Б.Баатархүү: Чингисийн талбай дээр эрхээ хасуулсан жолооч нарт сургалт явуулж, лавлагаа, үнэмлэх олгоно

2016-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойтой холбогдуулан ойгоо угтсан арга хэмжээний талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга цагдаагийн дэд хурандааа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Ойгоо угтаж нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна гэсэн. Энэ үеэр ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?

-Цагдаагийн байгууллагын түүхт 95-н жилийн ойг угтан зохион байгуулах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, цагдаагийн мэргэжлийн албадуудаа танилцуулах, холбогдох газар хэлтсүүдэд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг маргааш Чингисийн талбай дээр  зохион байгуулна. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнууд,  НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, ЦЕГ-ын удирдлага, алба хаагчид оролцоно.

-Энэ үеэр иргэдэд чиглэсэн ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Цагдаагийн Ерөнхий газар, Улаанбаатар цагдаагийн хүрээний газар хэлтэс, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн болон Ахлагчийн сургууль, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын харьяа нэгж тус тус оролцоно. Эдгээр байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, иргэдэд хандсан үйлчилгээ үзүүлнэ. Мөн мэргэжлийн онцлогийг харуулсан нохойн үзүүлэх тоглолт, алба хаагчдын бие хамгаалах, гардан тулааны үзүүлэх тоглолтыг иргэд олон нийтэд сонирхуулах юм. Галт зэвсгийн тухай, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, гарын авлага тараана. 

-Жолооны үнэмлэх олгох зэрэг үйлчилгээг газар дээр нь шуурхай үзүүлэх боломжтой юу?

-Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авна. Мөн хууль эрх зүйн зөвлөгөө өгч цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Хууль сахиулахын их сургуулийн цагдаагийн болон Ахлагчийн сургуулийн элсэлтийн журмын талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. 
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулж, нийтлэг асуултад хариулж, мэдээ мэдээллээр хангана. 
“Smart police” цахим үйлчилгээ, Иргэний зөвлөл, Олон нийтийн цагдаагийн ажилтан, Оюутан цагдаа, “School police”-ийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд танилцуулж үйлчилгээ үзүүлнэ. Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас иргэд, олон нийтэд иргэний мэдээллийн лавлагаа гаргаж өгөх, төрийн үйлчилгээний цахим машинаар үйлчилгээ үзүүлнэ. Иргэддээ энэ өдөр цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үйлчилгээг үзүүлэх таниулахаар бэлтгэл ажил хангагдаж байна. 

Эх сурвалж: www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12