05 сарын 16-ны өдрийн зурхай

2016-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Харцага одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

Хонь

Даваа гараг. Эрч хүчээр дүүрэн, зан ааш ч өөдрөг байна. Нийгэмдээ өөрчлөлт хийх сонирхлоороо аль нэг намын бүлэгт элсч, лоббид оролцох бололтой. Хамгийн гол нь үнэнч шударга, нийгмийн төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбараас шинэчлэлээ эхлэх байх. Өөрийн амьдралдаа ч гэсэн шинэчлэл хийхийг хичээ.

Үхэр

Гэр бүл, найз нөхөдтэйгөө ширээ тойрон сууж, чин сэтгэлээсээ ярилцах өдөр. Гэр орноо тохижуулахад онцгой ач холбогдол өгөөрэй. Энэ ажил танд баяр баясал өгнө. Худалдан авсан бэлэг тань гэр бүл, найз нөхдийг чинь дуу алдахад хүргэнэ. Өдрийг тэдэндээ зориул. Эмэгтэй хүнээс бэлэг юмуу бага зэрэг мөнгө авна. Хүүхдүүдтэйгээ хэл амаа хялбар ололцож баярын арга хэмжээнд дуртайяа оролцох болно. Хосууд аз жаргалтай байхын тулд тав тухтай орчин бүрдүүлэх нь чухал. Ганц бие үхрүүд хайрлаж явдаг хүндээ чин зүрхнээсээ ханд.

Ихэр

Өнөөдөр олон нийтийн уулзалт, арга хэмжээ ихтэй тул энэ бүгдэд зохицох сайхан хувцас өмсөх хэрэгтэй. Хуучин найзтайгаа уулзаж магадгүй. Таны сэтгэлийг хөдөлгөх болно. Хуучин цагаа дурсаж, эргэн тойрондоо хүн байгаа үгүйг ч мартаж нэг нэгнийхээ талаар удаан ярилцах болно. Дараа уулзахыг хүсвэл утасны дугаарыг нь авахаа мартав. Найз тань таныг маш чухал хүнтэй танилцуулж магадгүй. Та өнөөдөр маш азтай байх болно.

Мэлхий

Даваа гараг. Ирж буй хоногуудад од гаригуудын маш хүчтэй байршил нь таны энерги, урагшлан дэвжих учир шалтгаан, дайчин чанарыг улам нэмэгдүүлэх болно. Хүслээ биелүүлэхийн тулд юуг л бол юуг хийж чадах юм шиг санагдана. Энэ бүл үр бүтээлтэй, шинийг санаачлагч үе ирж буй хэрэг бөгөөд мэлхийн ордныхон хичээвэл өндөр амжилтанд хүрч чадна. Таны нэр алдар, амжилтанд хүрсэн явдал таны өөрийн чинь ур чадвараас гадна бусдын тус дэм их бий.

Арслан

Санхүүгийн асуудалдаа эргэлзэн тээнэгэлзэж суух нь таныг хүсэл мөрөөдөлөө биелүүлэх хугацааг хойшлуулах нь. Өөрийгөө зэмлэн буруутгахын оронд эргэлзээгээ залруулж, итгэлээ олж ав. Санхүүгийн байдлаасаа эмээсэн айдас түгшүүрээ даван туулж чадвал бүх зүйл хэвэндээ орно. Танд хэрэгтэй зүйл ол танин мэдэхүйн шинжлэх ухаан. мэргэжлийн зөвлөгөө авч, тохирох эсэхийг туршаад үзээрэй.

Охин

Хайр дурлалын харилцаанд үүссэн асуудал танд нөлөөтэй санагдах бөгөөд та ажил төрлөө зохицуулснаар гэртээ илүү их цаг зарцуулах боломж гарна. Өөрөөс тань ухаалаг хүмүүсийн зөвлөгөөг сайн сонс, магадгүй тэдний зөвлөгөөг сонссоноор таны амьдрал илүү хялбар болох болно. Биеийн тамираар хичээллэдэг охиныхоны хүч чадал өнөөдөр нэлээд тогтворгүй байх бололтой. Таны эрч хүч өндөр байвал үүнийг дэмий ашиглах хэрэггүй.

