Оффшор дансны талаар Ерөнхийлөгч үгээ хэллээ

2016-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Монголын улстөрийн хүрээний нэр бүхий этгээдүүд оффшор бүсэд данстай, хувьцаа эзэмшдэг гэх мэдээллүүдэд нэр холбогдоод байгаагийн нөгөө талд ямар хариуцлага, шийдэл байх юм бэ гэдэг асуудал тавигдаж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрээр  “Эргийн гадна/offshore/ данс тойрсон асуудал, мэдээлэлд Монгол улс хариуцлагатай, нээлттэй хандах ёстой. Олон нийтийн дуу хоолойг сонсож, хууль журмаа нарийвчилж, хариуцлагыг шат бүхэнд чангатгах. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэл, байршил, хөдөлгөөнийг ил тод болгох, төр иргэдийн хяналтад оруулах ажлыг тууштай үргэлжлүүлэх. Татвар, тайлан бүртгэлээс зугатах, мөнгө угаах, хууль бус орлогоо нуух хэлбэр оролдлого бүрийг илчлэх. Хууль тогтоомжийг алагчлалгүй хэлбэрэлтгүй сахиулах. Дээрхи чиглэлд бодлого боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчдийг санаачлагатай, идэвхтэй ажиллах.” хэмээн бичсэн байна. Дашрамд өгүүлэхэд, анх С.Баярцогтын оффшор дансны мэдээлэл ил болсон ч, хацрыг нь илээд өнгөрсний дараа  Д.Бямбасүрэн эрхэм хэлэхдээ  “…тэр үед төрийн өндөр албаны хүмүүс, Ерөнхийлөгчөөсөө эхлээд агентлагийн дарга нар хүртэл бүх хүмүүсийн гадаадад байршуулсан мөнгө, данс, эзэмшиж байгаа хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг тусад нь гаргуулж авах тухай асуудлыг УИХ шийдэх ёстой байсан. Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад хөрөнгө мөнгө байршуулахыг зөвшөөрөх эсэх тухай асуудлыг шийдэх ёстой байсан ч, тэгээгүй.“ хэмээн хэлж байсан юм.

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12