Мод бүр QR код бүхий чиптэй болж мэдээлэл нь цахим санд байршлаа

2016-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

УИХ-ын дарга З.Энхболд бүх нийтээр мод тарих үндэсний өдрө өр /2016.05.14/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Парламент 2” төгөлд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон мод тарих энэ удаагийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндсэн хуулийн цэц зэрэг төрийн байгууллагууд, мөн төрийн бус байгууллага, 100 гаруй аж ахуйн нэгж, их, дээд сургууль болон дунд сургуулиудын төлөөлөл, 4000 орчим иргэн оролцож 14 нэр төрлийн 3500 орчим мод, бут, сөөг тарилаа. УИХ-ын дарга З.Энхболд мод тарих арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, орчин үеийн тулгамдсан асуудлын нэг бол дэлхийн цаг агаарын дулаарал, байгаль экологийн тэнцвэр алдагдан цөлжилт эрчимтэй явагдаж байгаа явдал юм. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны нэг чухал санаачилга, ногоон модоо олноор тарьж ургуулах аян Монгол оронд эхлээд уламжлал болон хэвшиж байгаад баяртай байна. Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаар бэлэглэх гол эх үүсвэр бол ой мод, ногоон орчин билээ. Иймээс хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт иргэд, байгууллага, та бүхний идэвх санаачилга, оролцоо хамгаас чухал юм.  Өнөөдөр бид нийслэл хотоо өнгө үзэмжтэй, цэвэр агаартай хот болгохын төлөө мод тарьж байна гэлээ. Төсгөлд нь тэрээр “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээн иргэн бүр өөрийн ойр дотны хүмүүс болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө, иргэн бүр эрүүл цэвэр агаараар амьсгалахын төлөө жил бүр улам олон мод тарихыг уриалав.

2016 оны хаврын Мод тарих үндэсний өдрийн нээлтийн арга хэмжээ болсны дараа УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Сарангэрэл, Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс “Парламент 2” төгөлд мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тарьсан мод бүрт QR код бүхий чип зүүж, холбогдох мэдээллийг цахим санд байршуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Ингэснээр тухайн модны чип дэх кодыг гар утас болон цахим төхөөрөмжөөр уншуулахад хэн, хэзээ тарьсан талаар болон тухайн модны талаар холбогдох бүхий л мэдээллийг авах боломжтой болсон талаар тус цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулж, мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр УИХ-ын даргад мод тарьсан талаарх гэрчилгээг цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гардуулан өгсөн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12