Орлогоороо Г.Батхүү дахин тэргүүлж, Ж.Энхбаяр удаалав

2016-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ГАН

Албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн байдлыг Төрийн мэдээлэл эмхэтгэлийн өчигдрийн дугаарт нийтэлжээ. Энэ удаа нийт 220 мэдүүлэг гаргагч болон тэдний гэр бүлийн гишүүдийн 2015 онд олсон орлого, эзэмшилд байгаа орон сууц, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар, үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэл, авлага, зээл зэрэг мэдээллийг нийтэлсэн байна. Эндээс орлого, машин, орон сууцны тоо зэргээр тэргүүлж буй баян гишүүдийн мэдээллийг тоймлов.

Төрийн гурван өндөрлөгийн хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нийт орлого 88 сая 233 мянга, УИХ-ын дарга З.Энхболдынх 48 сая 816 мянга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийнх 33 сая 401 мянга байна. Ерөнхий сайд ганц машинтай бол нөгөөх хоёр нь хувьдаа машингүй гэж мэдүүлжээ. Харин Ерөнхий сайд малгүй бол УИХ-ын дарга 13 сая төгрөгийн үнэ бүхий малтай, Ерөнхийлөгч 31 сая 700 мянгаар үнэлсэн мал бүртгүүлжээ.

УИХ-ын 76 гишүүнээс хамгийн их орлоготой нь Г.Батхүү. Тэрээр өнгөрсөн жил хөрөнгө орлогоороо тэргүүлсэн бол энэ жил ч бас 5.7 тэрбум  төгрөгийн орлогоор баян түшээдийн нэгдүгээрт бичигдлээ.  Түүний дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 4.2 тэрбум төгрөгийн орлогоор удаалжээ. Тэдний араас УИХ-ын гишүүн С.Бямбацогт дөрвөн тэрбум, Сү.Батболд 2.9, М.Зоригт 1.5, Б.Чойжилсүрэн 1.3, Д.Зоригт 1.3 тэрбум төгрөгийн орлогоор баячуудын жагсаалт үргэлжилнэ.

Харин олон гишүүн хувьдаа машингүй гэж мэдүүлсэн бол хамгийн олон машинтай нь Б.Наранхүү. Тэрээр нэг тэрбум 185 сая төгрөгөөр үнэлсэн зургаан машин мэдүүлжээ.

Орон сууцныхаа тоогоор С.Одонтуяа гишүүн хамгийн эхэнд бичигдэв. Тэрээр таван орон сууцтай гэж мэдүүлсэн бол Л.Гантөмөр, Ё.Отгонбаяр нар тус бүр дөрвөн орон сууцтай гэжээ. Бусад нь гурав ба түүнээс цөөн аж.

Малынхаа тоогоор сүүлийн хэдэн жил манлайлж буй мянгат бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнд  430 адуу, 60 үхэр, хурдан удмын адуу 20, ямаа 400, хонь 3000 бий.

Энд нэг зүйлийг онцлоход мэдүүлэг гаргагчдын гэр бүлийн гишүүдийн нийт орлогыг авсан бөгөөд УИХ-ын гишүүдээс Ш.Түвдэндоржийн гэр бүлийн орлого нийт 604 сая 600 мянга байгаа нь бусдаасаа хамгийн өндөр дүнтэй гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12