
Т.САЙХАН
Богд уулын арын 17.1 км авто замд хийх гэрэлтүүлгийн ажлын гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Тус замд нийт 536 ширхэг гэрэлтүүлэг хийх бөгөөд “ДМТМ” компани Яармагийн гүүрнээс Зайсан, Их тэнгэр, Ривер бич хүртэл 8.4 км авто замын 240 ширхэг гэрэлтүүлэг хийнэ. Одоогоор цахилгааны тэжээлийн 1.8 км кабель шугамын шуудуу ухах ажлыг трассын дагуу хийж байгаа юм. Гэрэлтүүлгийн тэжээлийн кабелийн шуудууг эхний хоёр км-т ухаж, шонгийн суурийг бэлэн болгожээ. “Гэгээн цайдам” компани нь Баянзүрхийн товчоо талаас эхлэн 270 ширхэг шонгийн суурь суулгаж, цахилгааны тэжээлийн агаарын шугамыг татаж дуусгажээ. Мөн Богд уулын арын замд 32 метр туузан хашлагыг шинэчлэн сольж, бетонон түмбэ шинээр суулгахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn