Г.Уянгад Цагдан хорих ангиас захиа ирсэн үү?

2016-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгад Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Ц.Баянбилэг өр нэхсэн захидал илгээсэн тухай дуулиан өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим ертөнцөд өндөр авлаа.

Уг захидалд “2015 онд Тусгаар тогтнол Эв нэгдлийн намыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянгаас гадна УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг намайг дуудан уулзаж байв. Эдгээр нөхдүүд 2016 оны сонгуульд хаашаа очихоо мэдэхээ байсан улс төрчид байлаа. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй. МАХН явцгүй болчихлоо" гэсэн. Миний хувьд "Би намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо" гэж үнэнээ хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих" гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья" гэсэн. Би намаа зарчихвал мөнгөтэй болно гэж бодоод иргэн Батболдод Авто замын тендерийн ажил олж өгнө гээд 20 сая, "РСТ" ХХК-д Үндэсний номын сангийн ажил авч өгнө гээд 60 сая төгрөг нэмээд авсан. Түр зуурын гал унтраах гэсэн хэрэг л дээ. Гэтэл Х.Баттулгатай, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Найз Ц.Баттөрөөс Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг ч авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ” гэжээ.

Захидал http://www.zuvsongolt.mn/page/newsmore/1524-д бүрэн эхээр тавигдсан байх бөгөөд твиттерт хаягтай иргэд олноор татсан байгаа юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Г.Уянга нар твиттер хуудсаараа дамжуулан албан ёсны тайлбар хийгээгүй байгаа тул удахгүй хэвлэлийн бага хурал хийж мэдэх юм.

Эх сурвалж: http://www.news.mn/r/302175

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12