Ж.Баяндалайн хорт хавдрын онош

2016-05-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Гэхдээ би итгэл төгс байна-

Б.ГАНТӨГС

Энэ хүн оношилгоонд орохоос өмнө өөрийгөө цоо эрүүл гэж бодож явсан юм. Гэтэл нэг л өдөр амьдралдаа сонссон хамгийн аймшигтай мэдээтэйгээ улаан халз нүүр тулжээ. Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэтийн иргэн Ж.Баяндалай гуай ходоодны хорт хавдартай. Хорт хавдар ходоодноос гадна уушгинд үсэрхийлсэн. “Би хэзээ ч өөрөө, сайн дураараа урьдчилан сэргийлэх үзлэгт орохгүй байсан. Хорт хавдар гэдэг өвчин намайг яагаад ч дайрахгүй, тойроод гарах юм шиг бодож явлаа” гэж тэр хэлсэн юм.

Хавдрыг хүнд өвчин гэдгийг дуулж л явсан, мэдэж л байсан. Гэвч хүний биед хүндрэл өгч байж л илэрдэг юм байх гээд тоохгүй явжээ. Харин оношилгоо шинжилгээ өгөөд ингээд илэрчихнэ гэж бодсонгүй. Хэн ч тусч болно гэдгийг мэдэх хэр нь өөртөө нялзааж бодож байсангүй гэж Ж.Баяндалай хэмээх энэ эгэл эр өгүүллээ. Ердөө хагас сарын өмнө ходоодны хорт хавдартай гэсэн онош сонссон Ж.Баяндалай гуай ч, хүүхдүүд нь ч маш их сандарчээ. Эхнэр нь “Хавдар туссан” гэх мэдээг анх сонсоод өвгөн маань үнэхээр хүнд байсан. Нүд нь бүлтэгнээд дуугарч чаддаггүй. Би ч бас их балмагдсан. Дуу ч гарч чадахаа байсан. Үнэхээр хүнд, үгээр хэлэхийн аргагүй” гээд санаа алдлаа.

ГОК-ийн засвар механикийн заводод 20 жил ажилласан Ж.Баяндалайг үйлдвэрийнхэн нь андахгүй. 2005 онд хөнгөн зэргийн цус харвалт болж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт орсон ч хавдар гэх аюулт өвчин тээж яваа гэж даанч сэжиглэсэнгүй. Онцын зовиур илэрч мэдэгдэлгүй, хааяадаа гэдэс нь дүүрч, цанхайна. Тэр үед нь шингэн зүйл уугаад зүгээр болчихдог байж. Манай эрчүүдийн нийтлэг, хэнэггүй зан.

Эрдэнэт үйлдвэр маань нийт ажиллагсад, түүн дотроо ахмад ажиллагсдаа ч орхиж марталгүй эрүүл мэндэд нь анхаарч байдаг юм. Тэрний хүчинд л өвчнөө оношлууллаа. Би нийтдээ 20 гаруй төрлийн шинжилгээ өгсөн. Чихний сонсгол хүртэл шалгасан. Анх дурангийн шинжилгээнд орохдоо ах нь дуртай байгаагүй. Гэтэл дуранд харуулсны дараа тэр айхтар өвчин ходоодонд үүсээд, уушгинд нөлөөлсөн байгааг мэдлээ. Үнэхээр хүнд байсан. Таньдаг мэддэг хүмүүсийн маань хавдар тусаад яаж өвдөж шаналж, зовж байсан нь бодогдоод хэцүү юм билээ. Надтай хамт хавдартай дөрөв таван ч хүн саяын үзлэгээр илэрсэн гэж Ж.Баяндалай хэлэв.

Гэхдээ манай сурвалжлагын баатар өөрийгөө азтай хүн гэж байгаа. Яагаад гэдгээ тайлбарлан тэр ингэж ярьлаа.

Өвчин хүндрээгүй байхад нь амжиж илрүүлж чадсан маань ёстой ус уух хувьтайнх юм болов уу даа. Эмч нар амь насанд хүрчихээр хүндрээгүй юм байна гэхэд л жаахан тайвширсан. Би ганцаараа энэ аюулт өвчнөөр өвдсөн биш. Гэхдээ хүмүүст сануулахад 40-өөс дээш насныхан дурангийн оношилгоонд орж байх хэрэгтэй юм байна. Түүнээс зовиур шаналгаагаар илэрдэг өвчин биш юм байна. Зовиур илрэх үед  үе шат нь хожимдсон байх болов уу. Тэгэхээр би энэ оношилгоонд орж өвчнөө эрт илрүүлсэндээ тун их баяртай байгаа. Энэ эмнэлгийн хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, бас мундаг чадварлаг эмч, мэргэжилтнүүдтэй гэлээ.

