
Т.САЙХАН
Жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тэгвэл уг өдөрт зориулан Монгол-Японы хамтарсан Улаанбаатар-Мед эмнэлэг нь энэ сарын 9-ны өдрөөс эхлэн 21-ныг дуустал бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэгүй хийхээр болжээ. Энэ өдрүүдэд бөөрний мэргэжлийн эмч нар ажиллах юм байна. Тус эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлага, орчин үеийн оношилгоо эмчилгээ, техник, технологи, стандартыг нэвтрүүлсэн Монгол-Японы хамтарсан анхны нэгдсэн эмнэлэг юм.
Эх сурвалж:www.polit.mn