05 сарын 11-ны өдрийн зурхай

2016-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Өдрийн өнгө

Аргын тооллын 5 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 5, Өглөгт охин одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Хонь

Лхагва гараг. Эсэргүүцэл, шүүмжлэлд бэлтгэлтэй байж, баримт нотолгоо бэлд. Тэгснээр та өөрийн зөв болохыг нотолж чадна. Уулзалт, бизнесийн яриа хэлэлцээр хийх амаргүй. Эрүүл мэнддээ санаа зовж байвал үзлэгт ор. Эрт өвчнөө эмчилснээр амархан үр дүн гарна. Гэр бүлийн нэг эсвэл хамаатан эмнэлэгт хэвтэж магадгүй, тэдэнд чадахаараа тусал.

Үхэр

Эрч хүчээр дүүрэн байдал тань бүтээлч хандлага бий болгоно. Хайрын тухай ном зохиол унш. Эсвэл хүндэтгэж явдаг хэн нэгэнтэйгээ уулзах, романтик хөгжим, жүжиг үзэх зэргээр гайхалтай амарч болно. Одод эрхэсийн тохиол бүх зүйл бүтэмжтэй болохыг харуулж байна. Гүн ухаан сонирхогчдын уулзалтанд очсоноор танд таатай мэдрэмж төрүүлнэ. Биеэ тоосон байдлаа дарж чадвал энэ өдөр таны хувьд нөхөрсөг хөгжилтэй өнгөрөх болно.

Ихэр

Нэгэн хэвийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээ. Шинэ адал явдалтай нүүр тулахаас битгий ай. Өөрөө хэлбэл та түр зуур ч болов бүх зүйлээс хол байхыг хүсвэл  яг одоо аялалаар явахад хамгийн тохиромжтой үе. Интернэтээс сонирхолтой аялалын талаар мэдээлэл авч, ер бусын газар нисэх онгоцны хямд тийз захиал. Албан газрын хов жив таныг залхаах болно. Хэрвээ нэр төрөө алдахыг хүсэхгүй байгаа бол хов жив таригчдаас холхон бай.

Мэлхий

Лхагва гараг. Ажил хийдэх хэцүү юм шиг санагдаж магадгүй. Өмнөө тавьсан зорилтоо биелүүлэх бломж завшаан тохиолдох учраас удаан хүлээж буй найдвар, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хичээ. Одоо байгаа хөрөнгө санхүүгийн байдлаа дахин хянаж үзэх шаардлагатай тул мөнгөө хэтрүүлж үрэхгүй байх нь чухал. Банкний зээл, кредит картны зээлээ байнга хяна. Энэ нь орлого зарлагагаа хянах сайн арга зам байх болно.

Арслан

Урам зоригоор ажлаа хийж эхэлж байгаа нь сайшаалтай. Ахиц дэвшилд одоо л сэтгэл хангалуун байна. Эсрэг талаас ирэх гэнэтийн саналыг сайтар тунгаан бод. Амьдралд таны өөрчлөлт шинэчлэл авчрах эсэх, найз нөхөд хамтын ажиллагаа багтсан эсэхийг тодруулж мэд. Тэдний дунд ямар байр суурьтай байх эсэх нь хамгийн чухал. Хэт их хөөрсөн, яаруу сандруу байдал дарамт өгөхөөс гадна биеийн амрыг харах гээд байдаг занд сургаж магадгүйъ

Охин

Ажлын нөхцөл байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаарал хандуулах цаг болжээ. Таны ажлын багаж хэрэгсэл орчин таны ажлын үр бүтээлийг нэмэгдүүлж чадаж байгаа эсэхийг судалж мэд. Зарим нэг нь сонгосон ажлынхаа талаар дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Хамт олон удирдлагатайгаа найрсаг харилцаа тогтоо. Та эрүүл мэнддээ анхаарч эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглэн, архины хэрэглээгээ багасгаж сайн унтаж амрахыг хичээ.

