
Өдрийн өнгө
Аргын тооллын 5 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 7, Үнэг одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 22 минутад мандан, 20 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонь
Найз нөхөд, гэр бүлийн тухай бодол үдээс өмнө таны толгойноос салахгүй бололтой. Санаа зовж байгаа бол утастаж сэтгэлээ амраа. Хотоос гарч зугаалан байгаль орчинтойгоо танилцах буюу хүүхэдтэйгээ парк, хөгжөөнт тоглоомын газарт очих зэрэг цагийг сайхан өнгөрөөнө. Зарим Хонь амрагтайгаа зугаалганд явах, үдшийн гэгээнд усан онгоцоор аялах байх.
Үхэр
Ажил хэргээ зөв төлөвлөж хүчээ оновчтой хуваарилах нь ойрын ирээдүйд амжилтанд хүрэхэд тань тусална. Аялал жуулчлал томилолтоор явахад тохиромжтой. Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалт бүү хий. Томоохон эд зүйл худалдаж аваад хэрэггүй. Ажилдаа орохын өмнө үүсэх нөхцөл байдлаа тооцож үз. Төрийн албан хаагчид онцгой анхааралтай бай. Эрүүл мэндийн байдал сайн байна. Өөрийнхөө үзэл бодлыг хэт улайран хамгаалахгүй байхыг зөвлөе.
Ихэр
Цаганд баригдалгүй өөрийн хүсч байгаа зүйлээ л хий. Өнөөдөр бүтээлч байх, өөрийгөө эвдсэн ямар нэг зүйл хийхийг хүснэ. Найзуудтайгаа гадуур зугаалахдаа дуурь эсвэл концерт сурах болно. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусла. Түүнийг ганцааранг нь бүү орхи.
Мэлхий
Баасан гараг. Энэ өдөр их зөв энергитэй өдөр байх болно. Энэ их энергийг барьж тогтоогоод ашигтай зүйлд зориулаарай. Урам зориг, амьдрах чадвар тань бадрангуй байх болно. Хүсэл эрмэлзэлд чинь дэвшилт авчрах бизнесийн боломж завшаануудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай. Хэрэв та хувиа бодохоосоо илүү бага зэрэг хүмүүнлэг байдал, даруу зантай байх юм бол таны саруул ухаан, мэргэшсэн өндөр чадварыг хүмүүс илүү үнэлэх болно.
Арслан
Мөрөөдлөө биелүүлэх хүсэл оргилж энэ таны төсөөлөлд маш хүчтэй илрэх бололтой. Бизнесийн гэрээ хэлэлцээр, шийдвэрээ хойш нь тавиад энэ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Нигүүлсэнгүй, өрөвч сэтгэл таны дотор лугшиж, та буяны байгууллагад хандив өргөх байх, таны хайр дурлал цэвэр ариун. Өнөөдөр хайрттайгаа хамт үдшийг романтик өнгөрүүлээрэй.
Охин
Өндөр шагнал урамшуулал амласан орон нутгийн болон үндэсний тэмцээн уралдаанд оролцох талаар бодоод үзэхэд гэмгүй. Аялал зугаалгаар яваа охиныхон шинэ зүйл сурч, өвөрмөц соёл иргэншилтэй танилцаж цагийг маш гайхалтай өнгөрүүлэх болно. Өнөөдөр өөрийн хүсэл мөрөөдөл зорилгоо зөв чигт яваа эсэхийг олж мэдэхэд их таатай үе байх болно. Зорилгодоо бага зэрэг өөрчлөлт оруулахад алдах зүйл байхгүй.
Жинлүүр
Таны бодож төлөвлөсөн зүйл, төлөвлөсөн ажил тань бүтэлгүйтэхээр байгааг анхаар. Энэ нь танд магадгүй амрах шаардлагатай байгааг сануулж, хэсэг хугацааны завсарлага авахад нөлөөлж байж мэдэх юм. Та найз нөхөд, танилууддаа, хайртай хүндээ хэцүү байдлаас гарахад нь тусла. Эзэнгүй нохой эсвэл муур таны гэрийн үүдэнд байвал, авахаасаа өмнө малын эмчид үзүүлээрэй.
Хилэнц
Цэлмэг хөх, тансаг гоё тэнгэрийн нөлөө ихэснэ. Өнөөдөр та хүсэл бүхнээ цаасан дээр бичвэл орчлон ертөнц биелүүлэх магадлалтай. Өөдрөг, өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг соронз шиг цуглуулах болно. Хилэнцүүд байдаг бүхнээ дайчлахад бэлэн бөгөөд ажил төрөлтэйгээ ноцолдсоор дуусгаж салдаг тийм л хүмүүс.
Нум
Нээлттэй байх, эрч хүчний эх үүсвэр олж авах, бодол санаагаа ариусгах өдөр. Хувийн болон нийгмийн амьдралд өөрчлөлт гарна. Та өнөөдөр хайртай хүндээ сэтгэлээ илчлэх эсвэл гэр бүлдээ сэтгэл хангалуун өдрийг өнгөрөөх болно. Түүнчлэн хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүнд тань өндөр байх бололтой. Эсрэг хүйстэнтэйгээ харилцаа сайн байна.
Матар
Аз жаргалын зөн совин азтай учралууд тохиосон хайр татам өдөр болно. Хүүхдүүддээ болон гэр бүлийнхэндээ хайраа мэдрэмжээрээ үг яриагаараа илэрхийлээрэй. Ойр дотны эрхэм хүмүүстээ хайрын үгээ шивнэн хэлж, энхрийллээ үзүүлж хайрын харилцааагаа улам бэхжүүл. Зохиолч матрынхан уран зохиол бичихэд уран үгнүүд нь хуудас дүүргэнэ. Найзуудтайгаа цагийг өнгөрөөх нь шинэ эрч хүч өгнө. Ганц бие эрчүүд хайр сэтгэлд азтай байх тул бусадтай танилцахад бэлэн бай.
Хумх
Чадах хэмжээгээрээ амарч унт. Сонихролтой зүүд зүүдэлбэл зүүдний тайлал ном олж учрыг нь ол. Энэ нь таны нууц хүслийг илтгэж магадгүй. Таныг тойрон хүрээлж буй хүмүүс хэт мэдрэмтгий болсон мэт санагдах байх. Бодож буй зүйлийнхээ талаар дэмий чалчихаас өмнө сайтар болд. Хайртай хүн чинь таны ярианаас болж уурлаж магдагүй. Уран бүтээлч хүмүүс өөрийн бүтээл туурвилдаа өдрийг зарцуулах бололтой.
Загас
Баасан гараг. Таны босгон дээр аз боломж бололцоо ирж байгаа тул хүлээн авахдаа бэлд. Сар таны орд руу хөвөх ба ингэснээр сэтгэлийн болон биеийн энерги тань ихсэх болно. Ирээдүйдээ итгэх итгэлээ мөн санаандаа төсөөлж байгаа мөрөөдлөө бүтээхэд маш тохирсон үе. Найз эсвэл ах дүү таньтаны төсөөлж байсан хүнийг тань танилцуулах болно. Энэ хүн таныг өөртөө итгэх итгэлтэй болгох, гадаад төрх байдлаараа таны шаардлагад нийцсэн хүн байх болно.