Жинлүүр

Даваа гараг. Шөнө тайван бус унтсанаас болж та маш эрт босох болно. Салхинд гар. Өөрийнхөө ямар их эрч хүчтэйг мэдрэх болно. Гэр орны ажлаа зохицуул. Бүх талаас сэтгэл гонсойж болзошгүй байна. Шинэ өдрөө нааштай үр дүн гарна.  хэмээн хүлээн ав. Зөн совин тань юу хэлж байгааг сонс, түүндээ дүгнэлт хийгээрэй. Бизнесээс олох ашиг орлого таныг өөдрөг үзлийг сэргээн сайжруулах болно.

Хилэнц

Эрч хүчтэй, тамир тэнхээ ихтэй хилэнцүүд онгод орж, урам зориг дүүрэн байна. Спортоор хилээллэж, идэвхтэй байх хэрэгтэй. Хайрын гараг цолмон ухарч байгаа тул хайр дурлалд ямар ч саад тотгоргүй. Өнөөдөр ачтай буянтай бархасбадь гараг ирж дурлалт хосуудад мөргөлдөөн, сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөн, холбоо харилцааг бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа, гэр бүлийн тэмдэглэлт баярт итгэмээргүй их зарлага гарах байх.

Нум

Дээд тушаалын хүнтэй уулзах эсвэл төрийн байгууллагад хандан хүсэлт гаргах зэрэг нь таны уур бухимдлыг төрүүлж мэдэх бололтой. Ажлынхаа талаар хамтрагчаасаа зөвлөгөө ав. Бие эрхтэн, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй.

Матар

Даваа гараг. Та өнөөдөр шаргуу тэвчээр, амьдрах чадвар өөдрөг үзлээр тулгарах саад бэрхшээлүүдийг даван гарна. Зарим ганц бие эрчүүд гэр бүлийн аяллын талаар тууштай зохицуулалт хийнэ. Бусад нь бал сарын аялалд гарна. Хайр дурлал нөгөө талаараа аялалтай холбогдоно. Хилийн чанадад байгаа нь адал явдалтай, хайр дурлалтай холбогдоно. Гэртээ байгаа нь шинэ найз нөхөдтэй болж, бизнесийн олон сонирхолтой гэрээ хэлэлцээрүүд хийнэ.

Хумх

Бүх зүйлийг хийх хангалттай цаг байхгүйгээс болж нойргүйдэлд орж болзошгүй. Чухал уулзалт, хурал зөвлөгөөнийг мартахгүйн тулд тэмдэглэж авах нь ичмээр зүйл биш. Эрүүл мэндийн болон гүн амьсгал, бясалгалын дасгал хийж сайхан амрах туршлага олж авахыг хичээ. Хамтран ажиллагсдын хооронд таатай уур амьсгал бий болно, хамтын санаагаа хэрэгжүүлэх, ирээдүйн төлөвлөгөө гаргахдаа энэ боломжийг ашигла. Бусдад өөрийн мөнгө, цаг хугацаагаа зориулахад таны хөрөнгө ч нэмэгдэнэ.

Загас

Даваа гараг. Авьяаслаг Загаснуудад өөрийн авьяас чадвар, бүтээлч байдлаа илэрхийлэх сайхан цаг. Шийдэмгийгээр асуудалд хандах чадвар, идэвх зүтгэл таныг төсөл төлөвлөгөө боловсруулах богино хэмжээний ажил хийж чадна гэдгийг илтгэнэ. Амжилт бүтээл арвин байх болно. Хэрвээ танд үр ашигтайгаар зохицуулах төлөвлөгөө байгаа бол ичих хэрэггүй, зүгээр л бусдаас дэмжлэг ав. Ингэснээр аюулгүй, баталгаатай зорилго өөд тэмүүлэх итгэл өгөх ба санхүүгийн нөөцөө өсгөхөд тань тусална.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12