05 сарын 14-ны өдрийн зурхай

2016-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 8, Их морь одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Хонь

Юу ч санаснаар болохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Сануулга, гүтгэлэг ажил дээр таныг угтах бөгөөд яахаа мэдэхгүй тээнэгэлзэнэ. Хэтэрхий хүндээр хүлээж авах хэрэггүй. Асуудлыг аль болох хурдан дуусгахыг хичээвэл танд ашигтай. Оройг гэртээ тэжээмэл амьтантайгаа өнгөрөөх байх. Бодол санаагаа бичиж тэмдэглэ.

Үхэр

Бямба гараг. Ажил мэргэжлээ дээшлүүлэх таатай боломж олдоно. Өдрийн ихэнхийг материаллаг баазаа дээшлүүлэх гэх мэт зохион байгуулалтын ажилд зориулна. Хялбараар мөнгө олох сонирхолд бүү авт. Өнөөдөр таны ажил хэрэгт хүчтэй нөлөөлөх ямар нэгэн зүйл болно. Хамаатан садан, дарга удирдлагатайгаа үл ойлголцол гарахаас сэргийл. Магадгүй та хайрынхаа эзэн болох хүнтэй уулзах бололтой. Хайрын тэнгэр танд энэрэнгүй хандаж байна.

Ихэр

Ажилдаа анхаарлаа хандуулж, сайтар төвлөр. Аливааг эргэцүүлэн бодоход таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээнэ. Эрүүл мэнддээ анхаарч, үнэтэй биеийн тамирын клубт бүртгүүлэхээсээ өмнө ямар дасгал хамгийн тохиромжтойг олж мэд. Спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд тэмцээнд орохоор шийднэ. Яарах хэрэггүй өөрийгөө улам илүү чадваржуул.

Мэлхий

Өнөөдөр од гаригуудын хувьд холимог чиг хандлагатай өдөр. Хамтран амьдрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болно. Гэвч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урьд нь тийм ч ойр байгаагүй эх сурвалж одоо гар дор чинь байгаа тул учрах саад бэрхшээлийг түргэн давж гарах болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин зүйл маш их байгаа учраас түүнийгээ үр бүтээлтэйгээр ашиглах хэрэгтэй.

Арслан

Эрүүл мэнддээ анхаарал тавьж, өглөөний цайндаа элсэн чихэр бага хэрэглээрэй. Өдөрт хоёр литрээс багагүй шингэн ууж хэвшээрэй. Хог хаягдлаа гаргаж, орчноо сайхан цэвэрлэ. Шинэ өдрийг цэвэр цэмцгэр угтаарай. Та өнгөрсөн үеээ дурсаж, удаан уулзаагүй хамаатнуудтайгаа холбоо барина. Гэр бүлийн мод, төгөлтэй болох талаар бодоод үзээрэй. Өндөр настанд очиж амар мэндийг асуун, сургаал үгийг нь сонс

Охин

Бямба гариг. Азтай байдал үргэлжилсээр байгаа хэдий ч охины ордны оюутан сурагч, багш, жуулчдад хэд хэдэн асуудал тулгарах болно. Аливаа зүйлд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэн, асуудалд чин сэтгэлээсээ ханд. Анхаарал шаардсан ажил амархан хэдий ч нэг ажилд хэтэрхий их автах хэрэгггүй. Хэрвээ та ангийнхныгаа дахин нэгтгэж уулзуулах арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа бол мөнгөний асуудал таны урмыг хугалж магадгүй.

Жинлүүр

Өнөөдөр маш их ажил хийх болно. Мөн хэд хэдэн шийдвэрлэх асуудалтай тулна. Гол цамхаг бол таны ухаан, үүнийгээ ашиглан нэг нэгээр нь ажлаа хийх хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ, та өөрөөсөө үүнийг мэдэх үү? гэж асуу. Нөхцөл байдал сайн байна. Хийж буй ажлаа үргэлж хяна. Өнөөдөр бүх зүйл будлиантай байж, таны толгойг эргүүлэх болно. Бусдыг гомдоож магадгүй бөгөөд үүндээ анхаар.