Жинлүүр

Лхагва гараг. Та хайртай хүнээсээ магтаал, баярын үг сонсч, гэнэтийн бэлэг авах болно. Энэ өдөр маш азтайгаар эхэлнэ. Та хүүхдүүддээ маш их хайртай ч битгий их эрхлүүл, тэднийг энэ сард аюулгүй байлгахын тулд их хүч шаардагдана. Хуучин ажилтан та хоёрын хооронд шинэ хайрын түүх цэцэглэнэ. Гэр бүл, найзуудын тань сөрөг өөрсдийнхөө айдсыг тань руу илгээж байна. Өөрийн тань эерэг шударга зан чанар таны амьдралын маш  том хуудас болж чадна. Хүн болгон чамтай дотно байхыг хүснэ. Гэвч зөвхөн хайртай хүнтэйгээ л хамт үлд.

Хилэнц

Өнөөдөр бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлнэ. Олон нийтийн өмнө илтгэл тавих байх. Одоо сар таны гэрийн дотоод ажлыг илтгэдэг хумхын орд руу шилжих тул ихэнх хилэнц оройг гэртээ өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Ирэх амралтын өдрүүдээр төлөвлөгөө зохиож, гэр бүлтэйгээ илүү дотносохыг хичээ. Бусад хүний алдаа, хачин аашийг тэвчих тэвчээр бараг алга,тиймээс танай гэр бүлийн асуудлыг зохицуулдаг хэн нэгэнд бүхнийг даатга.

Нум

Хувийн амьдралдаа гарах томоохон өөрчлөлтөнд бэлд. Хэрэв энэ өдөр танилцсан хүн таны сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Учир нь өнөөдөр та заяаныхаа ханьтай учрах магадлал өндөр байгааг од эрхэсийн  байрлал харуулж байна.  Хэцүү байсан ч жижигхэн төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход яг тохирсон өдөр. Хэдий тийм боловч та бүрэн дуусгачихаад дараагийнхийг нь эхлэх хэрэгтэй гэдгээ санаарай.

Матар

Өнөөдөр таны төсөөлөл, уран сэтгэмж нэмэгдэнэ. Зохиол туурвидаг зурдаг,хөгжим бичдэг матрынхан өөрийнхөө чадварыг бүтээлчээр илэрхийлж оргилд хүрнэ. Хэрэв урлагийн хоббитой бол ирж буй амралтын өдрүүдэд өөрийн сонирхлыг дага. Гайхамшигтай үргэлжилсэн үгийн зохиол бичих хөгжим бичих онгод маш өндөр байх ба шилдэг бүтээл туурвих боломжууд ирнэ.романтик харилцаанаас өөртөө тохирох төгс нэгнийг олно.

Хумх

Лхагва гараг. Сансар огторгуйд олон зүйл болж байна. Зөрчилт үйл ажиллагаанаас болж уур хилэн бадрах төлөвтэй. Ямар шалтгаанаас болоод та уурлаад байгаагаа шалгаарай. Бусдыг буруутгаад ч таны сэтгэл санаа дээрдэхгүй. Сар хумхын орд дээр байрлаж байна. Эргэн тойрны хүмүүс таныг дэндүү муухай ааштай гэдэг бол өөрийгөө хөндлөнгөөс харахыг хичээ. Өөрийнхөө төлөө ямар нэгэн юм хий, өөрийгөө амар тайван байлга.

Загас

Шинэ өдөр эхэлж байгаа тул та урам зориг, төсөөлөн бодох чадвараар дүүрэн байна. Мөрөөдлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Өөрийн энэ байдлаа хянахгүй бол эргэн тойрны хүмүүс тань танд бага зэрэг санаа зовно. Та татгалзаж чадахааргүй олон саналаар дарагдах болно. Хэдийгээр юм бүхэн саадгүй байхгүй ч тааварлаж байсан боломж бололцоо тань ирэх сайхан цаг. Өнөөдөр та нийгмийн болон материаллаг зүйлээ нэмэгдүүлэх хандлагатай.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг UB лавлах 1617-оос авна уу.

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

6 цаг 52 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

12 цаг 25 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

12 цаг 25 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин