Японд баривчилж, Исландад огцруулж байна. Харин монголд...

2016-05-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ХАТАН

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг нийтэд зарласнаас үүдэн дэлхийн олон улс оронд дуулиан дэгдээд байна.

Дээрх мэдээлэлд нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид, урлаг, спортын одод татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт багтсан юм. Эдгээр баримт нийтэд ил болсонтой холбогдуулан гадны улс орнууд оффшор данстай иргэд, албан тушаалтнуудаа шалгаж эхэлжээ.

АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельгид оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Тухайлбал, нэрт хөлбөмбөгчин Лионель Мессид Испанийн прокурор татвараас зайлсхийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Япон улс ч нууц данстай иргэд, албан тушаалтнуудаасаа байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Манай урд хөрш БНХАУ оффшор данстай иргэд, албан тушаалтнуудыгаа шалгана гэж албан ёсоор мэдэгдээд байгаа. Мөн Панамын оффшорын тухай материал нийтлэгдсэний дараа Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон огцорсон юм.

Харин Монгол Улсын улстөрч, бизнесмэн 46 иргэн Панамд оффшор данстай нь илэрсэн. Харин тэд эхнээсээ мэдэгдэл хийж, уул уурхайн бизнес хийх гээд бүтэлгүйтсэн, хоосон данстай, эсвэл тухайн үед нь хувьцаа аваад удалгүй зарсан хэмээн тайлбарлаж байгаа.

Мөн албаны эх сурвалжууд оффшорт данс, хөрөнгөтэй этгээдийг буруутгах хуулийн гарц байхгүй гэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12