05 сарын 08-ны өдрийн зурхай

2016-05-08
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аргын тооллын 5 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 2, Чөлөөт эх одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Хонь

Ням гараг. Амьдрал боломж, бололцоогоор дүүрэн. Өөдрөг байдал бусдад сайнаар өнлөөлдөг учраас таны гайхалтай санааг нааштай хүрээн авах хүмүүстэй цагийг өнгөрүүл. Ах дүүс туслах тул тулгарсан асуудлаа тэдэнтэй хуваалцаж ярилцан, амьдралын туршлагаас нь сургамж ав. Тушаал дэвшиж, цалингаа нэмүүлэхийг хүсвэл сайхан харагдахын зэрэгцээ боломжийн тодорхойлолт , өө сэвгүй намтартай байх хэрэгтэй.

Үхэр

Ням гараг. Ажилдаа хэт улайрах, ачаалал шаардсан том төсөл таны хүчийг барж, эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хамт олныхоо санаа бодлыг сонсолгүй бүхнийг өөрийнхөөрөө шийдэх нь түншүүдтэйгээ харьцах тогтвортой харилцаа итгэлцлийг эвдэнэ. Биеийн хүчний ажил, эрсдэлтэй үйлдэл цахилгаан багажтай ажиллахаас татгалз. Гэмтэл авах магадлал өндөр байна. хайртдаа анхаарал тавь. Амжилтанд хүрэхийн тулд тайван хэрсүү байх шаардлагатай.

Ихэр

Таатай үйл явдлууд тохиолдож таныг аз жаргалтай бүтээлч байхад нөлөөлнө. Хэдийгээр өчигдөрөөс хойш бизнесийн асуудлаа хойшлуулаад байсан ч гайхалтай боломж гарч ирэх болно. Таны дур булаам байдал бусдын сэтгэлийг татах болно. Бизнесийн харилцаа тогтоох нь ирээдүйд ашигтай. Өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч магадгүй. өөрийгөө сэргээхийг хүсвэл найзуудтайгаа ярьж зөвлөлд. Хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Гэр орноо тохижуулж өөрчлөхийг хүсч магадгүй. Өөрийгөө сэргээж, гэр орноо засаж янзал. таны цаашдын ажилд эерэгээр нөлөөлнө.

Мэлхий

Ням гараг. Дахиад л тэвчээргүй байдал, түгшүүртэй уур амьсгал зонхилж байна. Зарим үед огцом үйлдэл, түргэн зан гаргах бололтой. Ингэхгүй байхыг анхааруулж байгаа хэрэг. Эрх чөлөөтэй байх эрмэлзлэл буцлах авч нөхцөл байдалд түргэн зангаар хандахаас зайлсхий. Та өөрийн зорилт, хүсэл эрмэлзэлдээ зарим нэгэн залруулга хийх хэрэгтэй байж магадгүй. Хамтран ажиллагсад тань ердийнхөөсөө илүү өрсөлдөөнтэй, тэр ч бүү хэл түрэмгий байдал гаргаж мэдэхээр байна. Биеэ барьж, тайван намдуу байхыг хичээх хэрэгтэй.

Арслан

Ням гараг. Өнөөдөр ямар ч зүйл хийсэн заавал урьдчилан бодож үзэхийг хичээгээрэй. Хүнд туслахыг хүссэн ч хийх ажил тань тун их. Хүссэн хүсээгүй танилын хүрээ тань ихээр тэлэх бололтой. Шинэ танилууд нь таны ойр дотны хэн нэгэнтэй асуудал үүсгэн маргаан дэгдээж мэдэх юм. Тэднийг хүссэн үед нь очиж туслаад байх цаг зав танд байхгүй гэдгийг ойлгуулаарай. Ганц бие арслангууд өөрийн зүрх сэтгэлээ чагна. Тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

Охин

Ням гариг. Од эрхэсийн зүгээс үзүүлж буй нөлөө таагүй байгаа тул хэл амнаас хол байхыг сануулж байна. Хэдийгээр та хүнээс өрөө авахын тулд маргалдаж байгаа ч ялагдах болно. Найз чинь таныг ямар нэг буруу зүйлд уруу татах гэж байвал аль болох тайван байж, таагүй байдал өнгөрөхийг хүлээ. Яарах хэрэггүй, ялангуяа үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд хөнгөн хандах хэрэггүй.

