Өнөөдөр болох үйл явдал /05.11/

2016-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

09.00 цагт:

  • МҮХАҮТ-аас Тайваний Хятадын Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллага (CIECA) -тай хамтран 15 дугаар ээлжит “Худалдаа, эдийн засгийн хамтарсан уулзалт”-ыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна.

10.00 цагт:

  • "UB ‎city" зочид буудал /19-ын үйлчилгээний төвийн урд/-ын хурлын зааланд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв" Олон Улсын ‎II ‎зөвлөгөөн болно. Утас: 99036015, 93143717
  • "Герман-Франц Улсад суралцсан анхны Монголчууд 1926-1930" Эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно.  Утас: 88080619

11.00 цагт:

  • "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг орон даяар 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аянг зохион байгуулах талаар ЭМСЯ, ХӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэл хийнэ.  Утас: 99124735, 99163638
  • Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн "Castle" ресторанд "Өнөр бүл, өнөө цагт" уран сайхны киноны хэвлэлийн бага хурал болно.
  • "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Тэшүүрийн холбооноос тэшүүрийн спортыг аварч, холбоогоо шинэчлэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт:

  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны "Г" танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн 2 дахь салбар буюу Мишээл экспо дахь үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Мишээл дэх төв нь төрийн 287 үйлчилгээг үзүүлэхээс гадна барилгын бүр төрлийн үйлчилгээ, орон сууцны бирж, барилгын материалыг нэг дор төвлөрүүлээд байна. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд оролцоно. Утас: 91040607

12.00 цагт:

  • Үндэсний Супер Лигийн 2016 оны улирлын аварга Альянс Тех Харцага болон мөн эмэгтэй супер лигийн аварга болсон Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн баг тамирчдад "Үндэсний аваргын бөгж" гардуулах ёслол "Шонхор" цамхагийн 12 давхарт болно. Утас: 88081047

15.00 цагт:

  • Тавдугаар сарыг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар болгон зарласантай холбогдуулан тус аяны хүрээнд бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажилладаг мэргэжилтнүүдэд зориулан "Бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчидтай ажиллах арга зүй, сэтгэлзүйн онцлог, хууль эрхзүйн орчин" сэдэвт шууд хэлэлцүүлгийг Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд зохион байгуулна.  Утас: 99608138
  • ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын бага чуулган, Монголын Анагаах Ухааны Академитай хамтран "Транс тосны хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн ач холбогдол" сэдэвт хэлэлцүүлгийг ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд зохион байгуулна.  Утас: 99045949

18.00 цагт:

  • Ганданлхавжама буюу " Богд ламын егүзэр" номыг Энэтхэгийн Балданбрайбун хийдийн Гоман дацангийн гэвш, лхаарамба Агваанцүлтэм бээр айлдана. Утас: 95952272, 11304838

Эх сурвалж:www.zms.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12