Хотын захиргааны хуучин байрны шинэ эзэн “Голомт Секюритиз” болох уу?

2016-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Сонгууль хаяанд ирж, нийгэм тэр чигээрээ л энэ сэдэв рүү анхаарч байна. Сонгуулийн хууль, сонгуулийн тойрог, нэр дэвшигчид гээд л. Энэ дуулиан дунд хэн нэгний хууль бус хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх боломж бүрдэж эхлэв бололтой. НИТХ-ын тэргүүлэгчид тавдугаар сарын 6-нд нэгэн чухал шийдвэрийг  гаргажээ. Тодруулбал, НИТХ-ын 2015 оны 32/31 дүгээр тогтоолоор Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж шинээр барих гэж батлагдсан Концессын гэрээтэй холбоотой тогтоолд нэмэлт өөрчлөлт хийжээ. Ингэхдээ  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг гэдэг дээр нь спорт заалны хамт хэмээн өөрчилсөн байна. Харин “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх” гэж батлагдсан Концессын төрлийг “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх, ашиглах” болон хувиргажээ.  Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил зөвхөн НЗДТГ-ын хуучин байрыг шинээр барихаар баталсан тогтоолыг 10 хүрэхгүй хоногийн өмнө өөрчилж “НЗДТГ-ын хуучин байрыг спорт заалны хамт” хэмээн нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Барих, шилжүүлэх өмчлөх, ашиглах” болгон ноцтой өөрчлөлт хийж НИТХ-ын дарга Д.Баттулга гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Концессын гэрээ гэдэг нь гүйцэтгэгч компани мөнгөө гаргаж барьчихаад дараа нь төрөөс мөнгөө авна гэсэн үг. Харин Хотын захиргааны байрын концессын гэрээний нөхцөл үүнээс тэс эсрэгээрээ. Одоо байгаа байрыг нурааж дахин шинээр барих компани нь ӨМЧЛӨХ, АШИГЛАХ аж. Тодруулбал, барьсан компанийн өмч болно гэсэн үг. Сүхбаатарын талбай тойрсон газар ямар үнэ хүрч байгааг Төрийн ордны зүүн тал дахь хуучин Хэвлэх үйлдвэрийн барилгын жишээн дээрээс бид бэлхэнээ харж байгаа. Нурсан барилга нь биш, газар нь л 24 тэрбум төгрөг хүрч байгаа юм гээд л нийслэлийн удирдлагууд хөөрцөглөөд байсан. Гэтэл өнөөдөр зүгээр хэвийн ашиглаж байгаа, уран барилга архитектурын хувьд Улаанбаатарт цөөхөнд орох үүх түүхтэй байшингаа концесс нэрээр барьсан эзэнд өмчлүүлнэ, ашиглуулна гээд явчихаж байгааг юу гэж ойлгох болж байна аа! Хотын захиргааны байшингийн газар нь гэхэд л хуучин хэвлэх үйлдвэрийнхээс хэд дахин илүү үнэ хүрэх бус уу.

Хотын захиргааны хуучин байрыг  спорт заалны хамт аль нэг компаниар концессын гэрээгээр бариулчихаад дээр нь өмчлүүлж ашиглуулах гэж байгаа нь сохор зоосны төлбөр авахгүй бэлэглэчихсэнээс өөрцгүй. Тогтоолыг ингэж  яаран сандран өөрчлөхөд хүргэж байгаагийн цаана томоохон ашиг сонирхол байгаа  гэдэг нь эргэлзээгүй юм.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид энэ долоо хоногт хуралдаж, хотын захиргааны шинэ байрыг шинэ эзэнд нь өгөх шийдвэрээ гаргах сурагтай. ИТХ хавиар тарсан мэдээллээр бол концессоор “Зураг төсөл боловсруулах, барих, шилжүүлэх, өмчлөх ашиглах” шинэ эзэн нь  “Голомт Секюритиз” гэдэг компани гэдэг нэр дуулдаж байна. Нэрнээс нь харахад “Голомт Секюритиз” компани нь Голомт банктай холбоотой бололтой.  Хэзээ зарлагдсан гэдэг нь тодорхойгүй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн цорын ганц оролцогч гарч ирээд, “яахав өөр санал ирээгүй юм чинь” гээд шийдчих вий гэдэг хардлага ч ИТХ-ын зарим гишүүдэд байна билээ.  Энэ хардлага үнэн худал нь энэ долоо хоногт аяндаа тодорхой болох нь.

Монголын залуучуудын холбооныхон яг ийм юмыг чинь л хуулийн хүрээнд хийж байгаа хулгайч гээд, хууль тогтоолоор халхавчлан хулгайлдаггүй улсыг гаргаж ирье гээд байгаа шүү дээ. Харин хулгайлдаггүй шинэ хүн гаргаж ирэх сонгуулиас  өмнө урьтаад чоно борооноор гэдэг шиг юм Хотын захиргааны байран дээр болж байгааг хотын дарга Э.Бат-Үүл мэдэж байгаа болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12