“Хяналт бүр хэрэглэгчийн төлөө”

2016-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.Даян

МХЕГ-ын Удирдах ажилтны зөвлөгөөн “Хяналт бүр хэрэглэгчийн төлөө” уриан дор өнөөдөр болж өнгөрсөн онд хийсэн ажлын үр дүн, цаашид дэвшүүлсэн зорилт, системийн хэмжээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ. Уг арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож үг хэлсэн юм.

Хоёр өдөр үргэлжлэх энэ зөвлөгөөний үеэр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тавьсан илтгэлдээ “Миний бие ажил авсан өдрөөсөө эхлээд төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад чиглүүлж ажиллана гэдгээ  мэдэгдсэн. Хяналт шалгалтыг айдас хүйдэс биш алдаж эндэхгүй амьдрахын чиглүүлэгч болгож, хууль, стандартын сахин мөрдөлтийг дэмждэг, хүнд суртал, чирэгдэлгүй, хөгжил дэвшилд түлхэц болсон, иргэддээ үйлчилдэг, нээлттэй, хяналтын байгууллагыг би шинэ хяналт гэж хэлж байгаа юм. Шалгалтыг хэт шүтсэн, хяналтын байгууллагын дадсан арга барил болсон өмнөх дүр төрх, сэтгэлгээнээс хурдан салж дээр томьёолсон агуулгыг хяналт шалгалтын байгууллагын хөгжлийн шинэ дүр төрх гэж харж ажиллах хэрэгтэй байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд 44564 иргэн, хуулийн этгээдийг хамруулсан  шалгалт хийж, 160389 зөрчил илрүүлж, 9606 акт, 7948 албан шаардлага, 13612 дүгнэлт гаргаж 3056889 төгрөгийн нөхөн төлбөр, 2015238 төгрөгийн шийтгэвэр ногдуулж, 176.578 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг улсын орлого болгосон байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд УИХ-ын чуулганаар хэлэлцэх Хяналтын тухай, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн төсөлд онцгойлон анхаарч, эрхзүйн орчноо сайжруулах чиглэлээр тодорхой бодлого, санаачилгатайгаар ажиллах юм. Түүнчлэн системийн хэмжээнд мэргэжлийн хяналтын байцаагчдыг төрийн тусгай албан хаагчийн ангилалд шилжүүлэх, ингэснээр олон жил ярьсан, мэргэжлийн хяналт түүний дотор хилд ажиллаж байгаа улсын байцаагчдын нийгмийн асуудал болох цалин, нэмэгдэл, зэрэг дэв, дүрэмт хувцасны асуудлыг шийдвэрлэх  боломжийг алдалгүй  идэвхтэй ажиллах шаардлага тавьж  байгаа нь өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байна.

Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан “Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд хийсэн ажил, үр дүн”, Хяналтын газрын дарга нар хийсэн ажил, цаашид анхаарах асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. Мөн Эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Түмэндэмбэрэл “Шилэн хяналтын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь”, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Я.Ариунзул “Мэргэжлийн хяналтын байгууллагын 2015 оны үйл ажиллагааг үнэлсэн дүн, цаашид анхаарах асуудлууд”, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Гантуяа “Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж www.polit.mn

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

4 цаг 46 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

4 цаг 46 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

16 цаг 47 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

21 цаг 21 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин