Г.Уянгад ирсэн ил захидлын учиг юу байв

2016-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэнэт гарч ирж, тус намын даргаар  УИХ-ын гишүүн Г.Уянга сонгогдсон нь хүмүүсийг багагүй хугацаанд гайхшаруулав. Гэтэл намын дарга болж  мандаж явсан түүнд  Цагдан хорих 461 дүгээр ангиас учир битүүлэг захидал ирснээр хэрэг явдал улам л ээдрээртэй болж байна. Тодруулбал, залилангийн хэргээр хоригдож байгаа гэх Ц.Баянбилэгээс  өр нэхсэн захидал илгээсэн юм.  Захидалд дурдсанаар бол Г.Уянга, Х.Баттулга нар их хэмжээний мөнгө зарцуулан байгуулсан намыг зүгээр дээрэмдээд авчихсан бололтой. Бүр намын үүсгэн байгуулагчийг шоронд хийлгээд намыг булаасан гэж хардаж байгаагаа Ц.Баянбилэг бичжээ. Гэхдээ Г.Уянгад ирсэн ил захидлын цаад учир юу вэ гэдэг сонин. Нөгөө талаас нь харвал Г.Уянга, Х.Баттулга нарын нэр хүндийг унагаах гэсэн оролдлого ч гэж харж болохоор. Эсвэл улс төрийн өөр учир зорилготой байж ч магадгүй.

Уг захидалд “

2015 онд "Тусгаар тогтнол Эв нэгдлийн нам"-ыг өөрийн найз Ц.Баттөртэй нийлэн байгуулчихаад байхад Г.Уянга ирж уулзсан. Г.Уянга "Би АН-ыг баахан муулчихсан учраас орж болохгүй. МАН бол хүлээж авахгүй. МАХН явцгүй болчихлоо" гэсэн. Миний хувьд "Би энэ намыг байгуулах гэж асар их мөнгө гаргасан. Тэр мөнгөнөөсөө болоод өрөнд орчихлоо" гэж үнэнээ хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга "Тэгвэл чи намаа зарчих" гэсэн. Эндээс л Баттулгатай уулзах шаардлага гарсан. Баттөр бид хоёр Баттулгатай уулзахад "Наад намыг чинь 500 сая төгрөгөөр авья" гэсэн. Гэтэл Х.Баттулга, Г.Уянга нар хэлсэндээ хүрсэнгүй. Бүр намайг хамгаална, шоронд оруулахгүй гэсэн амлалтаасаа буцлаа. Х.Баттулга хэн хэн гэдэг шүүгчийг өөрийн болгосон таньдаг тухайгаа ярьж байсан. Энэ удаа нэрийг нь дурьдсангүй. Мөн хэрхэн төр засгийн эрх авах, хаана хэрхэн хар пиар хийлгэдэг, хувьсгал хийх яриатай проткол надад бий шүү. Яг үнэндээ "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам"-ын даргын суудлыг Г.Уянга өг гэж өдөр шөнөгүй шаардсаар байгаад авсан. Би намын даргын суудлаа өгөөд харих замдаа цагдаад баригдан Цагдан хорих ангид хүргэгдсэн билээ. Намайг цагдаад баригдана гэдгийг мэдэж байсан бололтой. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Уянга , Х.Баттулга нар намайг шоронд хийн намыг минь булаан авсан гэж хардахад хүргэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Уянга яагаад энэ намыг үүсгэн байгуулсан Ц.Баянбилэг, А.Баттөр нарыг дурсахгүй байгаа юм бэ. Тиймдээ тулсан бол Шударга үнэний дүр эсгэгч Г.Уянга та миний байгуулсан "Тусгаар тогтнол Эв нэгдлийг нам"-ыг буцаан өгнө үү. Мөлхөж буй хүүгээ харж чадахгүй мөглөнд тарчилж яваа намайг Г.Уянга та эвгүй тонгорлоо. Намыг минь салгах гэж наалдаж явсан гэдгийг сая мэдлээ. "Тусгаар тогтнол, Эв нам"-ын гишүүд ээ эзэн нь эзгүй үед гэрт нь орж суучихаад улс төр ярих эвгүй биш гэж үү. "Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам"-ын эхний арван гишүүн нь миний найзууд бий. Тэд нарыг минь хүртэл ад үзээд хөөж туужээ. Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй учраас энэхүү захидлыг бичлээ. Г.Уянга гишүүн та ард түмэндээ хайртай, тэднийхээ төлөө үхэхэд бэлэн гэдэг” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12