
Т.ДАЛАЙ
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орно хэмээн Цаг уур, орчны шинжилгээ судалгааны хүрээлэнгээс мэдээллээ. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говь болон говь, зүүн зүгийн нутгаар 19-24 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
Нийслэл хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn