Монгол уншлага, зан үйлийг уламжлан өвлүүлэх хэрэгтэй гэв

2016-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Монголын үнэт өв соёл болох монгол уншлагыг өнөө үед эрдэмтэн мэргэд, судлаачид нэгэн цогц ойлголттой уламжлан хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг “Монгол уншлага, зан үйлийн уламжлал, шинэчлэлийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Хурлыг “Намо будда” төвөөс монгол уншлага, орчуулга зүй, ая дан, зан үйлийг судлах, өв уламжлалыг хадгалж хамгаалах, өвлүүлэн сурталчах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгууллаа.  Тус төвийн тэргүүн Д.Хоролбат “Монголчууд бид бурхны аман гэгээн айлдвар, түүний зарлигийн тайлбар болох Ганжуур, Данжуурыг эх хэлнээ орчуулан судалж чадсан гурван номт улсын нэг. Хойшид ч бид энэ үйлсийг түгээн дэлгэрүүлж хойч үедээ залан хүргэх үүрэгтэй. Монгол уншлагад төвд уншлагын ая хэмнэлд тохируулаад тийн ялгал, нөхцлийг хэрэглэж байсан уламжлал бий. Монголоор уншихаар адис жанлав нь өөр болно гэж байхгүй. Мартагдахад хүрсэн монгол уншлагыг уламжилж, цааш нь өвлүүлэх хэрэгтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Энэ хуралд буддын шашны судлаач эрдэмтэд монгол уншлагын уламжлал, арга зүй, тархалт, газар зүй, ая дан, орчуулга зүйн судалгаа зэрэг сэдвээр 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хуралд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа, академич Д.Цэрэнсодном болон “Цогт цагийн хүрдэн соёлын төв”, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургууль, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, СУИС-ийн эрдэмтэн судлаачид оролцлоо.

Эх сурвалж: www.polit.mn

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

4 цаг 49 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

4 цаг 49 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

16 цаг 50 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

21 цаг 24 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Уржигдар 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Уржигдар 14 цаг 13 мин