05 сарын 15-ны өдрийн зурхай

2016-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын 9, Бага морь одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Өглөөгүүр гэрээ, бизнесийн хэлэлцээрээ эцэслэн шийд. Сар энэ өдөр Хонины орд руу хөдөлж, инэ сарны мөчлөг эхэлнэ. Шинэ төлөвлөгөө, төсөл санаачилж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэхэд тохиромжтой. Хэдий сайн бэлдэнэ, төдий хэрээр амжилт гаргана. Гэр орноо сайхан цэвэрлэж, тавилга шүүгээний байрлалаа өөрчил. Танд яг баян болсон юм шиг санагдана.

Үхэр

Ням гараг. Ажил хэрэг тань сайн байх нь. Харин гадаад байдлаа өөрчлөх цаг болсон байна. Гэр бүлийн тогтвортой байдал бий болно. Амжилтаа алдахгүйн тулд шаргуу хичээ. Сүүлийн үед албан тушаал ахих боломжгүй байсан бол өнөөдөр боломж нээгдэх нь. Та ажил хэргийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж буй бол нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг аваарай. Удаан хугацааны туршид зээлүүлсэн мөнгөө авна. Мөнгө хэмнэх зуршил тань давамгайлж байна. Хайртай хүндээ анхаарал хандуулахаа мартуузай.

Ихэр

Ажилдаа хэт улайрснаас гэр бүлдээ зарцуулах цаг хомс болно. Гэрийнхэн тань гомдолловол ажлаа түр зогсоож таньд юу хамгийн чухал вэ гэдгийг өөрөөсөө асуу. Хайртай хүмүүстээ илүү их цаг гаргах нь таньд ямар таатай байхыг олж мэднэ. Зарим нэг нь тушаал дэвшиж үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Таны нэр хүнд өсч олон нийтийн арга хэмжээнд хүндтэй байр суурь эзлэх болно. Хэрэв өөр ажилдочих шаардлагатай бол хэлэх хангалттай шалтгаан бэлд.

Мэлхий

Ням гараг. Өнөөдрийн хувьд хүлээцтэй байх нь маш чухал. Цаг хугацаа амархан өнгөрөх болно. Хэдийгээр шийдэх асуудал ердийнхөөс их байх боловч таны хувьд эрч хүч энерги бага, өөртөө итгэлтэй байдлаа харуулах чадвар чинь хязгаарлагдмал байж болзошгүй. Нэгэн хэвийн зүйл хийхээс залхах хандлага ажиглагдана. Иймд хийж буй ажлаа дуусгахын тулд илүү хүчин зүтгэл шаардагдах болно.

Арслан

Удаан хугацааны үерхэл нөхөрлөл, энгийн нэг нэр төдий байхгүй л болов уу. Гэхдээ эрч хүчийг нь мохоолгүй гэрлийг нь ахин асаагаарай. Таныг умартаж, мартсан хүмүүст сануулах гэж оролдсоны хэрэггүй. Тэдний мөн чанарыг сайн таниад ав. Хувийн ашиг сонирхлоо бодсон хүмүүс саад бэрхшээл бий болгохоос болгоомжилоорой. Тэд найз нөхрөө гаргуунд нь хаяж ч мэдэх юм. Харин та үнэнч шударга замаар яваарай.

Охин

Хайр дурлал мөнгө санхүүг ивээгч сугар гараг ихрийн ордруу шилжиж байгаа тул таны орлогын хэмжээ тогтвортой байх болно. Мөн бизнесийн бодлогоо дахин нягтлан харах боломж гарах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гаргасан шинэ санаачлагаа хэрэгжүүлж эхэл. Хайр дурлалын харилцаандаа огцом өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа бол тохиромжтой үеийг хүлээ.