Хилэнц

Өнөөдөр эерэг чиг хандлагатай өнгөрнө. Харин та сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийг оролдвол цагийг сайхнаар өнгөрөөх байх. Биеийн хүч, тамир тэнхээ буурч, урам зориг багасгах үед өөртөө эргэлзэж эхэлж мэднэ. Зөн совингоо сонсч сур, дараа нь өөрийн санаагаа бусадтай хуваалц. Бусад хүн таны хэр гярхай, ухаантайг мэдээд гайхах болно. та өөрөө ч бас адил. Өнгөрсөн хайр одоогийн харилцаанд хэтэрхий нөлөөлөхөөс өмнө арга хэмжээ ав.

Нум

Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарах, мэдэлэл олж авах, галаар ариусгал хийхтэй холбоотой өдөр. Үд дунд хүртэл уулзалтаа хойшлуулах хэрэгтэй. ингэснээр багийнхаа үйл ажиллагаанд эерэг өөрчлөлт авчирна. Найзуудтайгаа өдрийн хоол идэх нь найз нөхдийн харилцаандаа урам зориг өгнө.

Матар

Өнөөдөр од эрхэсийн хандлага тогтворгүй байх нь. Ийм болохоор энэ өдөр таны мөнгө үрэх сэтгэд маш хүчтэй оволзохоор байна. Мөнгөө хямгатай зарцуулахаа мартаж болохгүй. Таны биеийн эрч хүч доогуур байх нь таны урам зоригт шууд нөлөөлнө. Аар саар зүйлсийн талаарх яриа таны сонирхлыг татна. Та анхаарлаа сайн төвлөрүүлэх ч цаг заваа илүү чухал зүйлд зарцуул. Та нарын ихэнх нь юу мэдэхийг хүсэж байна. тэрнийгээ олж мэдэх авъяастай.

Хумх

Бямба гараг. Бага насны асуудлуд сөхөгдөх бололтой. Өөрийгөө буруу замаар явж буйгаа олйговол бусдыг буруушаах хэрэггүй. Та өөртөө биш бусдад таалагдахыг хичээдгээс болж асуудал үүсэх блолтой. Зарим хүн танд хэрэгтэй зүйлсийг бус өөрт ашигтайг таны гараар хийлгэж байгааг ухаар. Тэд хүссэндээ хүрэхгүй бол таныг хаяад явна. Нийтийн өмчтэй холбоотой маргаан таныг доттоод сэтгэл руугээ өнгийхөд тусална.

Загас

Бямба гараг. Эерэг үр нөлөө давамгайлсаар байх болно. Бага зэрэг саад тотгортой учрахад бэлэн бай. Өөрийн хийх ёстой зүйлээ хий. Зөв замыг баримтлан яваа бол таны зан чанар тань гэрэлтэж, удирдагч шинж чанар тань өснө. Шинэ гэрээ хэлэлцээр, саналууд танд шинэ эрч хүчийг авчрах болно. Бизнесийн Загаснууд илүү их тендерийн санал. гэрээ хэлэлцээрүүдийг хайсаар байна.

"Алс газар сурахаар одогсод:100"

"Алс газар сурахаар одогсод:100"

26 мин
С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

1 цаг 2 мин
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр

ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд холбогдох хэргийн шүүхийн шийдвэр

3 цаг 11 мин
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө болж байна

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө болж байна

3 цаг 37 мин
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИ

11 цаг 45 мин
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсра

11 цаг 45 мин
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨ

11 цаг 45 мин
АН-ынхан нэг сарын time out-ынхаа дараа генсекээ томилох уу, даргаа “ярих” уу?!

Уг нь, АН-д “алтан цаг” ирсэн. Эрх баригч МАН-ын засагласан хугацаа тулсан. Бас, тэ

11 цаг 45 мин
С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

Өчигдөр 12 цаг 50 мин