ФОТО: “Гэгээн муза-2016” наадмаас хийсэн сурвалжлага

2016-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Театрын урлагийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын ариун тайзнаа болж, шилдгүүд тодорлоо. Энэ жилийн “Гэгээн муза-13” наадамд олон улсын болон хот, орон нутгийн 34 бүтээл ирснээс сүүлийн шатанд 17 жүжиг тунан үлдэж драмын урлагийн дөрвөн төрөлд өрсөлдөн Гранпри шагналын эзнээ зарлалаа.


“Гэгээн муза” академийн санаачлан зохион байгуулдаг энэхүү наадмын хамтран зохион байгуулагчаар УДЭТ, БСШУЯ ажилласан юм. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус наадмын тайзнаас урлаг, соёлын одон уран бүтээлийн дээжээ түүвэрлэн хүргэж, үе үеийн уран бүтээлч, залуус тайзнаа хөтлөн хүргэсэн юм.

Театрын урлагийн охин тэнгэр Гэгээн музаг хоймортоо залсан энэхүү наадмын тайзыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга дэлхийн алдарт зохиолч У.Шекспирийн  “Ромео Жульетта” жүжиг 6 муза авсан амжилтаараа эзэгнэсэн билээ. Тэд “Гэгээн муза-13” наадмын Гранпри шагналыг хүртсэн, “Алтан цом”, таван сая төгрөгийн эзэн болсон юм. Наадмын Гранпри шагналыг энэ жилээс эхлэн БСШУЯ бүрэн хариуцахаар болсон бөгөөд БСШУ-ын сайд Л.Гантөмөр тайзнаа УДЭТ-ын уран бүтээлчдэд Гранпри шагналыг гардуулсан өгсөн билээ.

“Гэгээн муза” наадмын голлох төрөл болох “Драмын шилдэг бүтээл”-ийн төлөө Монгол, Буриадын найруулагчид нэг бүтээлээр буюу  чин үнэнч хайрын бэлэг тэмдэг болсон У.Шекспирийн алдарт  “Ромео Жульетта” жүжиг, Дархан-Уул аймгийн Залуучууд театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг хүч үзсэн билээ.



Драмын жүжгийн төрөлд
         “Ромео & Жульетта” /УДЭТеатр/
         “Ромео & Жульетта” /ОХ-ны Буриад улс Хоц.Намсраевын нэрэмжит ДУАТеатр /
         “Хайрыг хайрла” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/ өрсөлдсөнөөс

Шилдэг найруулагч
         Н.Наранбаатар                   “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг тайзны зураач
         Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат           “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч
         Анастасия Дружинина, Сойжин Жамбалова “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
         Б.Шинэбаяр                         “Ромео & Жульетта”  жүжгийн Ромеогийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр
         О.Дөлгөөн                            “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
         С.Болд-Эрдэнэ                    “Ромео & Жульетта”  жүжгийн Лоренцо ламын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
         Ж.Оюундарь                         “Ромео & Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд

         “Оройн дээд” /ҮДБЭЧуулга/
         “Гэгээн тамлан” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/
         “Дуун хэлхээ” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/
         “Надад үлдсэн найз” / “Анир” студи/
          “Тэмээт нутгийн шинэ тууль” /БНХАУ-ын ӨМӨЗОроны Зүүн Сүнэд хошууны Улаан мөчир/ өрсөлдсөнөөс

“Шилдэг жүжгийн зохиолч”
         Б.Лхагвасүрэн                     “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг найруулагч
         З.Далай                                 “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг тайзны зураач
         Д.Ганболд                             “Оройн дээд” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч
         М.Бирваа                              “Оройн дээд” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
         П.Баярмагнай                     “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр
         П.Одонтунгалаг                   “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
         Б.Батмэнд                            “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
         С.Эрдэнэцэцэг                    “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд
         “Мял Богдын намтар” /УХТеатр/
         “Петр Пен ба далайн дээрэмчид” /Орхон аймгийн ХЗТеатр/
        “Мөнхийн галт цэцэг” /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/ өрсөлдсөнөөс

Шилдэг жүжгийн найруулагч
         М.Ариунтуяа                        “Мял Богдын намтар” жүжгээр

Шилдэг тайзны зураач
         О.Баярмагнай         “Мөнхийн галт цэцэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр
         Ц.Цэрэндорж                      “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр
         Н.Очирпүрэв                        “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр
         Д.Батмөнх                “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

Нэг хүний жүжгийн төрөлд
         “Хатагтай Капульетта” /Монгол/
         “Хүүхэлдэйн өчил” /Монгол/
         “Эр өндөг” /Монгол/
         “Бие сэтгэл” /Монгол/
         “Өвгөн тэнгис хоёр” /ОХ-ны Буриад улс/
         “Кирилов бурхан” Грек/
         “Новоченто” /Орос/
         “Өмнө ба хойно” /Польш/
         “Эдит Пиаф” /Герман/ өрсөлдсөнөөс

Шилдэг зохиолч
         П.Батхуяг                                                      “Эр өндөг” жүжгээр

Шилдэг найруулагч
         Олег Юмов                                                   “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Шилдэг тайзны зураач
         Б.Бат-Өлзий                                                            “Эр өндөг” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин
         Г.Номун                                                         “Хатагтай Капульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин
         Баста Цыденов                                           “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Тусгай Гэгээн муза шагналын эзэд
Шилдэг хүүхэд оролцоотой бүтээл
         “Оддын хүүхэд”                                “ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол үндэсний сургуулийн уран бүтээлчид

Шилдэг залуу уран бүтээлч
         Матевз Новак /Польш/                              “Өмнө ба хойно” моно жүжгээр

Хүндэт Гэгээн муза
         Ардын жүжигчин Ж.Лхамхүү
         Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Энхтуяа      

Шүүгчдийн тусгай Гэгээн муза
         “Тэмээт нутгийн шинэ тууль”                             БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн Сүнэд хошууны “Улаан мөчир”-ийн уран бүтээлчид тус тус шалгарлаа.

Эх сурвалж: www.polit.mn  

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

8 цаг 37 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

14 цаг 10 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

14 цаг 10 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Өчигдөр 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин