Ц.Даваасүрэн: Цэргүүдийн алба хаахыг зогсоох биш нас барсан шалтгааныг тодруулах чухал

2016-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2016.05.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр “Би Хууль зүйн сайдад хандан, Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид амь эрсдсэн цэргүүдийн талаар асуулга тавьсан. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын мэдээллийн сонсохоор хаалттай хуралдаж байна. Асуулгын зорилго бол тус анги нэгтгэлд Хөвсгөл аймгийн цэргүүдийг алба хаах явдлыг зогсоох биш харин цэргүүдийн нас барсан шалтгааныг тодруулж, цаашид гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар ярилцах юм. Тиймээс уг асуудлыг хаалттай хэлэлцэх шаардлагагүй гэж би үзэж байна" хэмээн мэдээлэл хийх үеэрээ онцлон тэмдэглэв.
Хэвлэлийн хурлын төгсгөлд сэтгүүлчид Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас энэхүү мэдээлэлтэй холбогдуулан тодруулга авлаа. Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэлэхдээ, энэ асуудал Төрийн нууцын жагсаалтад байдаг, тиймээс хаалттай хэлэлцэх хуультай учраас хуулийн дагуу асуудлыг хэлэлцлээ. Бидний хувьд төрийн ажлыг хууль, журмын дагуу явуулж байна. Хэн нэгэн хүний хүсэлтээр асуудлыг нээлттэй, хаалттай хэлэлцэхийг бид шийддэггүй. Нууцад хамаарах асуудлыг хуулийн хүрээнд хаалттай горимоор хэлэлцдэг. Улсын Их Хурлын гишүүний асуулгын дагуу холбогдох мэдээллийг хүргүүлж, хуулийн хүрээнд мэдээлэл хийлээ гэсэн болохыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12