Г.Ариунгэрэл: Зуслангуудын төлбөр 23-25 мянган төгрөг байна

2016-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүл Хөгжлийн газраас энэ сарын 7, 8-нд Хүннү Моллд "Хөгжлийн харандаа экспо"-г зохион байгуулах гэж байгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгалмаа Хүүхэд харах үйлчилгээний талаар “715 хүн хүүхэд харагчийн сургалтад сууж гэрчилгээ авсан. Эднээс 391 нь дүгнэлт гаргуулж хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авлаа. Өнөөдрийн байдлаар журмын дагуу зөвшөөрөл авсан 150 байранд 277 хүүхэд асрагч үйл ажиллагаа явуулж 1300 гаруй хүүхэд хамрагдаж байна. Цэцэрлэгт явах боломжгүй буюу 2-3 настай хүүхдүүдийг  харж, амраах, тоглуулах, асран хамгаалах үйлчилгээг үзүүлсний дагуу улсаас хувьсах болон хоолны зардал гэж 113300 төгрөг зарцуулж байна. Үүний 60 хүртэлх хувийг эцэг эхээс гаргуулж болно.  Харин хүүхэд харах үйлчилгээнд хүүхдүүдийн эцэг эхчүүдээс гадна Мэргэжлийн Хяналтын байгууллага, Дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүдийг ажилтнууд, яам хяналт тавьдаг” гэсэн мэдээллийг өгсөн юм. Мөн НХГБХГ-ын мэргэжилтэн Г.Ариунгэрэл “Өнгөрсөн онд хүүхдийн 20 зуслан ажиллаж, 17831 хүүхэд амраасан.Харин энэ жил Нарс, Нарлаг, Жавхлант зэрэг 24 зуслан үйл ажиллагаа эрхлэх гээд бэлтгэлээ хийж байна. Зуслангуудыг зөвшөөрлийг зургадугаар сарын эхээр холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг шалгасны дараа олгодог. Энэ сарын 22-ноос зуслангуудын бүлгийн удирдагч, захирал нарт  эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, эмч нарт халдварт өвчнөөс сэргийлэх сургалтуудыг зохион байгуулна.Зуслангуудын нэг өдрийн төлбөр  ойролцоогоор 23000-25000 төгрөг байна. Хамгийн эхний зуслан зургаадугаар сарын 08-наас хүүхдүүдийг авч эхэлнэ” гэсэн мэдээллийг өглөө.Хүүхдүүд зусланд амрахын тулд child.gov.mn сайтаас эрүүл мэндийн хуудсыг татан авч, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвөөр бөглүүлэх хэрэгтэй. Харин хувийн болон харьяаллын бус эмнэлгээр бөглүүлбэл хүчингүйд тооцохыг анхааруулав. Мөн зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх юм байна. Харин 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

3 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12