Д.Нямхүү: Дархлаажуулалтад хамрагдсан 18-30 насныхны хуруун дээр тэмдэглэгээ хийнэ

2016-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

НЭМХ, ЭМСЯ, ДЭМБ-нын төлөөлөгчид орон даяар улаанбурхан өвчний дархлаажуулалт эхэлж байгаа талаар мэдээлэв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс зарим асуултад хариулт авлаа.

-Улаанбурхан өвчний  нэмэлт дархлаажуулалт хэд хоног үргэлжлэх вэ?

-18-30 насны залуучуудыг маргаашаас эхлэн 25-ныг дуустал Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Манай улсад нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүд буюу 18-30 насныхан 600 мянга гаруй байна. Тиймээс энэ насныхан вакцинд хамрагдсанаар улаанбурхан өвчний тархалтыг бууруулах, дахин дэгдэлт гарахаас сэргийлэх, дархлаажуулагдсан ээжээс дархлаатай нярай төрөх зэрэг ач холбогдолтой юм.

-Дархлаажуулалтын цэгүүдийг хаана байршуулах вэ?

-Хүн хамгийн их явдаг газар, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр байршуулна. Дархлаажуулалтын цэгүүд ажлын өдөр 09.00-19.00, бямба гарагт 09.00-17.00 цаг хүртэл ажиллана. Тиймээс залуус харъяалал харгалзахгүйгээр өөрт хамгийн ойр байгаа эмнэлэг, явуулын цэг дээр очоод вакцинаа төлбөргүй хийлгэх боломжтой.

-2-3 сартай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж байгаа нь эцэг эхчүүдийн дархлаа султай холбоотой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.  1986-1998 онд төрсөн залуусын вакцинд хамрагдах нь тааруухан байдаг учраас дэгдэлтэд өртөх нь элбэг. Тиймээс дархлаажуулалт 97-98 хувь байж дэгдэлт гарахаас сэргийлнэ. Энэ насны залуусын бүртгэлийг нарийн явуулсан.

-Ямар өвчтэй хүмүүс вакцин хийлгэхгүй байх ёстой вэ?

- Өндөгний харшилтай болон жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдахгүй. Тодруулбал, жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзана. Нэмэлт дархлаажуулалтад орохын өмнө эмчийн үзлэг хийнэ.

-Вакцины чанарыг хүмүүс сонирхох байх?

-Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын зардлыг МУ-ын Засгийн газар гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сан нийлүүлж байна. Вакциныг дэлхийн зуу гаруй оронд нийлүүлдэг тул чанарын тал дээр эргэлзэх зүйлгүй.  Дархлаажуулалтын цэг байгуулах, орон даяар дархлаажуулалт хийх учраас 350 орчим сувилагчийг  давтан сургасан.

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12