05 сарын 12-ны өдрийн зурхай

2016-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 12, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Найралт эх одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Хонь

Өчигдөр бүх ажлаа дуусгаагүй бол өнөөдөр хүндхэн байх төлөвтэй. Хамт ажиллагсадтайгаа эвтэй байж, байр сууриа бататга. Амьдралын өчүүхэн баяр баясгаланг ч нааштайгаар хүлээн авах нь өөдрөг байдлаа хадгалах хамгийн сайн арга. Энэхүү бүтээлч, азтай өдөр цуг байсан, хамт ажиллагч, найз нөхөд, гэр бүл, хүүхдүүддээ талархаарай.

Үхэр

Пүрэв гараг. Оюун санаа тогтворгүй тайван бус өдөр. Амьдралын эрч хүч доогуур байна. Та ердийнхөөс илүү гэр бүл, ахуйн асуудлаа хөөцөлдөнө. Магадгүй бүх ажил хэрэг тань бүтэлгүйтэж найдвар  тань нурах бололтой. Энэ нь сэтгэл санааг туйлын таагүй болгож гэр бүлийнхэндээ сонирхол  буурахад хүрнэ. Хэрэвээ уран бүтээлийн ажил эрхэлбэл аажмаар сэтгэлийн хөдөлгөөнөө дарж тайван болно. Хүүхдүүдээ ажилдаа татан оруулбал тэд хамтран ажиллахдаа таатай байх болно. Дотны хүмүүс ялангуяа хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаар. Зүүдээ мана. Бусдад зүүдээ бүү ярь.

Ихэр

Найзуудтайгаа ярилцаж, өөрсдийн хооорондох харилцаагаа сэргээхийг хичээ. Хэрвээ та яг одоо бизнесийн ажлаар хол явах гэж байгаа бол энэ аялал гайхалтай байх болно. Хайр дурлалын харилцаа зөвшилцөлд хүрнэ. Та хоёр хэрэв тусдаа амьдардаг бол хамт амьдрах талаар ярилцах хэрэгтэй. Та хоёр ямар асуудалд санал нэгддэг, маргаантай зүйлд хэрхэн хандаж, харилцан буулт хийдэг талаар олж мэдэхэд одоо л тохиромжтой үе. Өөрийн зүрх сэтгэлийг сонсож чадвал ирээдүйд маш их зүйл өгнө.

Мэлхий

Чөлөөтэй байдалд дуртай хүмүүсийн хувийн эрх чөлөө нь хязгаарлагдана. Үүнээс болж сэтгэл нь хямарч магадгүй. Ямар нэг зүйл хийх хэрэгтэйг мэдэж байвч яг юу хийхээ мэдэхгүй байдал гарч болох юм. Хэрэв та өнөөдөр жолооны ард суувал болгоомжтой байх хэрэгтэй. Замын хөдөлгөний дүрэм зөрчих, элдэв асуудал гарч болзошгүй. Явуулж буй үйл ажиллагаандаа шинэлэг сэтгэлгээгээр ханд. Ингэвэл хувийн амжилтаа ахиулах завшаан олдох болно.

Арслан

Пүрэв гараг. Мэдрэмж, туршлагаа хослуулж ажлын амжилтаа бүтээ. Зарим арслан уур уцаартай, сэтгэл зүй нь тогтвортой байх нь. Гэнэт огцом хийсэн алхам тань үр өгөөжтэй байхгүй л болов уу. Мэргэжил дээшлүүлэх нууцхан хүсэлтэй явдаг та гадаадын сургалт дамжааг сонирхоод үзээрэй. Шинэ зорилго зорилтод энэ өөрчлөлт их тохиромжтой. Гэр бүл хань ижилтэй бол хол явахгүй байхыг зөвлөж байна. Шийдвэр гаргах үедээ хадмуудаа ач холбогдол өгөөд хэрэггүй.

