Хөшигийн хөндий хөтлөх замтай боллоо

2016-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэллээ. Төв аймгийн Бөхөгийн даваанд болсон авто замын бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцохоор Монгол Улсад ирсэн БНХАУ-ын Худалдааны сайд Гао Хучөн, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад төлөөлөгчид оролцлоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд бүтэц, замын салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байна. 1938 оноос 2012 он хүртэл 74 жилийн хугацаанд нийт 2964 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бол 2012 оноос өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж 3405 км зам барьж ашиглалтад орууллаа. Энэ онд шинээр 1535 км зам, 1346 м төмөр бетон гүүр барина. Эдгээр оолн бүтээн байгуулалтуудын онцлох бүтээн байгуулалт нь Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны замын бүтээн байгуулалт юм гэдгийг онцоллоо.  

Монгол Улсын түүхэнд анх удаа хурдны зам барих гэж байна. Анхны хурдны зам Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбож, зорчигчдын хамгийн их явдаг замын нэг болно. Шинэ хурдны зам баригдсанаар Монгол Улсын авто замын хөгжилд шинэ хуудас нээгдэж, шинэ стандарт тогтож, шинэ технологи нэвтэрнэ. Дараа дараагийн шинэ хурдны замуудын эхлэл нь болж байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг авто замын барилгын ажлын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

 Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 3 чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхнийх нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам юм. Авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12