Түүний ярианд гарсан эмнэлэг бол Эрдэнэтэд дөнгөж үүдээ нээж байгаа “Медипас” эмнэлэг. Эмчилгээ оношилгооны орчин үеийн ийм эмнэлэг орон нутагт анхных. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар барьж, Япон улсын эмч нарын баг удирдлагад нь ажиллахаар болжээ. Тоног төхөөрөмж, менежмент, эмч удирдлагын баг бүрэлдхүүнээс нь болоод Эрдэнэтийнхэн “Медипас”-ыг манай япон эмнэлэг хэмээн нэрлэх болж. Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  саяхан ирэхдээ “Танай аймагт Монгол Улсад байхгүй тоног төхөөрөмжтэй “Медипас төв эмнэлэг” байгуулагдлаа. Энэ эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн Орхон аймгийн иргэн хэн ч бай хамгийн түрүүнд нэгдүгээр зэргийн хөнгөлөлт эдлэх ёстой гэж Японы талын баг ярьж байна. Үнэхээр эхний ээлжинд танай аймгийн иргэд илүү хүртээмжтэй, хурдан шуурхай хэлбэрээр энэ эмнэлгийн үйлчилгээг авах ёстой” гэжээ.

“Медипас” эмнэлэгт Эрдэнэт үйлдвэрийн 6000 ажилтан, дээр нь хувь тогтоолгосон 460 гаруй, үйлдвэрээс өндөр насны тэтгэвэрт гарсан 1780 хүн буюу нийт 8000 гаруй хүнийг эхний ээлжинд үзлэг оношилгоонд хамруулсны нэг нь манай Ж.Баяндалай.

Эрдэнэт үйлдвэрийнхээ буянд оношилгоонд нэг ч төгрөг зараагүй. Оношилгоог үнэгүй хийлгэсэн. Гадуур ходоодны MRI л гэхэд 360 мянган төгрөгийн өртөгтэй юм билээ. Үйлдвэрийн бүх ажилчдыг үнэ төлбөргүй оруулж байгаа. Багцаагаар тооцоход нэг хүнд багадаа сая гаруй төгрөг зарцуулж буй болов уу гэж тэр ярьж байна.

“Медипас” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл  мэндийг  хамгаалах албаны дарга Т.Мягмарсүрэнгийн хэлж байгаагаар “Урьдчилан сэргийлэх үзлэгийн төв  жилд 10 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай. Урьдчилан сэргийлэх үзлэг явуулдаг япон эмнэлгийн аргачлал удирдамжийн дагуу анх удаа монголчууддаа үйлчилж байна”. “Товчхондоо Монголд хамгийн сүүлийн үед нэвтэрсэн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр та оношлуулна” гэж тэр нэмж хэллээ. Ийнхүү эмчилгээ оношилгоонд Сөүл, Бангкок руу урсдаг сая сая долларыг хэмнэж, эх орондоо эрүүл саруул болох боломжийг Эрдэнэт үйлдвэр нээж өгч байгаа юм.

Харин манай Ж.Баяндалай ходоодны хавдраа Эрдэнэтийнхээ шинэ эмнэлэгт дурангаар авахуулахаар зэхэж байна.

Хүмүүс гадаадад яв, лам, бөөд үзүүл гээд янз янзын л юм зөвлөж байна. Гэхдээ би Монголдоо, Эрдэнэтдээ, энэ эмнэлэгтээ эмчлүүлнэ гэж шийдсэн. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, эмч нарын чадварт найдаж байгаа. Эртхэн оношлуулж, өвчтэй эсэхээ мэдэж аваарай гэж хүмүүст захиж хэлэх байна. Хэрвээ урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүйсэн бол би хэзээ ч сайн дураараа үзүүлэхгүй байх байсан гэж тэрээр уншигчдад маань захисныг дамжуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

18 цаг 26 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12