Охин

Өөрчлөлт бол амьдралын гол утга учир гэдгийг сана. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд аялалд яв. Хэрвээ оюутан сурагчид чухал шалгалтанд бэлдэж байгаа бол хариуцлагатай байхыг зөвлөе. Хэдийгээр бүтээлч чадвар өндөр байх хэдий ч ямар нэг төлөвлөсөн ажлаа хийж дуусгахад хүч шаардах бололтой. Хэрэв танд ямар нэг зүйл буруу санагдвал зөн совингоо сонс. Хэрвээ дарга тань ууратй байвал тэвчээртэй байж, аль болох инээмсэглэхийг хичээ.

Жинлүүр

Өөрийн авъяасаа илрүүлэх боломжоо бүү алд. Юмны ард битгий нуугд, нөлөө урагш тавь. Ажлын дараа дэлгүүрээр хэсэж дуртай зүйлээ худалдан авч сэтгэлээ баясга. Янз бүрийн чимэглэл, гэрийн эд хогшил худалдаж авснаар гэрээ үзэмжтэй болгохоос гадна. хайртай хүнээ баярлуулна.

Хилэнц

Завгүй өдөр болох төлөвтэй. Бараг л зугтмаар санагдах хэдэн ажил, асуудал гарна. Ажил дээр ч бас ар гэрт ч. Од эрхсийн нөлөөгөөр цугларалт эсвэл гэрийн ажлаас болж стресстэх шинжтэй. Тиймээс хойшоо нэг ухраад нөхцөл байдлыг шинээр харахыг хичээ, энэ нь сэтгэл санааны дарамтыг бууруулахад тустай. Хөрш зэргэлдээ гудамжаар алхал эсвл цэцэгт талаар аажуу уужуухан зугаал. маргадаан зөрөлдөөнөөс зайлсхийж, бодлоо цэгцэлж, эрч хүчээ сэргээ.

Нум

Шинээр эрч хүч олж авах,мэдлэгийн хүрээгээ тэлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхэд тааламжтай өдөр. Та өнөөдөр сэтгэл татам байдлаараа бусдыг гайхшруулах болно. Хувийн амьдралд гэнэтийн эргэлт гарахыг үгүйсгэхгүй. найдаж буй хүмүүс таны бодол, төлөвлөгөөг дэмжих тул, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээс битгий ай.

Матар

Пүрэв гараг. Зарим нэг санхүүгийн асуудлууд гарч ирж таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. та ажлаасаа хэсэг хөндийрч, найз нөхөдтэйгээ уулз. Та эдийн засгийн байдлаа тогтвортой болгож өөрийн хүссэн хэмжээндээ хүргэсэнээр илүү жаргалтай болно. Бизнесийн түншүүд чинь таны хийсэн өөрчлөлтүүдийг дуртай хүлээж авахгүй ч тэдгээр нь хамгийн шилдэг нь байх болно

Хумх

Хүсч буй зүйлээ авахын тулд өөдрөг үзэлтэй бай. Таны замд тааралдсан бүх хүний давуу талыг өөртөө тусгаж авахыг хичээ. Гэр бүлтэйгээ найрсаг харилцаатай байна. Хамаатан садны хүн танд үнэ цэнэтэй өвөө өвлүүлэхээр шийджээ. Таны амьдралд шинэ хүн эсвэл шинэ зүйл, шинэ орчин орж ирэх шинжтэй. Сөрөг, эмх замбараагүй хүмүүсээс болгоомжил. Та дараа нь асуудал үүсгэх магадлалтай таны хүч, чадвараас давсан бөгөөд цаг их үрсэн ажил хүлээж авч магадгүй.

Загас

Өнөөдөр тайван байж, цагийг сайхан өнгөрүүлж урагшил. Хэрвээ таны чухалчлан үзэх үзэл таны зөв бол та хичээл зүтгэлээ зориулан ямарч санг амархан, амжилттай байгуулж чадсанаар нөхөрсөг зөвлөгөө танд ирэх болно. Тиймээс ухаалаг байж сонсож,сурч, бичиж тэмдэглэ. Сонссон мэдээллүүд тань тус болж ирээдүйд бүр ашигтай байж ч мэднэ. Ажилтай хүмүүс жигүүртэй юм шиг л ажиллах болно.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

3 цаг 38 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

3 цаг 38 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

15 цаг 40 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

20 цаг 13 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

23 цаг 33 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин