ордны оюутнууд хичээлдээ түүртэх бололтой. Ирэх амралтын өдрүүдэд аяллаар явах боломж одох байх. Мөрөөдлийн газар луугаа явахын тулд одооноос төлөвлө. Зарим хумх хайртай хүнээ даган хилийн чанадад гарахыг хүснэ.

 

Загас

Мягмар гараг. Та нарын ихэнх нь бүтээлээрээ бахархах болно. Урлагын салбарынхан энэ сард үнэхээр их сэтгэл ханамжийг авч чадах бөгөөд үүнд эрдэж бардамнахгүй байхыг зөвлөж байна. Газарт суурилсан төлөвлөгөө тань амжилттай үр дүнд хүрнэ. Эдгээр санаануудаа сайн харуул. Хичээл зүтгэлтэйгээр шургуу ажиллахад зорилго тань анзаарагдах л болно. Амьдралын саад бэрхшээлтэй аль болох хурдан нүүр тул. Хэрвээ та хувиараа бизнес эрхлэгч бол бизнес тань их хэмжээгээр сайжирна.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

5 цаг 24 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

6 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

10 цаг 14 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

18 цаг 34 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

18 цаг 34 мин
“SocialPay loves coffee” аян CU сүлжээ дэлгүүрт хэрэгжиж байна

Хөнгөлөлт, урамшууллаар хэрэглэгчдэдээ үргэлж бэлэг барьдаг SocailPay аппликэйшн

Уржигдар 19 цаг 12 мин
Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Танилц: Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт

Уржигдар 18 цаг 18 мин
АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

АТГ: Үйлдвэрчний эвлэлийн холбооны албан тушаалтнуудыг шалгах үеэр С.Ганбаатар гишүүн ирсэн

Уржигдар 18 цаг 07 мин
Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Х.Тэмүүжин: Хонгилын эзэн солигддог биш нурдаг байх ёстой

Уржигдар 17 цаг 55 мин
Эрдэнэт Бурханы сүмийн итгэгчид цусаа хандивлаж, алтан амь аврах үйлсэд оролцлоо

“Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” дэлхий дахины цусны донорын аянд Эрдэнэт дэх Бурханы сү

Уржигдар 17 цаг 35 мин