Жинлүүр

Ням гараг. Та цагаа зөв зарцуулж тэнцвэртэй болго, цагаа зөв зарцуулсны үр дүнд илүү бүтээмжтэй байна. Таны уран сайхны чадварыг бүгд магтна. Магадгүй та итгэхгүй байх. Олон бүтээлч чадвараа ашиглаарай. Жинлүүрийн ордны зохиолчид дэвшингүй байдаг. Нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж хүссэн үр дүндээ хүрнэ.

Хилэнц

Хувирамтгай өдөр, таны тэвчээргүй, түргэн занг өдөөх байх. Болзошгүй осол гэмтлээс сэргийлэн тайван байхыг хичээ. Орон гэрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эсвэл анхаарал сарниулах зүйл гарч ирэх шинжтэй. Тиймээс та удирдлага, хамтран амьдрагчтайгаа зохицохын тулд уян хатан, мэргэн ухаалаг байх хэрэгтэй. Санхүүгийн зөвлөгөө, мэдээллийн ачаар зөв чиглэлээ олж чадна. Ойрд гэрээсээ хол газар аялахгүй байвал ухаалаг хэрэг болох байх.

Нум

Ням гариг. Өнөөдөр хэн нэгний нөлөө, явуулга таныг амжилтын шатаар өгсөхөд багагүй саад болох төлөвтэй. Юу ч тохиолдож байсан зорьсон зорилгоосоо ухрахгүй гэсэн тэмүүлэл зүтгэл таныг амжилтанд хүрэх замын чинь эхлэл байх болно. Энэ нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ойр дотны хүмүүстэйгээ муудалцахад хүргэж мэдэх тул хйиж буй зүйлдээ анхаарал болгоомжоо алдахгүй байхыг хичээ.

Матар

Ням гараг. Таны тогтуун хэвийн байдлаа хэвээр нь хадгалахыг хичээ. Түрэмгий ангараг гараг, энэ өдөр уур хилэн, тэвчээргүй байдал нэмэгдэх ба зарим үйл ажиллагаа эсвэл төсөв төлөвлөгөөг сайн бодож тооцоол. Ажил дээрээ болон гэр бүлийн уур амьсгал хөндий хүйтэн  байх нь. Олон зүйл ямар нэг саадын улмаас ажил удааширна. Аялал боловсрол болон хууль эрх зүйтэй холбоотой зүйлсийг хүчээр хийх нь тохиромжгүй. Онцгой тэмдэглэлт өдөр, уулзалтыг гэртээ зохиохоор зөвшөөрөхөөсөө өмнө шаардлагатай зүйлс бэлэн эсэхийг тооцоолж үз.

Хумх

Ням гараг Өнөөдөр эерэг өдөр. Бусдыг үл тоох нь танд өөрт хор хохиротой. Хүүхдүүдийн наргиа тоглоом хумхын ордны эцэ эхчүүдийг баясаах байх. Гэхдээ тоглоом хэтэрвэл том хариуцлага хүлээх хэрэгтэй болж магадгүйг ухаар. Үр хүүхэддээ хүндлэх ёс зааж сурга. Сахилгагүй, өсвөр насны хүүхдүүдэд энгийн үеэс илүү хяналт шаардлага хэрэтэйг бүү март. Өнөө орой өөрийн гэсэн орон зайг бүрдүүлэх нь маш чухал.

Загас

Ням гараг. Сар таны ажил мэргэжлийг тань илтгэдэг нарны арван хоёрдугаар гэр болох Хумхын орд руу хөдлөх тул та хамаг хүч чадлаа дайчилж ажиллаж чадна. Энэ сарны энерги амжилт өөд авирах дуртай хүмүүст ач тустай Гэхдээ та ямар нэгэн боломж ирэхийг хүлээж суугаа бол энэ танд нэмэргүй юм. Загаснууд та нар төрөлхийн ухаалаг хүмүүс тул өнөөдөр зан чанарын онцлог шинжээ хадгалж, зүй ёсоор хүртэх ёстой гэж бодсон хүмүүстээ уураа гаргах хэрэггүй.

Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12