Жинлүүр

Ням гараг. Өөрийн ойр дотны хүнтэйгээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж тэмцэлдэх болно. Энэ тэмцэл цаг хугацаа шаардаж ч магадгүй. Хүн буруутгахаасаа өмнө өөрөө юу буруу хийснээ бодож үз. Би бусадтай зөв шударга боловсон харьцдаг билүү? гэж өөрөөсөө асуу. Бусад хүмүүсийн төлөө санаагаа бүү чилээ. Та аль нэг газар уригдсан бол бүү татгалз. Танд төрж буй тэр мэдрэмж үнэн. Тантай ойрхон хэн нэгэн таныг доош дарахыг хичээж байна. Орой хайртынхаа дэргэд байж бүх зүйлээ хойш тавьж амар.

Хилэнц

Загасны орд болох таны чөлөөт цаг, амар амгалан байдлыг илтгэдэг. Нарны 5-р гэрт ирсэн сарны  сүүлчийн туяа өдөр  сар таны эрүүл мэнд, ажлын нөхцөл  байдлыг тань илтгэдэг хонины орд руу хөдлөхөөс өмнө хилэнцийн санаа зоволт, халамжлалаа орхихыг шаардана. Цолмон гараг таны мөнгийг илтгэдэг нарны 8-р гэр ихрийн орд руу ухарч буй тул даатгал, тэтгэвэр, тэтгэмж, хөрөнгө  оруулалтын бичиг зэрэгт анхаар

Нум

Хайртай хүнтэйгээ романтик болзоонд явах нь та 2-ын хувьд маш чухал зүйлийг нэг бөгөөд заавал дурсгалтай ямар нэгэн зүйлийг үлдээгээрэй. Ганц бие нумуудын хувьд энэ өдөр танилцах хүн таны сэтгэлийн шархыг эдгээж магадгүй юм. Гэхдээ шинэ хайр дурлалын адал явдал хэр удаан үргэлжлэхийг зөвхөн энэ өдрийн сэтгэл хөдлөлөөс шалтгаалах тул аливаа зүйлд анхаарал болгоомжтой байхыг одод сануулж байна.

Матар

Өнөөдөр урьд урьдынхаасаа тэс өөр өдөр байх болно. Эрчүүдийн хувьд шавхагдашгүй боломжуудыг нээх гүйлгээ ухаан ур чадвар нь амжилтанд нөлөөлнө. Таны хайрын харилцаа нэг хэсэг бүрхэг байна. Таныг чиглүүлэгч санчир гараг буцаж жинлүүрийн ордод байрлах ба энэ нь түншүүдийн харилцааг ивээнэ. Та болон таны хамтрагчид санал бодол боломжит шийдлүүдээ хуваалцах бөгөөд хайр сэтгэлийн шинэ харилцаа үүснэ

Хумх

Мөнгөө хэрхэн зарцуулахад анхаарлаа хандуул. Таамаглаж байгаагүй сайхан боломж одож, оюун ухаан сэргэлэн, сайн ажллаж санаанд оромгүй шийдэл гаргах болно. Төлөвлөгөөгөө хуваалцах хүнээ сонгохдоо анхаар. Ажлын газрын хүн таныг ашиглаж магадгүй. Сугар гараг Ихрийн орд руу хөдөлж буй тул 6 сарын 28-наас өмнө төрсөн хүмүүс баяр хөөртэй байх болно. Бүх зүйлийг ахин хяна, гэхдээ гол санхүүгийн холбоо болон амьдралыг тань өөрчлөх шийдвэр гаргахаас татгалз.

Загас

Ням гараг. Хайр дурлалын гараг Цолмон, өнөөдөр Ихрийн орд руу ухарна. Энэ нь танд гэр бүлийн гишүүдийнхээ болон эцэг эхийнхээ хоорон дах харилцааг дахин нягтруулах боломж өгнө. Чухал хүмүүсээсээ сэтгэлийн дарамтыг мэдэрвэл тэсч тэвчих хэрэгтэй. Ингэж чадсанаар таныг тэд илүү ихээр хүндлэх болно. Ойрын хамтрагч тань зургаадугаар сарын сүүл хүртэл холбогдохгүй бол холбоогоо таслахас өөр аргагүй ба энэн нь танд хүчтэй тусах ч урагшлах боломж гарч ирэх болно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

 

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

16 цаг 50 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

23 цаг 11 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 11 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

2025-08-11
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

2025-08-11
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

2025-08-11