18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

2016-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Улаанбурхан өвчний дэгдэлт намжаад байгаа ч манай улс идэвхтэй тэмцэж байна. НЭМХ, ЭМСЯ, ДЭМБ-аас нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог 18-30 насныхныг улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад хамруулах аяныг өнөөдөр эхлүүллээ. Уг арга хэмжээ энэ сарын 25-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Энэ хугацаанд 18-30 насныхан харъяалал харгалзахгүйгээр өөрт хамгийн ойр байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төв, явуулын цэгүүдэд очиж вакцинаа төлбөргүй хийлгэж чигчий хуруун дээрээ тусгай тэмдэглэгээ тавиулах юм байна. Өндөгний харшилтай болон жирэмсэн эмэгтэй­чүүд вакцин хийлгэхгүй.Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ Манай улсад 18-30 насны 600 мянга гаруй залуус байна. Энэ насныхныг дархлаажуулалтад бүрэн хамруулах нь улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаа тогтсон ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг ач холбогдолтой юм.

Дархлаажуулалтын цэгүүд ажлын өдөр 09:00-19:00, бямба гаригт 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэгэн сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэх хориотой. Нэмэлт дархлаажуулалтад орохын өмнө эмчийн үзлэг хийнэ” гэсэн юм.

Түүнчлэн 2-3 сартай хүүхэд улаанбурхан өвчин тусч байгаа нь эцэг эхчүүдийн дархлаа сул байгаатай холбоотой аж. Тиймээс залуусыг вакцинд бүрэн хамруулж байж улаанбурхан өвчний тархалтыг  зогсоож, халдварыг тэглэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа мэргэжлийн хүмүүс хэлж байв.

“Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатай 14 хоногийн аяныг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зохион байгуулж байгаа бөгөөд тус  байгууллагын захирал Б.Цогтбаатар “Нэмэлт дархлаажуулалтын аяны хүрээнд хийх улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцины зардлыг Засгийн газраас гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар авсан. Вакцин хийх явуулын цэгүүд хүн ам олонтой байгууллага, их дээд сургуулиуд дээр байршина. 1986-1998 онд төрсөн залуусын энэ вакцинд хамрагдалт бага байдаг учраас  дэгдэлтэд өртөмхий байна. 18-30 насны залуусыг вак­циндаа идэвхтэй хам­рагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг мэр­гэжлийн байгууллагууд уриалж байна” гэсэн юм.

Вакциныг дэлхийн 100 гаруй оронд нийлүүлдэг тул чанарт эргэлзэх хэрэггүй гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес онцолсон. Дархлаажуулалтын цэг байгуулах, орон даяар дархлаажуулалт хийх учраас 350 орчим сувилагчийг давтан сургалтад хамруулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12